Орбан Орос, Украинд дараалан гэнэтийн айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Орбан Орос, Украинд дараалан гэнэтийн айлчлал хийв

Орбан Орос, Украинд дараалан гэнэтийн айлчлал хийв

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Москвад гэнэтийн айлчлал хийв. Кремль энэ айлчлалын талаар үгүйсгэсэн ч баталсан ч мэдэгдэл хийгээгүй аж. Гэхдээ "Ерөнхийлөгч Путин өнөөдөр маш шахуу хуваарьтай байгаа" гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ. Орбан 2022 онд ОХУ-д айлчилсан боловч Путинтэй биечлэн уулзаагүй ч бусад улсад болсон хурал цуглааны үеэр уулзсан. Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь дайн эхэлснээс хойш Орбан анх удаа Орост Путинтэй уулзсан айлчлал болно.

Энэ айлчлалынхаа өмнө Орбан Украинд мөн л гэнэтийн айлчлал хийж, Зеленскийтэй уулзсан юм. Унгар, Орос улсууд эртнээс нааш ойр харилцаатай байсан тул Орбаны Украин дахь айлчлал ховор сонин үзэгдэл болжээ. Түүний Украин дахь айлчлал нь дайн эхэлснээс хойших мөн л анхны айлчлал болно.

Тэрбээр эл айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Зеленскийд хандан "Дайн бол Европын хамгийн чухал асуудал. Бид өнгөрсөн үеийн маргааныг ардаа орхиж, ирээдүйд анхаарлаа хандуулахыг хичээж байна. Манай хоёр орны харилцаа улам сайжраасай гэж бид хүсч байна" гэж хэлжээ. Мөн гал зогсоох хэлэлцээг нэн даруй хийхийг зөвлөөд, энэхүү хэлэлцээг хурдасгах боломжийг олгоно гэсэн байна.

Унгар улс Европын холбоог зургаан сарын хугацаанд даргалах эрхээ энэ долоо хоногийн эхээр хүлээж авсан. Энэ нь бодит эрх мэдэл багатай ч гэлээ холбооны мөрийн хөтөлбөрийн өнгө аясыг тодорхойлоход тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: REUTERS, EURO NEWS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж