
Таны сул тал-уран сэтгэмж байхгүй, уйтгар гунигтай, зөрүүд, харамч. Харин сайн тал нь найдвартай, шургуу, хөдөлмөрч, хүнийг дэмжин туслах чадвартай.
Есдүгээр сар нэлээд тааламжтай сар ч сарын эхэн үед чухал шийдвэр гаргахын оронд харин түүний суурь үндсийг бэлтгэ. Өнгөрсөн үеэ эргэн харж амжилт, алдааныхаа шалтгааны тогтоож, ойлгоход охидын цаашдын ажил үйлст хэрэгтэй ажээ.
Одоо хур өр болон хуримтлагдсан асуудлуудаа шийдэж, гүйцээгүй ажлаа амжуулах хэрэгтэй юм. Тэр нь эргээд охидод шинэ санаа, оноо хэрэгжүүлэх боломж олгоно. Ер нь бол эхэндээ нэг их ашиг хонжоо орохгүй. Хувийн амьдралд онцын өөрчлөлтгүй, нэгэн хэв хэмжээнд байх болно.
Охид сарын сүүл рүү ажил мэргэжилдээ шинэ санаа оноотой, илүү идэвхтэй байх магадлалтай. Амжилт эрдэмтэд, зохион бүтээгчид ба зөгнөлт зохиолчид буюу эрдэм мэдлэгийн тэргүүлэх чиглэлийнхнийг хүлээж байна. Хувийн амьдралд бол илүү таашаалтай, шинэ гэр бүл зохиоход нааштай үе болой.
Хамгийн тааламжтай өдрүүд: 7, 8, 16, 17, 26, 27.
Ачаалал, дарамттай өдрүүд: 1, 2, 14, 15, 21, 22, 29, 30.