Евро 2024 тэмцээний шөвгийн найман багийн ээлжит тоглолт маргааш/2024.07.06/ 03:00 цагаас болно.
ПОРТУГАЛ – ФРАНЦ
Мбаппе Францын шигшээ багийнхаа хамтаар өөрийн шүтээн Кристиано Роналдогийн эсрэг дахин нэг удаа учраа таарна. Франц, Португал хоёр энэ Еврод хүлээлтэд хүрч, гангараагүй ч шөвгийн наймд шалгарлаа. Одоо л нөөц бололцоо, ур чадвараа харуулах үе.
Мэдээж энэ өдрийн гол одод нь Кристиано Роналдо болон Килиан Мбаппе нар байх нь гарцаагүй. Бүхий л хамгаалалт тэднийг онилж, хязгаарлахыг хичээнэ. Харин хэн нь илүү үр дүнтэй байж, бусдадаа боломжийг нээж, аюул тарих вэ?
Тоглолтын өмнө Португалын дасгалжуулагч Роберто Мартинез "Бид Францын эсрэг тоглолтод бүрэн төвлөрч, бэлдсэн. Тэд хүчтэй гэхдээ арын шугамдаа зай гаргах байх. Тэд асуудал тарьж чадна. Бид илүү олон боломж үүсгэнэ гэж найдаж байна. Одоо тэмцээн илүү төвөгтэй болж ирлээ. Торгуулийн цохилтоор хүртэл ялагчийг торуулна. Хувийн чадвараараа боломжуудыг үүсгэх мөч ирсэн" гэв.
Харин Францын дасгалжуулагч Дидье Дешам "Бидэнд ур чадвар, чанар байна. Гэхдээ олон багт ийм чанарууд бий. Ийм өндөр түвшний хөлбөмбөгт нэгэн цул болж, хамтдаа хичээх хэрэгтэй. Хүн бүр тоглолтоос тоглолтод сайжирч байна. Еврогийн тоглолт бүрт биеийн хүчийг дээд зэргээр шаардаж байна" гэжээ.
Холбоотой мэдээ