"Наадмын нээлтийг шөнө хийх хүсэлт гаргасан"

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

"Наадмын нээлтийг шөнө хийх хүсэлт гаргасан"

"Наадмын нээлтийг шөнө хийх хүсэлт гаргасан"

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадралаас гадаадын жуулчдад зориулсан наадмын тасалбарыг багасгасан талаар тодрууллаа.


Тэрбээр "Өнгөрсөн жил аялал жуулчлалын салбар маш сайн сэргэсэн бол энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс 13 хувийн өсөлттэй байна. Гадаадын жуулчид жил бүрийн долдугаар сард үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг маш ихээр сонирхон, үздэг. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол энэ жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөн. Энэ асуудалд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байна.

Магадгүй энэ асуудал 2024 оны долдугаар сарын 1-нд биш тавдугаар сарын 1-нд шийдэгдсэн бол зарим гадаадын жуулчин аяллын багцаа өөрчлөх, орон нутгийн наадам үзэх боломжтой байсан.

Бид долдугаар сарын 3, 4-ний өдөр жуулчдын тоогоо мэдээд, хүсэлтийнх нь дагуу цөөн тасалбар өгсөн. Тиймээс хоёр, гурван ч хувилбар ярилцаж байна. Наадамчин олон болон гадаадын жуулчдад зориулан наадмын нээлт, хаалтын тоглолтыг дахин шөнө хийх хүсэлтээ Үндэсний баяр наадмын комисст хүргүүлсэн. Комиссоос нарийн зохицуулалтыг хийх байх. Жишээлбэл, өчигдрийн байдлаар Монголд нэг өдөрт 5107 жуулчин ирж байна. Эдгээр жуулчдын ихэнх нь баяр наадмын нээлтийг үзэхээр ирсэн гэсэн үг. Гэтэл наадмын тасалбарынх нь хуваарилалт 2.4 дахин багасчихлаа.

Салбарынхны зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлахыг дэмжиж байгаа. Гадаадын жуулчдын хувьд наадмын нээлт, хаалтын тоглолтод сэтгэл дундуур үнэлгээ өгдөг шалтгааны нэг нь тав тухтай орчин байгаа юм. Цаашдаа наадам зохион байгуулж байгаа байгууламжаа томосгох асуудлыг хөндөхгүй бол улсын хүн ам, жуулчдын тоо ч жил бүр өснө шүү дээ. Гадаадын жуулчдаас наадмын тоглолтын талаар санал үнэлгээ авахад сэтгэл дундуур байгаа зүйл ажиглагддаг. Зарим жуулчид нь наадмын тоглолтоо үзэж чаддаггүй. Наадмын нээлт, хурдан морь илүүтэй үзэхийг хүсдэг. Монгол гэрийн талаарх сэтгэгдэл маш өндөр байдаг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж