Израилийн засгийн газар эзлэгдсэн Баруун эрэг дэх суурин газруудад 5300 орчим шинэ байшин барих төлөвлөгөөг баталснаа Пүрэв гаригт мэдэгдлээ. Ес дэх сардаа үргэлжилж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлт түр завсарласны эцэст эргэн сэргэж, энэ мэдээлэл гарч байна.
Сангийн сайд Базалел Смотрих "Суурин газрыг хурдацтай тэлж буй нь Палестин улсыг байгуулах боломжгүй болгох зорилготой" гэж мэдэгджээ.
Түүнчлэн Израиль болон Ливаны Хезболла бүлэглэл хоорондын мөргөлдөөн ширүүсэх хандлагатай байна. Хезболла бүлэглэл ахлах командлагчийнхаа өшөөг авахын тулд Пүрэв гаригт Израилийн хойд хэсэг рүү 200 гаруй пуужин харважээ.
Дашрамд дурдахад, Израилийн хэлэлцээчид өнөөдөр Катарын нийслэл Дохад иржээ. Хэлэлцээнд АНУ, Египет, Катарын албаныхан оролцоно. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа "Израиль барьцааны хүмүүсийг суллах, Хамасыг устгах гэсэн хоёр зорилгодоо хүрсний дараа л дайныг дуусгана" гэжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ