Долоо хоногийн таны зурхай

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн таны зурхай

06.09.2010 – 12.09. 2010

Aries-Хонь, 21.03-19.04
Эхний өдрүүдэд уран бүтээлдээ амжилт олох магадлалтай бөгөөд дотны хүмүүстэйгээ харьцахад тааламжтай байна. Долоо хоногийн үлдсэн хугацаанд ажлынхан ба захиалагчидтай ажил хэрэг явуулахад сайн. Нөлөө бүхий хүмүүстэй уулзахыг үгүйсгэхгүй. Хувийн амьдралдаа хамтарсан төлөвлөгөө зохион хэрэгжүүлэхэд сайн.

Taurus-Үхэр, 20.04-20.05
Долоо хоногоо гэр орондоо зориулбал сайн байна. Ах, дүү амраг садантайгаа харьцах нь танд таашаал авчирна. Энэ хугацаанд ажилдаа идэвх гаргах хэрэгтэй. Идэвхтэй байхын тулд санаа бодлоо хэрэгжүүлэхээр оролдвол таны зүтгэлийг хөнгөлж өгнө. Долоо хоногийн сүүлээр хайртай хүнтэйгээ бага зэргийн аялал хийвэл бас зүгээр.

 Gemini-Ихэр, 21.05-21.06
Долоо хоногийн эхэн ихрүүдэд янз бүрийн хүмүүстэй уулзаж харилцахад таатай бөгөөд сайхан сэтгэгдэлтэй байх юм. Богино хугацааны аялалд гарвал зүгээр. Харин хугацааны эцсээр уран бүтээлдээ илүү анхаар. Энэ цагаар таны ургуулан бодох мэдрэмж илүү тодорсон байх юм. Спорт эсвэл янз бүрийн уралдаан тэмцээнд орвол танд амжилт ирж магадгүй.

Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхний өдрүүдэд та санхүү, мөнгөний асуудлаа амжилттай шийдэх боломжтой. Магадгүй та энэ үеэр, амьдралын чиг хандлагаа тунгаан шинээр харах болно. Долоо хоногийн турш энэ шинэ чиг хандлага өөрийн дотны хүмүүстэй харьцаанд чинь гарч сайнаар нөлөөлөх болно. Харин долоо хоногийн эцсээр хайрын болон эротик адал явдалтай учрах магадлал их байна.

Leo-Арслан, 23.07-22.08
Долоо хоногийн эхэнд та  гадаад төрхдөө илүү анхаарах байх. Яг энэ үеэр та бага ч гэсэн имижээ өөрчилж чадах болно. Ажил хэргийн асуудлаа нааштайгаар шийдэж чадна. Сүүлийн хоногуудад гэр ахуйн ажилд илүү анхаарах хэрэгтэй. Их цэвэрлэгээ хийж, орон гэрээ өөд татах нь таны сэтгэл санааг өндөр болгож өгнө.

Virgo-Охин, 23.08-22.09
Эхний хэдэн өдөр хэтэрхий их идэвх зүтгэл гаргаад үр дүн муутай байх учир хүч хөдөлмөрөө гамна. Харин долоо хоног танд санхүүгийн асуудлаа шийдэх боломж олгож байна. Шинэлэг санаа танд төрсөн бол ажил чинь бүтэмжтэй байх  ажээ. Сүүлийн хоногуудад амрахад маш тохиромжтой бөгөөд зугаа цэнгээний газраар хэтрүүлэхгүйгээр явахад болохгүй гэх зүйл алга.

Libra-Жинлүүр, 23.09-23.10
Долоо хоногт таны найз нөхөдтэйгөө харьцах харьцаа сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Та одоо илүү нээлттэй байгаа учир яриа чинь итгэл төгс байна. Уран бүтээлдээ жижиг төлөвлөгөө зохиовол тустай. Хоёрдугаар хагаст материаллаг байдлаа бэхжүүлэхэд ашигтай тул өмнө хүсч байсан зүйлээ худалдан авахыг хичээ.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Эхний өдрүүдэд та урсгал ажлын чиг хандлагаа илүүтэйгээр өөрчлөх боломжтой. Энэ үеэр та дарга нартайгаа эсвэл нөлөө бүхий хүмүүстэй илүү зохицож чадна. Бас амрахад сайн үе юм. Гэрийнхэнтэй цуг амрахад тохиромжтой. Таны анхаарал гэр бүлдээ төвлөрсөн байх магадлалтай. Сүүлийн хоногуудад хүмүүстэй шинээр танилцахад сайн бөгөөд та өөрөө тэдний анхааралд байх магадлал өндөртэй.

Sagittarius-Нум, 23.11-21.12
Эхний хоногуудад анхаарал, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд чиглүүлээрэй. Найз нөхөдтэйгөө харьцахад тохиромжтой цаг. Та тэдэнтэй хамтарсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд зүгээр. Эцсийн өдрүүдэд амралт ба бясалгал хийхэд сайн. Одоо хоол хүнснийхээ чанарт анхаарч илүү их амин дэмтэй шинэ жимс ногоогоор өөрийгөө тэжээ.

Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоногийн эхэн үед сэтгэл санааны дарамтад орохгүйг хичээ. Таны сэтгэл зүйд нөлөөлөх хандлагатай. Харин одоо сэтгэлийн тэнхээгээ харуулж ямар нэгэн муу зуршлаасаа салах гээд үзэх цаг юм. Өөрийн хүчинд итгэх нь таны сэтгэлийг өөдрөг болгоно. Долоо хоногийн хоёрдугаар хагаст олон нийтийн ажилд оролцож, сонирхол адил хүмүүстэйгээ ярих нь танд сайнаар нөлөөлнө.

Aquarius-Бумба, 20.01-18.02
Дотны хүмүүстэйгээ харьцах нь танд нэн тааламжтай байх юм байна. Гэр бүлийн зөрөлдөөнөө тайлахад бас энэ хэдэн хоног хэрэгтэй. Энэ хугацаанд сурч боловсрох, шинэ мэдээлэл авахад таны  ажил, амьдралд тус болно. Долоо хоногийн сүүлчээр зөвхөн өөрийн хүчинд найдан зүтгэх болно. Энэ үед өөрийн санаа бодлоо дотроо хадгалж явах хэрэгтэй.
 
Pisces-Загас,19.02-20.03
Долоо хоногийн эхэнд эрүүл мэндээ анхаар. Эрүүлжих, чийрэгжих арга хэмжээ танд тустай. Илүүдэл жинтэй хүмүүс тогтмол цэвэр агаарт  алхаж, хоолоо зөв сонго. Та одоо л өөрийгөө сайн мэдэх боломжтой болж байна. Сүүлийн өдрүүдэд нь найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд сэтгэл өөдрөг байна. Хурал, семинарт суувал танд ашигтай танилуудтай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж