Евро 2024: Урьдчилсан финалд хэн нь илүүрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Урьдчилсан финалд хэн нь илүүрхэх вэ?

Евро 2024: Урьдчилсан финалд хэн нь илүүрхэх вэ?

Евро 2024 тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өнөөдөр/2024.07.05/ шөнө 00.00 цагаас эхэлнэ.


ИСПАНИ – ГЕРМАН

Энэ Еврогийн хамгийн өнгөтэй яваа хоёр баг арай эрт таарчих шиг боллоо. Нэг нь гэртээ харина гэхээр харамсмаар. Хоёр баг хоёулаа Еврод тус бүр гурван удаа түрүүлж, рекорд тогтоосон бөгөөд энэ тэмцээнд ч хамгийн олон гоол оруулсан хоёр багаар нэрлэгдэж байна.

Байрлал бүр дээрээ дэлхийн шилдгүүдийг зогсоож, үнэн хүчийг үзэх учиртай хоёр багийн тоглолт эн тэнцүү болно гэж мэргэжилтнүүд харж байгаа. Германы хагас хамгаалагч Илкай Гюндоган тоглолтын өмнө "Тоглолт эн тэнцүү болно. Хоёр баг хоёулаа энэ тэмцээний хамгийн шилдэг хөлбөмбөгийг толилуулж байна. Бөмбөггүй үедээ хэн сайн байж, удирдлагаа алдаагүй нь хожих боломжтой" гэв.

Германы шигшээ багт сайн мэдээ байгаа нь хамгаалалтын гол хүн Жонатан Тагийн торгууль дуусч, тоглох боломжтой боллоо. Рудигер, Та хоёр өнөөдрийн Испанийн довтолгоог хязгаарлаж чадах болов уу? Мөн Мусиала, Виртцийн эсрэг Ямаль, Уиллиамс гэсэн тун сонирхолтой тулаан биднийг хүлээж байна. Аль хослол нь багтаа гоол оруулах, ялалт байгуулах боломжийг үүсгэх вэ?

Энэ тоглолтыг хүмүүс "Урьдчилсан финал", "Бөмбөг эзэмшилтийн машинуудын тулаан" зэргээр нэрлэж байна.

Тоглолтын өмнө Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте "Энэ тоглолт тэнцүү байх болно. Энэ тоглолт Еврогийн финал ч байж болох байлаа. Хөлбөмбөгийн түвшиндээ энэ тоглолт тэнцүү байна. Герман үргэлж тоглолтыг хүчтэй эхлүүлдэг. Тиймээс бид сөрөхийг хичээнэ. Бид эхнээсээ санаачлагыг гартаа авч, эхний минутаас бүхнээ дайчилна" гэв.

Харин Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн "Энэ бол финал биш. Энэ бол шөвгийн найм. Бид хагас шигшээ шатны дөрвөн багийн нэг болмоор байна. Испани ч аварга болохыг хүсч байгаа. Тиймээс энэ тоглолт хүнд байх болно. Хоёр баг хоёулаа бөмбөг сайн эзэмшдэг, шахалт сайн хийдэг, өрсөлдөгчөө дарамтад оруулдаг" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж