ОХУ 190 мянган гэрээт цэрэг элсүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.06-нд нийтлэгдсэн

ОХУ 190 мянган гэрээт цэрэг элсүүлжээ

ОХУ 190 мянган гэрээт цэрэг элсүүлжээ

ОХУ-ын армид энэ оны эхний хагасын байдлаар 190 мянган гэрээт цэрэг элссэнийг ерөнхийлөгч асан Дмитрий Медведев мэдэгдлээ. Өдөрт дунджаар 1000 орчим цэрэг элсч, элсэлтийн явц тогтвортой байсан гэв.

Тус улс цэргийн гарз хохирлоо үл тоон Украин дахь довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тооцоолсноор, тавдугаар сард амиа алдсан болон шархадсан Оросын албан хаагчдын тоо өдөрт дунджаар 1200 болжээ. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

ОХУ-ын арми хоригдлууд болон хөдөө орон нутгийн иргэд, бэлэн мөнгөний хомсдолд орсон хүмүүст ахиу цалин өгөх замаар гэрээт цэргүүдийг элсүүлдэг гэдэг. Мөн Оросын иргэншил авсан цагаачдыг Украины фронт руу илгээж байгааг хэвлэлүүд мэдээлэх болсон байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж