Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Мөнгөний шүтээн

Ид шид авчрах ид шүтээнд бид итгэдэг.  Заримдаа ч мөнгө даллаад байдаг шиг байгаа юм.         
Насанд хүрсэн хүмүүс цалин буух өдөр л  “амьжиргаа”-ны төвшин сайжрах ганц боломж гэдгийг ойлгоно л доо. Гэсэн ч бид  элэнц хуланц шигээ биш юм аа гэхэд бас элдэв зүйлст бага ч гэсэн итгэдэг. Тэр олон мянган жилийн итгэл өнөөг хүрэх замдаа ямар зүйлс хэнд туслав  гэдэг түүх болон иржээ… Зүүн гарын гарын алга загтнахаар мөнгөтэй болох нь гэж олон зуун жилээр баярлаж ирж. Бас мөнгийг шөнөөр тоолдоггүй, шашны баяраар мөнгө зээлдүүлдэггүй гэдэгт ч итгэж ирж. Гэхдээ бүгдийг яг үнэн гэж хүлээн аваад хэрэггүй ч ямар шүтээн бидэнд тусладаг вэ? Хэн юунд итгэж ирэв?

Мөнгөний мод
Харагдах нь: Мөнгөний мод буюу ердийн Бүдүүн гэсэн нэртэй.
Үйлчлэх нь: Энэ ургамлыг мөнгө гэрт авчирдаг гэнэ. Бат бэх гялгар навчис нь зоостой адил. Иш нь мод мэт. Хэдий чинээ их навч байна, төдий чинээ их мөнгө гэрт ирнэ гэдэг. Харин навч нь унаад эхэлбэл зарлага гарна гэнэ.
Түүх. Залуухан хосын гэрт байсан модны навчис нэг өдөр унажээ. Бүгд л гарз гарах нь гээд л сандарсан гэдэг. Долоо хоногийн дараа ажлын өдрөөр нь тэднийд хулгай оржээ. Гэхдээ гэрийг нь бүрэн тоноогүй гэнэ. Тиймээс мод тэдэнд сануулга өгсөн гэж үзэн гурван ч мөнгөний мод гэртээ тариад арчлах болжээ. 

Кассан дахь мэлхий
Харагдах нь: Хар мэлхий.
Үйлчлэх нь: Баримлыг зоосон дээр кассандаа тавьдаг. Кассчин түүнийг илэн өхөөрдөх хэрэгтэй. Үйлчлүүлэгч нараар илүүлж болохгүй. Аз харина гэдэг.
Түүх. Би нэлээд үнэтэй цүнх, гутлын дэлгүүрээр орсон юм. Намайг цүнхнийхээ мөнгийг төлж байх хооронд кассчин бүсгүй каснаас мэлхий гаргаад л илж байв. Домнож байгаа хэрэг үү гэтэл -Тиймээ маш сайн дом гээд л түүнийгээ элдвээр өхөөрдөн нэрлэн дуудах аж. Дэлгүүрт худалдаа эрчимтэй буйг харахад бас дээр нь миний төлсөн багагүй мөнгийг тооцвол тэдний ажил сайн байгаа бололтой. Харин намайг түүнд гар хүрэхийг зөвшөөрсөнгүй.

Ачааны галт тэрэг

Харагдах нь: Гүүрэн дээр байгаа ачааны галт тэрэг.
Үйлчлэх нь: Дүүрэн ачаатай галт тэрэг гүүрэн дээр зогсч байгаатай тааралдвал гүүрэн дор гүйж ороод ихээхэн мөнгө гарган гайхуулж, “Ачаа дүүрэн галт тэрэг зогсож байна. Ачаатай галт тэрэг ахиухан мөнгө өг” гээд хашгирах хэрэгтэй гэнэ.
Түүх. Нэгэн удаа хоёр найзтайгаа явж байтал гүүрэн дээр ачаатай галт тэрэг зогсч байлаа. Гэтэл найз маань жолоогоо бараг хаяад халаасандаа байсан хамаг юмаа түүнд харуулаад л байв. Инээдтэй  бөгөөд гайхалтай нь сарын дараа түүний цалин нэмэгдэж, эхнэр нь шагнал авдаг байна. Харин эмээ “Мөнгөө шинэ саранд гайхуулах хэрэгтэй” гэж хэлээд байгаа.

Алтан маникюр
Харагдах нь: хумсны алтан өнгийн будаг.
Үйлчлэх нь: Хумсаа алтаар будах нь мөнгө татдаг гэдэг. Зоогийн газрын үйлчлэгч, худалдагч нар гээд бэлэн мөнгө гараар нь дамждаг хүмүүст зохино.
Түүх. Ерээд оны сүүлчээр нэгэн гялгар сэтгүүл алтан лааз мөнгө татдаг гэж бичсэнээс хойш энэ моод олны дунд дэлгэрчээ. Миний хувьд хумсаа алтадсан ч мөнгө нэмэгдсэнгүй… Дараа нь би зах дээр худалдагч нарын хумс алтаар гялалзах болсныг анзаарав. Алтадсан нь  зарим газраар нь арилсан хумстай гараар шороотой ногоотой шуудай ухаж байгаа худалдагч инээдтэй харагдаж байв. Тэр нь тэдэнд мөнгө авчирсан эсэхийг мэдэхгүй. Дараа нь зоогийн газраар ортол үйлчлэгч нар бас л хумсаа алтан өнгийн будгаар будсан байлаа.

Хятад зоос
Харагдах нь: дундаа шоо дөрвөлжин нүхтэй хятад зоос.
Үйлчлэх нь: Улаан утсаар сүвлэсэн зоосыг түрүүвч дотроо хадгалан авч явах нь мөнгө татахаас гадна бараг л түрүүвч дотор нь үржүүлдэг гэж ярих юм билээ.
Түүх. Миний найз охин сүсэгтэй нэгэн. Шөнө хогоо хаяхгүй, хар муурнаас айхгүй. Нэгэн удаа тэрбээр бусдын хамт хятад зоос аваад түрүүвчилжээ. Тэр долоо хоногт нь түүний зээлийн картанд мөнгө орж ирсэн байв. Прагаас ирсэн гээч. Дараа нь түүний санаснаар зун нь Чехад очоод буцахад нь Tax Free картаар мөнгө шууд төлж чадахгүй сүүлд нь зээлийн картаар нь дамжуулан өгнө гэсэн юм байх. Тэгээд тэр мөнгө нь ирсэн хэрэг л дээ. Гэтэл тэр эмэгтэй зоостой болсны дараа нь мөнгө нь ирсэн гэдэгт итгэдэг аж.

Элдэв таарамжгүй тохиолдол
Харагдах нь: Тааламжтай бус тохиолдлууд.
Үйлчлэх нь Хэрэв тань дээр шувууны сангас унасан эсвэл та нохойн баас гишгэсэн бол таагүй ч гэсэн мөнгөтэй болохын шинж гэж зарим нутагт ярьдаг.
Түүх: Тааламжгүй зүйлтэй учирсан хүнийг л тайвшруулахаар энэ яриа гарсан байх. Гэхдээ би нэгэн удаа бас тийм “гайхамшигтай” учирсан юм. Өдөржингөө л эвгүй байлаа. Гэвч маргааш нь такси бариад ард нь суутал өмнөх хүмүүсийн унагасан хэдэн төгрөгтэй тааралдав. Жолооч мэдээгүй л бололтой. Гурван мянгаар нь яваад эвгүй байсан ч нэгэнт гарт орж ирсэн юм чинь гээд тэр мөнгөөр хөлсийг нь төлж билээ.

Оросын “Персональный гороскоп” сэтгүүлээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж