Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбох байгууламжийг эхлүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа чуулганы хуралдаанд үг хэлэв.
… Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Таван тойрог” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно.
Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.
Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг
20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.
Бид нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай.
Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно гэлээ.
Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.
Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.
Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.
Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс 103 нь дэмжсэнээр 99 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж, тогтоол баталлаа.
Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд дахин Засгийн газрын танхимыг удирдахаар болж, эрхээ УИХ-аас авлаа.
Ерөнхий сайдыг томилохын өмнө гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Өнгөрсөн дөрвөн жилд бидэнд хамгийн их хүлээгдэж байсан, гар барьж гүнзгий орж чадахгүй байгаа хоёр гурван салбар байгаа. Түүн рүүгээ гүнзгий ороосой гэж хүсч байна. Нэгдүгээрх нь эрчим хүч. Эрчим хүчний салбар улсын эдийн засаг аюулгүй байдалтай холбоотой. Бизнесийг таслалгүй явуулах гол салбар. Францтай гэрээ байгуулсан ч дүлэгнээд л байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, дотоодоо эрчим хүчээр бүрэн хангах, даварвал гадагшаа экспорт хийх боломжтой төсөл дээр зоригтой байгаарай гэж хүсч байна.
Хоёрдугаарх, нь тээвэр ложистикийн бүтэц дээрээ зоригтой алхам хийх.Чойр хүртэл нарийн цариг оруулж ирээд шингэн бараа бүтээгдэхүүн буулгах дэд бүтэц байгуулаад агаарын хап хийх. Алийн болгон ар талаасаа айж явах вэ.
Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент хугацаагаа дуусахын өмнө хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн. 2008-2012 оны парламент хөрөнгө оруулалтыг 0 дээр авчирч байсан. Засгийн газар хөрөнгө оруулалтаа дэмжих чиглэлээр яваарай. Уул уурхай жаахан явж байгаа байж магадгүй.
Татвараа яах вэ бодсон нь дээр. Уул уурхайгаас бусад салбар дээрээ цонх нээвэл яасан юм бэ. Хамгийн их ажлын байр бий болгодог бизнес дээрээ Засгийн газар гурван жил нүдээ аниад явбал яасан юм бэ.
Үгээ хэлсний төлөө шоронд ордог, бизнс эрхэлснийхээ төлөө амьдралаараа хохирдог болчихлоо.
Авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Тогтолцооны хувьд сууриар нь өөрчлөхөөс аргагүй, тодорхой хүмүүс дээр хариуцлага тооцохоос аргагүй,гэхдээ хажуу хавирга дахь авлигачдад хариуцлага тооцох асуудлыг бодох ёстой.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа:
-Дөрвөн жилд сайжруулсан шахмал түлшнээс болж 3600 иргэн амь насаа алдсан эмгэнэлтэй тоо байна. Энийг цаашид маш сайн анхааралдаа аваасай. Иргэд түүхий нүүрсээ түлбэл яасан юм бэ, энэ асуудлыг сайн хөндөж өгөөч ээ гэж хүсч байна. Гэр бүлийн тухай хуулийг батлахад хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Засгийн газарт хамтран санал тавьсан нь зөв. Гадаад, дотоодын нөхцөл ямар байгаа билээ. Найман жил хэт олонхиороо ажиллалаа. Үр дүнгүүд байгаа. Оюутолгой төсөл урагшилсан, нэг хүнд онгдох ДНБ 5000 ам.долларт хүрлээ. Сонгуулийн систем, ард түмний санал гээгдэхгүй байх гэх мэтчлэн сайн зүйлүүд байна. Гэхдээ бас анхаарах асуудал бий. Тяньжин дээр өчнөөн олон контейнер бөөгнөрчихсөн байна, түүнээс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс эхлээд сөрөг дагавартай. Зохион байгуулалтын асуудал гэж харж байгаа тул түргэн шуурхай шийдэх шаардлага байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Бидний мөрийн хөтөлбөрт олон шинэ санаачлага орсон. Хороо дүүргийн эрх мэдлийг анхан шатанд нь шилжүүлье гэдэг санаачлага орсон. Энэ шинэчлэлүүд маань олон нам УИХ-д суудалтай болсноос бэрхшээлтэй тулгарах вий гэдэг айдас төрж байна. Улс төрийн намууд зөв санаачилгуудаа ширээн дээр гаргаж тавиад зөвийг нь хэрэгжүүлээд явбал ямар вэ. Нийслэлийг дэмжих Байнгын хороотой болбол яасан юм бэ. Цөөнх маань юу ч байсан эсэргүүцнэ гэхээс илүү өөрсдийн зөв санаачилгаа МАН ын зөв санаачилгатай хэрэгжүүлээд явбал яасан юм бэ. Ерөнхий сайдыг эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Шинэ 30 жил гэж нэрлэж байгаа боловч өнгөрсөн 30 жилийн алдаа болсон нүүрсний зэсийн, ЖДҮ, ногоон автоусны хулгайг хөөн хэлэлцэж хариуцлага тооцох ёстой. Асуудал УИХ бидэнд байна, асуудлыг бид ирээдүй цаг дээр ярьж байна. Өнгөрсөнөө дүгнэхгүй бол зөв шийдвэр гаргаж чадахгүй. Төрийн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт хийх цаг нь болсон. Ингэж байж төсөв үр ашигтай зөв зүйлд зарцуулагдана.
Монгол Улсын хотуудын хөгжлийг ярих ёстой. Улаанбаатар хотоос гадна олон хоттой байх ёстой.
Хотод бүтээн байгуулалт хийх гэхээр газар чөлөөлөлт дээрээ 5 жил, 10 гацдаг. Дэлхий дахин иргэнийхээ газрыг нь булааж авдаг биш газрынх нь нөхөн төлбөрийг нэмээд бизнесээс нь хувь эзэмшүүлдэг болсон.
Ингэх юм бол бүтээн байгуулалт бүрэн дүүрэн хурдан шуурхай хэрэгжиж байна.
Сэлбэ дэд төвийг тойрсон бизнесийг дэмжвэл бүтээн байгуулалт хурдацтай явна. Энэ удаагийн УИХ-д сонгогдсон миний бие иргэдийнхээ хувийн өмчийг хуулиар хамгаалах, нэмээд орлогынх нь үүдийг нээх чиглэлд ажиллана. Хөрөнгийн менежментийг цоо шинээр хийх хэрэгтэй.
Улаанбаатар хотын хөрөнгийг үнэлээд үзэх юм бол 2016 оныхоор 1.5 их наядын өмч байна. Энэ өмчийг нийслэлчүүд өмчлөх боломжтой. Дэлхийн хотууд энэ чиглэл рүү явж байна. Хотын иргэд нь хувь эзэмшдэг болбол тэр хот илүү хөгжиж байгаа. Хотыг шинээр зохион байгуулах боломж байна.
Өнгөрсөн парламент нэг зүйлийг эхлүүлсэн ч дутуу эхлүүлсэн. Энэ бол банк санхүүгийн салбарын шинэчлэл. Хувийн хэвшил, ЖДҮ эрхлэгчид банкны өмнө бөхийж байна. Маш өндөр хүүтэй зээл өгдөг. Банк төрөлждөггүй, Лоббидож байгаад 20 хувиа нээлттэй болгосон. Энэ бол дутуу шинэчлэл, гүйцээх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Тоон дээр бид их анхаарах хэрэгтэй байна. ДНБ-д харьцуулахад төсвийн эзэлж байгаа хэмжээ Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг нэмэхээр ДНБ 70 хувь гарч байгаа. Эдийн засгаа чөлөөтэй болгоё, төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгоё гэж байгаа боловч тоо өөр дүн илэрхийлж байгаа. Үүнийг анхаараасай. Зорьж байгаа зорилтуудаа зоригтой хийж, төрийн өмчит компанийг монголчууд эзэмшдэг болохгүй бол төр улам л данхайна.
Аж ахуйд улстөрчид орооцолддогыг багасгах ёстой.
Монгол Улсын нэгж бүтээгдэхүүнд ногдох өртгийн тээвэр ложистикийн өртөг 26 хувь байгаа. Татвар харьцангуй хямд гэдэг нь зөрчилтэй тодорхойлолт. Монголд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг ч ашигтай болсон цагт л үйлдвэрлэл хөгжинө. Хөрөнгө оруулъя гэхэд ашигтай байдаггүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспорт гаргах гэж байгаа хөрөнггө оруулалтыг татварын бодлогоор зохицуулах шаардлагатай байгаа. Холимог сонирхолтой парламент бүрдлээ. Нэг нам нь хэт давамгайлчихвий гэдэг болгоомжлол яваад байна. Цөөнхийн хувьд тэнцвэрийг хадгалахын төлөө л ажиллаж таарна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Сонгуулийн тогтолцоогоо холимог болгосон нь дэвшил ч сонгуулийн тойрог томрохын хэрээр тараадаг мөнгө нь ихэссэн. Улс төрийн намууд маш намбагүй байгаа. Парламентад суудалгүй намууд нь сонгуульд туслан гүйцэтэгчийг статусаар ордог байсан бол саяын сонгуульд МАН-ын мөнгө тараагчаар оролцсон. Бид энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт өгсөн ч хэрэг үүсгэхгүй байх вий гэж айж байна. Сонгуулийн тухай хуулиа эргэж харах шаардлагатай. Сонгууль тулсан үед хуулиа өөрчилдөг биш, саяын сонгууль ямар үр дүнд хүрэв гэдгээс эхлээд хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.
Нэр дэвшигч нар хувиасаа тэрбум, тэрбум төгрөг гаргалаа. Ийм мөнгө гаргасан хүнийг яасан гэж ойлгох вэ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг уландаа гишгэсэн. Улстөрчид хуулийнханд нөлөөлдөг байдлыг таслан зогсоогоорой. Хамтрал нэртэй Ардчилсан намын ашиг хонжоо хайгчдыг ажилд авах гэж байгаа бол намдаа элсүүлээд аваарай.
Зөв зүйлийг дэмжинэ, буруу зүйлийг шүүмжлээд явна.
Л.Оюун-Эрдэнэ: Зөвлөхөө хоригдсоныг Ерөнхий сайд мэдэхгүй тохиолдол бий
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Маш их хар PR явагдсан сонгууль болсноор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө уралдуулж чадсангүй.
Энэ сонгуульд МАН бие дааж Засгийн газар байгуулах боломжтой суудал авсан ч зөвшилцөлд урьж байна гэсэн албан бичиг Ардчилсан намын даргад ирсэн. Энэ зөвшилцлөө тайлбарлахыг хүсье. Яагаад бие дааж Засгийн газар байгуулахаас татгалзав. Өнгөрсөн найман жилд макро эдийн засгийн төвшин ахисангүй. Ядуурал буурсангүй, хүмүүс ажил хийх сонирхолгүй болж байна. Цаашдын дөрвөн жилд эдийн засгаа яаж тэлэх вэ, ядуурлыг яаж бууруулах вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:
-Нэгэнтээ бид тогтолцооны өөрчлөлт хийсэн учраас мөрийн хөтөлбөрүүдтэй холбоотойгоор шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал бий. Жишээлбэл, 30 жил эрчим хүчний үнийг либеральчлах тухай ярьсан. Эрчим хүчний өртөг зарж байгаа үнэнээсээ өндөр байгаа. Айгаад хийж чаддаггүй. Үүнээсээ болоод эрчим хүч дампуурсан, шугам нь шинэчлэгддэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэхэд зөвшилцөл хэрэгтэй. Энэ мэтчлэн 4-5 тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудал бий.
Улаанбаатар хотын Их тойрууд эрх мэдлийн 90 хувь төвлөрч байна. Хэчнээн тойрог зам тавилаа гээд эндээ байгаа нөөхцөлд шийдэгдэхгүй. УИХ-ын анхдугаар чуулган дээр Х.Тэмүүжин гишүүн хөндсөн. Үндсэн хуульд Засгийн газар заавал нийслэлд байх ёстой гэж заасан юм билээ. Энийгээ шийдчихвэл парламент нь тусдаа, гүйцэтгэх засаглал нь тусдаа, шүүх засаглал нь тусдаа болно.
Хотыг тойрсон хурдны зам хэрэгтэй. Газар чөлөөлөлт хийгээд эхлэхээр орон нутгийн сонгууль болно гэж хөөрөгдсөөр хийгдэхгүй 34 жил болсон. Энийг хийвэл нийслэлийг тойрсон газар чөлөөлөлт буюу орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Хөшигийн хөндийд мөн том орон сууцны бүтээн байгуулалт хийх боломжтой.
Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа гэдэг гурван удаагийн төсөв батлах маш хурдтай процесс. Энэ агуулгаар саяны асуудлыг бичээд геополитикийн хүндрэлтэй байгаа үед зарчим дээрээ нэгдэн хамтран ажиллах хүсэлтэй байна гэдэг саналаа УИХ-д хамгийн их суудал авсан Ардчилсан нам, ХҮН намд өгсөн. Институцын хувпд бат бөх байх шийдвэр гараасай гэж хүсч байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Одоо дахиад авлигатай тэмцье гэж байна. Одоо Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ яаж шийдэх бодолтой байна вэ. Данхгар бүтцээрээ явах уу, эвсэж хамтарч байгаагаас болоод бүтцээ дахиад нэмээд данхайлгах уу. Хувийн хэвшлүүд ажиллаж амьдрах боломжгүй боллоо. Цалингаа тавьж чадахгүй дансаа хаалгасан хэд, хэдэн компани байна?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Танд бүх мэдээллийг авах бүрэн эрх байгаа. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт ялгаа бий шүү. Нэг зүйлийг хүсье. Үнэн байя гэж хүсвэл, зургаан сар ажиллаад өөрийн бодсоноос чинь факт өөр байвал эр хүн шиг үнэнээр нь хэлээрэй.
Олон олон асуудал өөр байдаг юм. Энэ танхимд Авлигын эсрэг шүүх байгуулах тухай асуудал яригдаж байх үед тэр орой сэтгүүлчийг хорих үйл ажиллагаа давхар болж байсан. Н.Алтанхуяг гишүүн мэдэж байгаа. Зөвлөхөө хоригдож байгааг Ерөнхий сайд мэдэхгүй байх тохиолдол байдаг. Энийг чи одоо орж ирээд л ойлгоно.
Хууль хяналтын байгууллага шүүх засаглал дээр асуудлыг гаргаж ирээд тавихад нийгмийн анхаарлыг холдуулах гэж юу болдог вэ гэдгийг. Нийгмийн дуу хоолой болсон төлөөлөл парламентад орж ирсэнд баяртай байгаа.
Хэрвээ худлаа байвал баригдана. Биеийн хэлэмжээс авахуулаад дороо баригдана.
Олон олон мэдээллүүдийг дотроос нь үнэн зөв ойлголт өгөх боломжтой. Мэдээллийг ил тод нээлттэй байлгахад хамт байхыг хүсье.
Эдийн засгийн үзүүлэлтүүд ДНБ 1000 ам.доллараар ахисан байгаа. Бодитой тоогоо яриад явахгүй бол.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Өнгөрсөн дөрвөн жилд бидэнд хамгийн их хүлээгдэж байсан, гар барьж гүнзгий орж чадахгүй байгаа хоёр гурван салбар байгаа. Түүн рүүгээ гүнзгий ороосой гэж хүсч байна. Нэгдүгээрх нь эрчим хүч. Эрчим хүчний салбар улсын эдийн засаг аюулгүй байдалтай холбоотой. Бизнесийг таслалгүй явуулах гол салбар. Францтай гэрээ байгуулсан ч дүлэгнээд л байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, дотоодоо эрчим хүчээр бүрэн хангах, даварвал гадагшаа экспорт хийх боломжтой төсөл дээр зоригтой байгаарай гэж хүсч байна.
Хоёрдугаарх, нь тээвэр ложистикийн бүтэц дээрээ зоригтой алхам хийх.Чойр хүртэл нарийн цариг оруулж ирээд шингэн бараа бүтээгдэхүүн буулгах дэд бүтэц байгуулаад агаарын хап хийх. Алийн болгон ар талаасаа айж явах вэ.
Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент хугацаагаа дуусахын өмнө хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн. 2008-2012 оны парламент хөрөнгө оруулалтыг 0 дээр авчирч байсан. Засгийн газар хөрөнгө оруулалтаа дэмжих чиглэлээр яваарай. Уул уурхай жаахан явж байгаа байж магадгүй.
Татвараа яах вэ бодсон нь дээр. Уул уурхайгаас бусад салбар дээрээ цонх нээвэл яасан юм бэ. Хамгийн их ажлын байр бий болгодог бизнес дээрээ Засгийн газар гурван жил нүдээ аниад явбал яасан юм бэ.
Үгээ хэлсний төлөө шоронд ордог, бизнес эрхэлснийхээ төлөө амьдралаараа хохирдог болчихлоо.
Авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Тогтолцооны хувьд сууриар нь өөрчлөхөөс аргагүй, тодорхой хүмүүс дээр хариуцлага тооцохоос аргагүй,гэхдээ хажуу хавирга дахь авлигачдад хариуцлага тооцох асуудлыг бодох ёстой.
Чуулган: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай хүсэлтийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах тухай саналыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг тав хоногийн дотор УИХ-д танилцуулж, томилно гэж заасны дагуу Ерөнхийлөгч ийн танилцуулж буй аж.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Дээрх асуудалтай холбогдуулж, гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Төрийн алба данхайсан. 2012 онд Засгийн газар 9 яамтай байсан бол 16 яамтай болсон. Агентлаг 30, төрийн албан хаагчдын тоо 210 мянга болж өссөн. Төрийн албыг хэрхэн цомхон болгож ажиллуулах бодлого барьж байна вэ. Төрийн албаны тэдэн хувийг өөрчилнө гэсэн тоо байна уу?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:
-Бид эхлээд үнэт зүйл ерөнхий идеалоги юу байх вэ гэдэг дээр тулгуурлаад ямар хөтөлбөрөө хэрэгжүүлж, ямар хугацаанд үр дүнд хүрэх вэ гэдгээ тавиад ямар бүтцээр хийх вэ, дөрөвт нь хэнээр хийлгэх вэ, тавд ямар төсвөөр хийх вэ гэдгээ эрэмбэлээд явах ёстой. Манай төрийн байгууллагын бүтэц 1990-ээд оны эхэн үетэй төстэй байгаа. Дундуур нь өөрчлөлт хийсэн ч хагас болсон. Шинэ парламент бүрдсэн, олон намын тогтолцоо орсон үед төрийн албаны бүтцийг шинэ 30 жилд нь тохируулаад реформ хийх юмсан гэсэн бодол бий. Гол нь дунд нь орхихгүй байх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд томилогдлоо гэхэд нэг салбараа илүү барьж ажилладаг тал бий. Таны суралцсан Японд бүхий л асуудлыг нэг, нэг хүн авч явдаг. Сонгодог парламент өөрөө эрхэлсэн сайдтай байдаг, тэгэхээр шинэ Зеланд, Сингапур загвар луугаа орвол сайн. Дундаа орхигдохгүйгээр. Энэ тохиолдолд төрийн албаны тоо 30 орчим хувиар буурна.
Төрийн албаны бүтцийн тогтвортой байдлыг хангах ёстой. Эрх мэдэлгүй төсөв захиран зарцуулж чаддаггүй бүтцийг танах ёстой. Дэд сайдыг сайд нь ч юм хийлгэдэггүй, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хийлгэдэггүй.
Дүүргийн нийгмийн даатгал, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Улсын нийгмийн даатгалын газар гээд бий. Эрх мэдэл бүхэн хяналттай, бүх хүний ачаалал жигд, бүгд адилхан пункцтэй байх ёстой. Журмыг бүтэн цэгцэлж хуульчилж өгөхгүй бол яам, Тамгын газар дээр хувь хүнээс хамаарсан эрх мэдэл төвлөрсөн зүйл байгааг нуугаад яах вэ. И Монголио үүнийг өөрчилж байна.
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолыг танилцуулж, баталлаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
- Ч.Анар,
- Э.Бат-Амгалан,
- Э.Болормаа,
- Б.Дэлгэрсайхан,
- Н.Батсүмбэрэл,
- Х.Жангабыл,
- Д.Цогтбаатар,
- Ж.Энхбаяр,
- С.Бямбацогт,
- П.Наранбаяр,
- Н.Номтойбаяр,
- Б.Батбаатар,
- Л.Энхнасан,
- О.Алтангэрэл,
- Д.Ганбат,
- Б.Жаргалан,
- Г.Хосбаяр,
- С.Эрдэнэболд,
- Р.Эрдэнэбүрэн
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо:
- Т.Аубакир,
- Ж.Батжаргал,
- Ж.Бат-Эрдэнэ,
- М.Ганхүлэг,
- Ц.Идэрбат,
- З.Мэндсайхан,
- Н.Наранбаатар,
- А.Ундраа,
- С.Ганбаатар,
- Ц.Мөнхбат,
- Л.Мөнхбаясгалан,
- Р.Сэддорж,
- Ө.Шижир
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:
- О.Батнайрамдал,
- Б.Батцэцэг,
- Д.Бум-Очир,
- Ж.Галбадрах,
- Г.Дамдинням,
- Д.Рэгдэл,
- О.Саранчулуун,
- Ч.Ундрам,
- Б.Хэрлэн,
- У.Отгонбаяр,
- П.Наранбаяр,
- М.Сарнай,
- Ш.Бямбасүрэн,
- А.Ганбаатар,
- Ц.Мөнхтуяа,
- Г.Хосбаяр
Ёс зүйн байнгын хороо:
- Б.Баярбаатар,
- Д.Ганмаа,
- Д.Рэгдэл,
- Б.Хэрлэн,
- Х.Баасанжаргал,
- Ж.Батсуурь,
- Д.Бум-Очир,
- Ж.Галбадрах,
- А.Ариунзаяа,
- Жаргалсайхан,
- Ч.Лодойсамбуу,
- Очирбат,
- Д.Энхтуяа
Инновац, цахим бодлогын байнгын хороо:
- Ч.Анар,
- Н.Алтаншагай,
- Э.Батшугар,
- А.Ганбаатар,
- Л.Гантөмөр,
- Б.Заяабал,
- Т.Мөнхсайхан,
- Ч.Номин,
- Ж.Чинбүрэн,
- Ж.Золжаргал,
- Б.Уянга,
- П.Сайнзориг,
- Л.Соронзонболд,
- С.Цэнгүүн,
- С.Эрдэнэболд
Нийгмийн бодлогын байнгын хороо:
- А.Ариунзаяа,
- Д.Ганмаа,
- С.Зулпхар,
- Ц.Идэрбат,
- Т.Мөнхсайхан,
- О.Саранчулуун,
- Ж.Чинбүрэн,
- С.Эрдэнэбат,
- М.Сарнай,
- М.Нарантуяа Нара,
- Ц.Баатархүү,
- Ж.Баярмаа,
- Ж.Баясгалан,
- Б.Бейсен,
- Х.Болормаа,
- Л.Энх-Амгалан,
- Х.Булгантуяа,
- Мөнхтуяа,
- Э.Одбаяр,
- Ц.Туваан,
- Б.Түвшин,
- Д.Үүрийнтуяа
Төрийн байгуулалтын байнгын хороо:
- Д.Амарбаясгалан,
- С.Амарсайхан,
- Б.Баярбаатар,
- Э.Болормаа,
- С.Бямбацогт,
- С.Зулпхар,
- Ц.Сандаг-Очир,
- Л.Оюун-Эрдэнэ,
- Л.Энх-Амгалан,
- Л.Мөнхбаатар,
- Т.Доржханд,
- Г.Найдалаа,
- Н.Номтойбаяр,
- Б.Батбаатар,
- Б.Жавхлан,
- Н.Учрал,
- О.Номинчимэг,
- Ж.Батсуурь,
- Ж.Баярмаа,
- Л.Гантөмөр,
- Э.Одбаяр,
- Б.Пүрэвдорж,
- Ц.Туваан,
- Х.Тэмүүжин,
- О.Цогтгэрэл
Төсвийн байнгын хороо:
- Т.Аубакир
- Б.Батжаргал
- Х.Булгантуяа
- Х.Ганхуяг
- Ц.Даваасүрэн
- Б.Заяабал
- Г.Тэмүүлэн
- Б.Чойжилсүрэн
- Т.Доржханд
- П.Ганзориг
- Д.Пүрэвдаваа
- Р.Батболд
- З.Мэндсайхан
- Д.Батлут
- Г.Дамдинням
- Ч.Ундрам
- С.Амарсайхан
- О.Амгаланбаатар
- Н.Алтанхуяг
- Д.Батбаяр
- Ж.Баясгалан
- Х.Болормаа
- Г.Ганбаатар
- Х.Мөнхтулга
- Пунсалмаа
Үйлдвэржилтийн байнгын хороо
- М.Бадамсүрэн
- Э.Батлут
- Б.Уянга
- Г.Лувсанжамц
- Г.Үүрийнтуяа
- Д.Энхтүвшин
- П.Ганзориг
- Ч.Золжаргал
- Д.Пүрэвдаваа
- Ц.Даваасүрэн
- Б.Чойжилсүрэн
- Д.Батбаяр
- С.Ганбаатар
- Х.Жангабыл
- М.Энхцэцэг
- Б.Тулга
- Д.Жаргалсайхан
- Л.Мөнхбаясгалан
- П.Мөнхтулга
- С.Одонтуяа
- Г.Очирбат
- Б.Пунсалмаа
- Д.Энхтуяа
Хууль зүйн байнгын хороо
- Б.Бат-Эрдэнэ
- Б.Дэлгэрсайхан
- Л.Мөнхбаатар
- О.Номинчимэг
- П.Сайнзориг
- Ц.Сандаг-Очир
- Д.Цогтбаатар
- Г.Уянгахишиг
- М.Нарантуяа
- Ж.Алдаржавхлан
- О.Алтангэрэл
- Х.Баттулга
- Н.Алтанхуяг
- Ж.Энхбаяр
- Б.Тулга
- Э.Бат-Амгалан
- С.Одонтуяа
- Д.Ганбат
- Б.Пүрэвдорж
- Х.Тэмүүжин
- Д.Цогтбаатар
Эдийн засгийн байнгын хороо
- Э.Батшугар
- Н.Алтаншагай
- Ж.Бат-Эрдэнэ
- Г.Лувсанжамц
- Ж.Ганбаатар
- Д.Энхтүвшин
- М.Энхцэцэг
- Б.Мөнхсоёл
- Г.Уянгахишиг
- А.Ундраа
- Ж.Алдаржавхлан
- Л.Соронзонболд
- Н.Батсүмбэрэл
- Р.Батболд
- М.Мандахаа
- Х.Баттулга
- П.Батчимэг
- М.Бадамсүрэн
- Ц.Баатархүү
- Ш.Бямбасүрэн
- Б.Жаргалан
- Ч.Лодойсамбуу
- О.Цогтгэрэл
- Р.Сэддорж
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсны дараа УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Манай бүлгээс өгсөн санал дээр УИХ-ын гишүүн Б.Түвшинг Төсвийн байнгын хороонд оруулахаар санал өгсөн, гэтэл уншигдсангүй. Б.Түвшин нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын ерөнхийлөгчөөр ажилладаг тул Төсвийн байнгын хороонд харьяалагдах ёстой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Байнгын хороодыг хуваарилахдаа өмнөх УИХ-ууд сонгуульд нам эвслийн авсан суудлын тоонд харьцуулж квот тогтоож хуварилж ирсэн. Энэ квотын дагуу өнөөдрийн 126 гишүүний 53.9 хувийг МАН, 33.3 хувийг Ардчилсан нам, 6,3 хувийг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр 3.1 хувийг эзэлж байгаа. Хуулиараа Байнгын хороо нь 25 хүртэлх гишүүнтэй байхаар хуульчлагдсан учраас эзэлж байгаа хувиараа МАН Байнгын хороонд 13 гишүүн, Ардчилсан нам 8 гишүүн, ХҮН нам 2 гишүүн, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр нэг, нэг гишүүнг оруулах боломж бүрдэж байгаа.
Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах хүсэлтийг гишүүд олноор ирүүлсэн. Гэвч квотоор тайрагдаж байгаа. УИХ-ын гишүүн Б.Түвшингийн хувьд санал нь 9 -т эрэмбэлэгдэж ирсэн, тэгэхээр бид ижил тэнцүү хандах үүднээс эхний 8 хүнийг аваад 9 дэх хүнийг аваагүй. Гишүүд тайван байх хэрэгтэй, Засгийн газрын гишүүн нэг байнгын хороонд харьяалагдахаар хуульчилсан. Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын гишүүд байнгын хороон дээр орох боломж нээгдэнэ. Дахин зохицуулалт хийх боломжтой гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар "ИЗНН нь дөрвөн гишүүнтэй учраас бүх байнгын хороодод орж ажиллах боломжгүй. Иймээс мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх байнгын хороонд гишүүдээ оруулах хүсэлтэй байна. Бүлэггүй гэдгээр санал авахгүй байж болохгүй" гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүх асуудал хуулийн хүрээнд хэлэлцэгдэж байгаа гэдгийг сануулаад үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдсан тухай тогтоолуудыг уншиж танилцууллаа.
Үүний дараа УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, батлав. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн тухай бүлгийн дарга нь танилцууллаа. Улмаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжлээ.
БОЛОВСРОЛ:
1998 онд Монгол Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
2006 онд БНХАУ-ын Хуазонг Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүд 100 хувиар дэмжсэнээр баталлаа.
БОЛОВСРОЛ:
1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг тус, тус сонгосныг танилцуулж, баталсан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлахтай холбогдуулж, 20 минутын завсарлага өгөхийг хүссэнийг дагуу 11.00 цаг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна.
УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг батламжилна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо УИХ-ын дэд дарга нарыг томилох болон Ерөнхий сайдыг батламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг, бүлгийн даргад О.Цогтгэрэл нарыг нэр дэвшүүлсэн бол МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, харин МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг тус, тус нэр дэвшүүлээд байгаа юм. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн, батална.
УИХ-ын 2024 оны сонгуульд МАН 68 суудал авч, олонхийг бүрдүүлсэн тул Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдож, ажлаа үргэлжлүүлэх болж байна. Иймээс УИХ-аас Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ.
AmyAdams 2024-07-05 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-05 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-05 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-05 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-05 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-05 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-05 46.8.10.217
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-05 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-05 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-05 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-05 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-05 109.248.142.174
Харуулах боломжгүй.
WendySchoenbaum 2024-07-05 45.84.176.100
Харуулах боломжгүй.
JamieWeisensel 2024-07-05 46.8.154.226
Харуулах боломжгүй.
TaraSmith 2024-07-05 46.8.107.108
Харуулах боломжгүй.
RobinPowells 2024-07-05 46.8.223.65
Харуулах боломжгүй.
XiomaraTyler 2024-07-05 46.8.110.207
Харуулах боломжгүй.
LindsayTorres 2024-07-05 45.81.136.103
Харуулах боломжгүй.
ShannonBrock 2024-07-05 45.11.21.92
Харуулах боломжгүй.
TammyAllen 2024-07-05 188.130.128.142
Харуулах боломжгүй.
KarenParker 2024-07-05 185.181.247.19
Харуулах боломжгүй.
TinaJensen 2024-07-05 46.8.223.169
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-05 109.248.142.211
Харуулах боломжгүй.
JennTillich 2024-07-05 188.130.219.35
Харуулах боломжгүй.
ReneeOliver 2024-07-05 109.248.204.81
Харуулах боломжгүй.
MahaBiddle 2024-07-05 213.226.101.121
Харуулах боломжгүй.
JeanJohnson 2024-07-05 109.248.14.10
Харуулах боломжгүй.
EricaCarrillo 2024-07-05 45.90.196.107
Харуулах боломжгүй.
AshleyShaw 2024-07-05 188.130.210.133
Харуулах боломжгүй.
LoriWestbrook 2024-07-05 109.248.13.15
Харуулах боломжгүй.
StaceyBaumgardner 2024-07-05 109.248.204.204
Харуулах боломжгүй.
TaraLee 2024-07-05 46.8.16.155
Харуулах боломжгүй.
KrystalLessard 2024-07-05 194.32.229.152
Харуулах боломжгүй.
CaitlinJohnson 2024-07-05 109.248.205.2
Харуулах боломжгүй.
WandaGomez 2024-07-05 95.182.126.12
Харуулах боломжгүй.
LeslieYoung 2024-07-05 194.32.229.64
Харуулах боломжгүй.
AllisonMidtbo 2024-07-05 188.130.136.209
Харуулах боломжгүй.
MandyAtkins 2024-07-05 188.130.137.240
Харуулах боломжгүй.
TiaWhaley 2024-07-05 109.248.142.184
Харуулах боломжгүй.
DonnaDominguez 2024-07-05 188.130.128.73
Харуулах боломжгүй.
DoraJohnson 2024-07-05 45.15.73.199
Харуулах боломжгүй.
BarbaraStepanova 2024-07-05 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LatonyaFord 2024-07-05 188.130.129.161
Харуулах боломжгүй.
зочин 2024-07-05 103.57.95.87
,2016 оноос өмнө Яармаг Нисэх энхэл донхолтой замтай нэг ч модгүй байшин барилаггүй цулгуй тал яармагийн айлууд утаан дунд харагдахгүй нүүрс угаар үнэртээд гүүр бөөн түгжрэл ,,Одоо 4-6 эгнээ хоёр замтай хоёр талаар мод эгнэж байшин барилаг сүндэрлэсэн хотын төв зайсан холбосон гүүрэн замтай хөгжил урагшилсаар,,,
TammySmith 2024-07-05 109.248.48.217
Харуулах боломжгүй.
SarahShrader 2024-07-05 46.8.110.82
Харуулах боломжгүй.
Энэ олон иргэдийн амь насаа алдсн хариуцлагыг хэн хүлээх вэ???? 2024-07-05 14.1.81.34
Дөрвөн жилд сайжруулсан шахмал түлшнээс болж 3600 иргэн амь насаа алдсан эмгэнэлтэй тоо байна. Энийг цаашид маш сайн анхааралдаа аваасай. Иргэд түүхий нүүрсээ түлбэл яасан юм бэ, энэ асуудлыг сайн хөндөж өгөөч ээ гэж хүсч байна.
TammyBuckley 2024-07-05 109.248.15.86
Харуулах боломжгүй.
CassieGonzalez 2024-07-05 95.182.127.28
Харуулах боломжгүй.
JenniferReyes 2024-07-05 188.130.137.47
Харуулах боломжгүй.
AnitaGordon 2024-07-05 188.130.128.168
Харуулах боломжгүй.
BrendaAnderson 2024-07-05 5.183.130.251
Харуулах боломжгүй.
KimBrown 2024-07-05 45.81.136.186
Харуулах боломжгүй.
KarenWilliams 2024-07-05 45.87.253.100
Харуулах боломжгүй.
Хирхаө 2024-07-05 202.9.40.242
Ууя мундаг ажилласан үүнээс болоод уул уурхай цөлмөж амьдрагсад хог шаарууд хорссон хулгай хийх боломж үгүй болсон.
EricaHernandez 2024-07-05 194.34.248.254
Харуулах боломжгүй.
DeniseLoos 2024-07-05 46.8.107.115
Харуулах боломжгүй.
TammySpencer 2024-07-05 194.32.229.26
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-05 66.181.182.194
Нөхөр 59.153.114.236 та дэндүү зөв хэлжээ. Баярмаа, Лодойсамбуу, Цогтбаатар гээд хэрүүлийн бузрууд эхнээсээ тодорсон.ОюунЭрдэнийн ярьсантай харьцуулахад даанч харамсмаар боловсрол, ёс зүйн доод төвшиндэх хүний бракууд харагдсан
Эцэггүй хүүхдийн толгой том гэж үнэн л юм 2024-07-05 66.181.186.13
Бүхэл бүтэн 8 жил худлаа ярьж иргэдээ хуурагч ь санаа бодлоо хэлсэн нэгнийг замын тээг гэх харалган нүдээр харж гутаан доромжилж бэлдсан тролиудаараа харлуулах эсвэл шоронд хийх зэргээр зэргээж дарангуйллын хамгийн дээд хэлбэрээр ажилласан удалч Данх хүний хэлсэн ухаан тэлэх үзгийг сонсох тэвчээр бий билүү? Их хурлын чуулган дээр жаахан шүүмжлэлтэй үг цухуйингуут нүүзр нь улаалцаад л халуун нурман дээр суучихсан мэт ярвалзажь шарвалзаад л нүүр ам нь язав татав гэх Данх үг сонслоо юу?
Malnuuud 2024-07-05 69.246.201.165
Malaa songood baij baihdaa taarsan malnuud…
Зочин 2024-07-05 59.153.114.236
ЭЛБЭГДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧИД ПАРЛАМЕНТЫН АЖИЛД ИХ СААД БОЛНО ДОО. БАЯРМАА ГЭГЧ ЭЛБЭГДОРЖИЙГ БИТГИЙ ЯРИАД БАЙ ГЭСЭН. ЦААНА НЬ ЛОДОЙСАМБУУ, ЦОГТБААТАР ГЭЭД ХҮНД ГАРУУД БАЙНА
Нэргүй 2024-07-05 139.5.216.66
Адгуус хүртэл сортоотойгоороо удирдуулдаг юмсан. Хачин п
AngieWhittleton 2024-07-05 45.15.72.190
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-05 202.126.89.224
Eeee sdaaa
Нэргүй 2024-07-05 103.57.95.113
Айгаад хийгээгүй ч гэх шиг болон Лодойд хариулардаа хэрүүлд мэргэшсэн зэрэг маш хариуцлагагүй байна. Шинэ ЕС хэрэгтэй болжээ.
Зочин 2024-07-05 192.82.92.42
Хотыг задлаж биш тевлерч хегжих нь ур дунтэй, ам нээхэд л мэдлэггуй нь харагдана. Шинжлэх ухаан, дээд боловсролыг суйруулсэн, намчилсан, тержуулсэн бодлогоо зогсоо, ирээдуйгуй болох нь!!!
Zochin 2024-07-05 202.126.90.191
odoo ene manjyyd 126 bolloo egiin gol usan stantsaa barij chadah gedeg asuudal ni odoo haragdnaa
GingerEpperson 2024-07-05 46.8.110.87
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-05 103.57.92.58
энэ линк дээр дарж болохгүй шүү. бөөн вирус. энэ хогийн хакерыг барьж хориочээ!!!!
Dfgf 2024-07-05 202.9.40.242
Увсчууд монголыг
хөгжүүлчдийн ангархайхангай оруулчий адгууслаг хог шаарууд алалцаад монголын дэлхий адаг улс болгоод хэрэлдээд үзэлцэг нэгтэй үзэлцдгийн
Нэргүй 2024-07-05 124.158.106.245
Ард түмэн зөв сонголт хийлээ.
To. Cc 2024-07-05 202.9.40.242
Кремиль ярьсан Сайнбуянгийн Амарсайхан даргыг ерөнхий сайд болго гэсэн цагаан ордон ярьсан гэж байнаа Сайнбуянгийн Амарсайханг ерөнхий сайд болго гэсэн гэнэ.
Нэргүй 2024-07-05 66.181.186.13
,,,Данхаас хамаагүй дээр
Bc bdxd 2024-07-05 202.9.40.242
Хужаагууд оэ байлгаад байх дуртай болсон.
Элсүүлж авсан манай тал гээл шааж байгаа
х*******н урьхнд орсон тнгүүд х*******н урьхнд орж байгаа юм.
Нэргүй 2024-07-05 139.5.216.229
ҮНИЙН ӨСӨЛТӨӨ ЯАХ ГЭЖ БАЙНА ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МАШ ИХ МУУДАЖ БАЙНА ЮУ Ч АВЧ ЧАДАХГҮЙ БАЙХАД МӨНГӨГҮЙ БОЛЦГООЖ БАЙНА ЮУ БОДОЖ БАЙНА СӨХРӨӨД БАЫГАА ИРГЭДЭЭ ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА УУ !
Нэргүй 2024-07-05 66.181.186.13
Данх Харахгүй байгаа ш дээ. Харин ч сайн ажилсан гээд улираан сонгоод байгаа юм биш үү?
JulieVoisine 2024-07-05 46.8.11.141
Харуулах боломжгүй.
CarmenMendez 2024-07-05 46.8.107.87
Харуулах боломжгүй.
JenniferHarris 2024-07-05 45.87.253.100
Харуулах боломжгүй.
NancyCersosimo 2024-07-05 31.40.203.75
Харуулах боломжгүй.
JessicaMurphy 2024-07-05 188.130.142.85
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-05 66.181.188.160
Хуучнаасаа дээрдэх зүйлгүй шинэ гишүүдтэй ЗГтай 4жил болох биз сайн сайхан гэрэл гэгээ харагдахгүй л болов уу даа
KimBell 2024-07-05 46.8.110.28
Харуулах боломжгүй.
ZAZA 2024-07-05 103.168.34.171
DANHAN Tolgoilson zolbin bandiig gachigaraar ni taviaachee zluulachee g*** hentiin p z da nariig
Vvvbbvvg 2024-07-05 202.9.40.242
Оюуэнэрдэнэ боли боли унанаа
Урьд шадар сайдууд ерөнхий сайд болноо шүү
зочин 2024-07-05 139.5.217.69
Ю.Цэдэнбалд хувийн өмч гэх 1 өрөө байр ч байгаагүй гэдэг. Энэ хүн төр ард түмний төлөө л зүтгэж явсан байдаг.
Одоогийн төрийн томчуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад харьцуулаад үз дээ. Филатовын Монголын
хүүхдүүдийн төлөө хийсэн бүхнийг хэн ч үгүйсгэхгүй биз. Харамсалтай нь Хүүхдийн паркийн байж байгааг хар,
Найрамдал зуслангийн газрыг хэрхэн луйвардав, Хүүхдийн театр, Бамбарууш кафе гээд бүгдийг олзонд дуртай
хүмүүс завшсан шүү дээ.
Нэргүй 2024-07-05 139.5.216.229
одоо тийм хүмүүс хэзээ ч гарч ирэхгүй ардчилал гэдэг чинь энэ юм шиг байна
Нэргүй 2024-07-05 124.158.106.245
Ю.Цэдэнбал гээд тэнэгтээд эхэллээ. Тэр яг адилхан хулгайч л байсан. Асуудал харьцангуй шүүдээ. Ийм юмсыг сэтгэж чадахгүй малууд их байна. Цэдэнбал дор хаяж 1 сая төгрөг авч гарсан. Тэр үед далбагар том хуушуур 1 төгрөг байлаа. Тэгээд тооц.
Туйлшрахгүйшүү 2024-07-05 202.9.46.161
тэр цагт хувийн байр байгаагүй бүгд л улсын байранд амьдардаг байсан. харин сая төгрөгний хадгаламжтай хүн өөр байсан болов уу.
LailaPerkins 2024-07-05 45.15.73.13
Харуулах боломжгүй.
Cvvfgg 2024-07-05 202.9.40.242
Оюунэрдэнэ одоо боли боли х***а барицаалагдсан ажил хийж чадахгүй улсын тавилан
Иргэн 2024-07-05 111.90.225.95
Ю.Цэдэнбал дарга, Филатова гуай шиг ард түмнийхээ төлөө зүрэх сэтгэлээрээ, ашиг хонжоо хардаггүй хөдөлмөрч улс төрчид хэзээ гарч ирэх юм болдоо?
Нэргүй 2024-07-05 202.126.89.253
Garch irsen ch harluulaad duusna. Tsedenbal darga mungu iddeg baisan ugui g chi ch medehgui
Нэргүй 2024-07-05 66.181.185.141
Тэр хоёр ч чиний бичсэн шиг тийм цэвэр улс биш, Оросын КГБ-ын тавиулууд байсан шүү !
зочин 2024-07-05 66.181.187.119
Ардчилагч гэх бүлэг этгээдийн ихэнх нь барууны, зарим нь тэдний тусгай албадын нь тавиулууд Монголын төрийг булаах орос хятад зэрэг орны эсрэг яг Украины нацистүүд шиг ажиллах үүрэг хүлээсэн этгээдүүд, Эдний ажлын хандлага яг ийм иргэдийн нүдэн дээр ил байдаг
Hdjdjj 2024-07-05 202.9.40.242
Уих дарга дэд дарга соли соли эднүүс монголын дайсн.
MaryHrabec 2024-07-05 109.248.14.132
Харуулах боломжгүй.
Fvvgfd 2024-07-05 202.9.40.242
Бүлцийсэн давхраатаы эсхүл хөлдүү махнд хутга ш****н юм шиг нүдтэй хогууд х***а бдгийн. Харх царайн андашгүй шүү санаа үмхий
Fuingf 2024-07-05 202.9.40.242
Намын олон түмэн ээ манай намд х***а санааг гардан гүйцэтгэгчид эзэлсэн бн шүү
00000000000009999999999999999999 2024-07-05 66.181.166.134
Уйлцан юм шиг төрхтэй энэ хүүхэн үү
Нар сар 2024-07-05 175.193.79.77
Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон намбалаг сайхан бүсгүй Булгантуяадаа амжилт хүсье.
Dhgf 2024-07-05 202.9.40.242
х***а тагнуул
Зочин 2024-07-05 66.181.187.245
Ёстой хэрэггүй эмэгтэй байна лээ дээ, чааваас.
LilianVelez 2024-07-05 109.248.205.78
Харуулах боломжгүй.
Dhbhhh 2024-07-05 202.126.89.194
Хогийн хужаагууд эд мөнгө албан тушаал үхэн хатан зүтгэдг өлөн зант шуналтууд амь тавина ингэж харагдж бгаа.
Xgghbcf 2024-07-05 202.126.89.194
Одоо төрийн албнд ажиллаж удирдах ажил хийж бгаа ихэнх хогууд х***а дэмжлэгтэй орсон бн шүү.
Cgnbccgg 2024-07-05 202.126.89.194
х***а боловсрол х***а зг байгуулах санаарлхл
Төрийн албанд манж х***а х*******н эрлийзүүд өчнөөн орж байгаан бн шүү тэр тусмаа удирдах ажилд бүр илүү орсон удмын монгол хүн ард иргэдийг болохоор хаалт хийсэн хууль гөргаж байгаад шалгалтад бүртгэдгүйн бн оруулах хогуудийг сургалтад суусан гэж бүртгэж оруулдаг болсон тэр хогийн үйл ажиллагаага мерит гэж далдалл өнглөн далдалж монгол төрийн албанд шургалж бодлого хэрэгжүүлдг болсон байна айхтар.
Одоо төрийн албнд ажиллаж удирдах ажил хийж бгаа их
Өроим 2024-07-05 202.126.89.194
х***а боловсрол х***а зг байгуулах санаарлхл
Hyfd 2024-07-05 202.126.89.194
Ард түмний айлдсний хууль гэнээ. Гэж хэд мянга жилий урьд ухаантан хэлсэн байдгийн
Одоо монголд ард түмэн хулгай цээрлүүлж гэж зорьж хүсэж айлдаж бн
Эс бөгөөс ард түмэн хог шааруудийг ард түмэн
түмэн олны нүдэн дээр буудаж нийгмйиг цэвэрлнээ.