Хятад: Төвөдүүд суурьшсан нутаг дахь Буддын сургуулийг хаав

Хуучирсан мэдээ: 2024.07.06-нд нийтлэгдсэн

Хятад: Төвөдүүд суурьшсан нутаг дахь Буддын сургуулийг хаав

Хятад: Төвөдүүд суурьшсан нутаг дахь Буддын сургуулийг хаав

Хятадын баруун хэсгийн Сычуань муж дахь төвөдүүдийн суурьшлын бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг Буддын шашны сургуулийг хаажээ. Түүнчлэн шашны сургуульд сурч байсан олон 100 ламыг мандарин хэлээр хичээл заадаг төрийн мэдлийн сургуульд албадан сургах болсон байна.

Тус шашны сургууль нь Нгаба хошууны Кирти хийд болон Жогэ хошууны Лхамо Кирти хийдийн дэргэдэх сургууль байжээ. Энд сургаж байсан ламхай нар нь сүм хийдийн боловсрол эзэмших насанд хүрээгүй байсан гэж эрх баригчид мэдэгдсэн. Тодруулбал, өмнө нь 5-6 настай хүүхдүүдийг сүм хийдийн дэргэдэх сургуульд элсэхийг зөвшөөрдөг байсныг Хятадын эрх баригчид 18 нас болгож өөрчилжээ.

Кирти хийдийн 1000, Лхамо Кирти хийдийн 600 орчим ламхай өдгөө Хятадын засгийн газрын мэдлийн дотуур байртай сургуульд суралцах ёстой болж байна. Ийм боловсролын байгууллагыг Төвөдийн хүний эрхийн төлөө тэмцэгчид болон АНУ-ын хууль тогтоогчид "колончлолын хэв маягтай дотуур байр" гэж нэрлэдэг. Энд төвөд хүүхдүүд ар гэрээсээ хол хятад хэлээр хичээл ном үздэг.

Энэхүү арга хэмжээ нь төвөдүүдийг Коммунист нам болон түүний улс төрийн хөтөлбөрт үнэнч байлгах замаар буддизмыг хятаджуулах гэсэн Хятадын засгийн газрын системтэй хүчин чармайлтын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна. Энэхүү санаачилгын хүрээнд сүм хийдэд шинээр ламхай элсүүлэхийг хязгаарлах, улс төрийн чухал өдрүүдийн үеэр шашны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, сүм хийдүүдэд намын удирдагчдын хөргийг байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг.

Эх сурвалж: RADIO FREE ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
16
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж