Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Virgo-Охин

Охины ордныхон бодит байдлаа хүлээн зөвшөөрч түүнийгээ бусдаас шаарддаг илүү ч үгүй, дутуу ч үгүй хүмүүс. Та бол зөвхөн үзсэн харсан, үнэрлэсэн, гар хүрсэн зүйлээ хүлээн авдаг бөгөөд түүнийг баримтаар баталгаажсан байхыг хүсэхээс бус ямар нэг зөгнөл, ургуулан бодох талдаа сулхан. Бусад нь ярьж явахад та бол ажлаа бүтээсэн байдаг сайн талтай. “Цагийн юмыг цагт нь” гэдэг уриа бол таных юм байна. Шороон ба усан бие махбодийн хүмүүсээс хайрт болон дотны найз нараа сонгох хэрэгтэй юм. Газарт ус шаардлагатай. Галынхантай шороо бас зохицож чадна. Агаарынхан харин үе үе салхи шуурга гаргадаг учир зохицол муу.
Таны сул тал-уран сэтгэмж байхгүй, уйтгар гунигтай, зөрүүд, харамч. Харин сайн тал нь найдвартай, шургуу, хөдөлмөрч, хүнийг дэмжин туслах чадвартай.
Есдүгээр сар нэлээд тааламжтай сар ч сарын эхэн үед чухал шийдвэр гаргахын оронд харин түүний суурь үндсийг бэлтгэ. Өнгөрсөн үеэ эргэн харж амжилт, алдааныхаа шалтгааны тогтоож, ойлгоход охидын цаашдын ажил үйлст хэрэгтэй ажээ.
Одоо хур өр болон хуримтлагдсан асуудлуудаа шийдэж, гүйцээгүй ажлаа амжуулах хэрэгтэй юм. Тэр нь эргээд охидод шинэ санаа, оноо хэрэгжүүлэх боломж олгоно. Ер нь бол эхэндээ нэг их ашиг хонжоо орохгүй. Хувийн амьдралд онцын өөрчлөлтгүй, нэгэн хэв хэмжээнд байх болно.
Охид сарын сүүл рүү ажил мэргэжилдээ шинэ санаа оноотой, илүү идэвхтэй байх магадлалтай. Амжилт эрдэмтэд, зохион бүтээгчид ба зөгнөлт зохиолчид буюу эрдэм мэдлэгийн тэргүүлэх чиглэлийнхнийг хүлээж байна. Хувийн амьдралд бол илүү таашаалтай, шинэ гэр бүл зохиоход нааштай үе болой.
Хамгийн тааламжтай өдрүүд: 7, 8, 16, 17, 26, 27.
Ачаалал, дарамттай өдрүүд: 1, 2, 14, 15, 21, 22, 29, 30.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж