“Хан Хэнтийнхний халуун сэтгэл” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

“Хан Хэнтийнхний халуун сэтгэл” тоглолт болно

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Хан Хэнтийнхний халуун сэтгэл” нэртэй хандивын тоглолтыг энэ сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах  болжээ.  Уг тоглолтоос олсон мөнгөө цас зуданд  хамаг малаа алдаж хүнд нөхцөлд хаваржиж байгаа малчдадаа зориулах аж.  Тоглолтонд ардын жүжигчин А.Энхтайван, гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, уртын дуучин  Г.Хонгорзул нарын уран бүтээлчид оролцох юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж