Метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВт байна

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВт байна

Метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВт байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро байгуулахад зөвлөх үйлчилгээг Өмнөд Солонгос улсын “Dohwa Engineering” компани шалгарсан. Тэгвэл өнөөдөр /2024.07.05/ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тус компанийн удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

нх 1954 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хийж байсан. Ийнхүү 70 жилийн дараа анхны метроны шугам барьж байгуулах зөвлөх үйлчилгээний тендерт гарын үсэг зурах түүхэн өдөр тохиож байна. Гэрээ байгуулсан өдрөөс эхэлж метро байгуулах ажлын цаг хугацаа тоологдож эхэлнэ. БНӨСУ-ын “Dohwa Engineering”ХХК, Өмнөд Солонгосын үндэсний төмөр зам, төмөр зам корпорацын түншлэлтэй гэрээ байгуулна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Метроны төсөл 2005 оноос эхэлж яригдаж байсан. ТЭЗҮ-ийг боловсруулах, цаашид метроны хөрөнгөө оруулалт санхүүжилт шийдэх гэх мэт суурь судалгааны асуудал яригдаад 20 гаруй жил өнгөрсөн байна. 2011, 2014 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэн Улаанбаатар хотын нэгдүгээр шугамаар метроны шугам байгуулах шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр метро барьж байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн. Уг ажил хоёр үе шаттай явагдсан. БНӨСУ-ын “Dohwa Engineering”ХХК шалгарсан. Ийнхүү өнөөдөр тус компанийн удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур байна.

Нийслэлээс улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн Газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Ингэснээр татварын болон татварын бус төвлөрүүлэх орлогоороо метроны нэгдүгээр шугамыг 2029 он хүртэл санхүүжүүлнэ. Метро байгуулахад эрчим хүчний нөөц хүрэх үү гэдэг асуудал яригдаж байгаа. Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВт байна гэсэн тооцоо байна. Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр 200мв эрчим хүчний эх үүсвэр нийлүүлнэ. Мөн өөр олон эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгож байна. Тодруулбал Засгийн Газрын шийдвэр гарч хоёрдугаар цахилгаан станцыг Нийслэлд шилжүүлэх байх. Ингэснээр 2025 он хүртэл тус станцыг 200МВт-аар өргтгөнө. Мөн гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөнө. 2024-2028 он шинэ сэргэлтийн цаг хугацаа байх болно" гэв.

“Dohwa Engineering”ХХК ерөнхийлөгч тэрбээр, өнгөрсөн 40 жил бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон төслийг хийж эхлэхээр болсон доо баяртай байна. Энэ өдрөөс эхлэн “Dohwa Engineering”ХХК түншлэлүүдтэйгээ хамтран бид бүх хүчээ дайчлан хичээж ажиллах болно. Манай компани 1957 он байгуулагдсан 67 жил үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн ярилаа. Нийт 47 оронд салбар компани үйл ажиллагаагаа явуулдаг” гэлээ.

“Dohwa Engineering” нь Ази, Африк, Латин америкийн орнуудад метро барих төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж