УИХ-д анх удаа боловсролын салбарыг дэмжих лобби бүлэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

УИХ-д анх удаа боловсролын салбарыг дэмжих лобби бүлэг байгууллаа

УИХ-д анх удаа боловсролын салбарыг дэмжих лобби бүлэг байгууллаа
Шинээр байгуулагдсан УИХ-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга гаргаж, аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өнөөдөр /2024.07.05/ байгуулсан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Лобби бүлэг байгуулах тухай саналаа УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Н.Батсүмбэрэл, О.Саранчулуун, Д.Ганмаа, Д.Бум-Очир, П.Батчимэг,, А.Ундраа нарт тавьж, анхны уулзалтаа төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд хийсэн байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, шинжлэх ухааны салбарт улстөржилтөөс илүү нэгдсэн зөв бодлого хэрэгтэй.
Шинээр байгуулагдсан лобби бүлгийн гишүүд бүгд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс багтсанд талархаж байна. Боловсрол, шинжлэх ухаанаа сонсдог, анхаардаг улс зөв бодлогоор хөгждөг гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж