Зак Эфрон гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Зак Эфрон гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү?

Зак Эфрон гоо сайхны хагалгаа хийлгэсэн үү?

Царайлаг төрх, авьяаслаг жүжиглэлтээрээ алдартай Зак Эфрон сүүлийн үед гаднах төрхөөсөө болж нэлээдгүй шүүмжлэл хүртэж байна. “Highschool” мюзикл, “17 again” зэрэг кинонуудаараа олонд танигдсан Эфрон хөгжилтэй харц, зөөлөн царайгаараа танигдаж байсан. Гэвч “Famille Affair” киноны трэйлер гарсан цагаас хойш Эфроны “хөрш айлын хөөрхөн залуу” дүр төрх алга болсныг харна. Энэ жил 36 настай Эфроны эрүү, амны хэмжээ илт өөрчлөгдсөн байв. Том шанаа, өргөн эрүүтэй болсон байжээ. Киног нь шимтэн үздэг үзэгчид Эфроныг гоо сайхны мэс засалд орсон гэж хэлэлцэж байв. Харин шүүмжлэгч нар нь хэтэрхий залуудаа мэс засал хийлгэж, оддын өвчин туссан гэжээ.

“Entertainment Tonight” нэвтрүүлгийн үеэр Эфрон гаднах төрхдөө санаа зовдоггүй гэжээ. Мөн цахим орчинд түүнийг элдэв,янзаар ярилцаж, шоглож байгааг ч тоодоггүй гэв. Үнэн хэрэгтээ, Эфрон гоо сайхны мэс засалд ороогүй бөгөөд ахуйн ослоос үүдэлтэй гэмтэл авсан гэдгээ тайлбарлажээ. Эфрон хэлэхдээ “Би үнэндээ онлайн орчинд миний талаар бичсэн юуг ч уншдаггүй. Ээж маань л уншдаг. Надад бусад юу гэх нь хамаагүй. Гэртээ хэд хэдэн осолд орсноос болж л дүр төрх минь өөрчлөгдсөн. Би хувь хүнийхээ хувьд өөрчлөгдөөгүй” гэжээ.

Тэрбээр ослын дараа хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн аж. Гол зажлах үйлдэлд нөлөөлдөг массетер булчингууд нь гэмтсэн байжээ. Эмчилгээ хийлгэж, эдгэрэх үед эдгээр булчингууд нь гэнэт хүчтэй улам томорч эхэлсэн гэдгийг Эфрон тайлбарлалаа.

Эх сурвалж: IQV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж