"Төрийн наадамд хэн түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэг"

"Төрийн наадамд хэн түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэг"

"Төрийн наадамд хэн түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэг"

"Хамгийн гол нь бөх хүн өөрөө эр хүн болох үндэс суурьтай болдог" гэж улсын харцага, гавьяат дасгалжуулагч Г.Элбэг багш хэлнэ. Үнэхээр түүний шавь нар эр хүн ямар байхын үлгэр жишээ, жудагтай гэлцдэг. Хамгийн тод жишээ нь улсын аварга Г.Эрхэмбаяр. "1996 онд намайг Их шавь сургуульд оюутан болсон цагаасаа бид хоёр багш, шавийн барилдлагатай болсон. Миний ялалт, ялагдал алинд ч хамт байсан даа багш минь" гэж аварга ярина. Үнэхээр л багш шавь хоёр төрийн наадмын түрүүг авах гэж хамтдаа хичээсэн, зүтгэсэн. 2011 оны тэгш ойн баяр наадамд Г.Эрхэмбаяр үзүүрлэж, улсын арслан цол хүртэв. Удалгүй санасандаа хүрч, дахин төрийн наадмын түрүү булаалдаж, 2013 онд улсын аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон түүхтэй.

Улсын аварга болохоос нь өмнө хүмүүс Г.Эрхэмбаярыг "Элбэгийн хар" гэдэг байжээ.

Наадам дөхөхөөр Г.Элбэг багшийн ажил ч ид ундарч, бэлтгэл сургуулилалт гэсээр завгүй өдрүүдийг өнгөрүүлнэ. Түүний завгүй өдрүүдийн цаг хугацаанаас хугасалж наадмын тухай яриа өрнүүллээ.

Тэрбээр 30 гаруй жил хүүхдүүдтэй ажиллаж, бөхийн эрдэм сургажээ. Энэ талаараа Г.Элбэг багш "Би өөрөө 30 гаруй жил хүүхдүүдтэй ажиллаж байна. Энэ хугацаанд барилдааны янз бүрийн зүйлсийг хүүхдүүдтэй заалаа. Хамгийн гол нь бөх хүн өөрөө эр хүн болох үндэс суурьтай болдог. Хүүхдүүд минь бөхөөр хүмүүжиж, улс орон минь дэвжин дээшилнэ гэдэгт итгэдэг" гэлээ.

Түүний удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж байсан олон бөхчүүд улсын цолонд хүрч, төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэж, багшийгаа нэг бус удаа баярлуулсан. Улсын аварга Г.Эрхэмбаяраас гадна хоймор нутгийн бахархал болсон улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нар ч эрхэм багшийн гараар бэлтгэгджээ. Улсын арслан Ц.Содномдоржийн талаар Г.Элбэг багш ярихдаа "Анх 2001 оны үед л хөдөөнөөс ирээд над дээр бэлтгэл хийж эхэлсэн санагддаг. Ер нь том улсын цолтой бөх болно гэдгийг мэдэж байсан даа. Бэлтгэлд үнэхээр дуртай, сонирхолтой, тэрнийхээ төлөө тэмцдэг тийм л хүүхэд" хэмээн ярив.

Нутаг ус ярьвал Г.Элбэг багш өөрөө Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэхдээ бөх сонирхогчид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул улсын харцага Г.Элбэг гэж зарлуулдгаар нь эчнээ мэднэ. Яагаад Хөвсгөл аймгаар зарлуулах болсон талаараа тэрбээр "Аав минь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хүн. 16 настайдаа нутгаасаа гарсан. Уг нь Улаанбаатараар зарлуулъя гэж бодсон ч гарал үүслээ бодоод Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат гэж цоллуулахаар шийдсэн. Харин ээж минь Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат" гэж хуучлав.

Г.Элбэг угтаа бөх гэхээсээ илүүтэйгээр инженер болъё гэж боддог байжээ. Гэвч Ардын багш Х.Намширын нөлөөгөөр чөлөөт бөхөд татагдаж, барилдаанч болов. Тэрбээр анх 1997 оны улсын их баяр наадамд залуу бөх зодоглож, шууд зургаа давж, тухайн үеийн хуулиар "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. Ингэхдээ улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа давсан аж. Энэ үедээ Г.Элбэг 23 настай байж, залуу начнаар тодорсноор хурдан удмын даага хөтөлсөн билээ.

Тухайн үеэ эргэн дурсахдаа "Би улсын наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлж байлаа. 1992 онд өсвөрийн улсын аваргад түрүүлчихээд зун нь ээжийнхээ нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын наадамд барилдаад гурвын даваанд унасан юм. Тэгээд л сумын наадамд дахиж барилдаагүй. Харин 1995 онд Хөвсгөлийн наадамд очсон ч бас л гурвын даваанд уначихсан. Гэтэл 1997 онд улсын цолтон болоод бөөн баяр. Ээж минь цэнгэлдэхэд ирчихсэн үзэж байсан. Аав тэгтэл хүүгийнхээ барилдааныг үзэх чадахгүй юм байна гээд гэртээ сууж байсан даа" гэлээ.

Тэр цаг үеэс хойш Г.Элбэг харцага бараг арван жилийн зайтай 2006, 2007 онуудад дараалан зургаа давж, цолоо баталж, чимэг нэмсэн.

Г.Элбэг багш их багаасаа дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг даган Хөдөлмөр нийгэмлэгт бэлтгэл хийдэг байв. Гэвч өмч хувьчлалаар Хөдөлмөр нийгэмлэг үгүй болж, бэлтгэл хийх газаргүй болжээ. Энэ үед нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хажуудаа авч, олон жил Архангайн бөхчүүдтэй бэлтгэл хийсэн гэнэ. Энэ талаараа тэрбээр ярихдаа "Д.Мөнх-Эрдэнэ арслан бол миний хүндэлж явдаг бөх, хуурай ах, багш минь. Дагаад л арслан ахын хийсэн бэлтгэл болгоныг хийх гэж оролддог, дуурайдаг байсан. Энэ нь ч өгөөжөө өгсөн байх гэж боддог" гэлээ.

Улсын харцага цол хүртсэн Г.Элбэг 1996 оноос эхлэн хүүхдүүдтэй ажиллаж, бөхийн А үсэг зааж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд зун бүр Төрхурахын аманд бэлтгэлд гарч байна. Энэ л хангайгаас улсын аварга цолтон төрсөн учир их л бэлэгшээдэг гэнэ.

Г.Элбэг харцага "Төрхурахын ам гэдэг эрт дээр үеэсээ монгол төрийн тусгаар тогтнолын эхлэл, эхэс дээдсийн хуран чуулдаг байсан авшиг шингэсэн газар. Энэ газарт Г.Эрхэмбаяр аварга маань спортын бааз, сэргээлтийн газар нээгээд хүүхдүүдийг бэлтгэл сургуулилалт хийх боломжоор хангаж байна. Энд Их шавь дэвжээ, Жавхлант дэвжээ, Таван хан дэвжээ нийлсэн 60 гаруй бөх бий" гэлээ.

Түүнээс жавтий хүртэж, сур амталсан бөхчүүд сумын заан, аймгийн арслан, улсын цол гээд санасан зорьсондоо хүрээд тус тусынхаа зам мөрийг хөөж, аймаг аймгийнхаа галын бэлтгэлд гарч, өрх тусгаарладаг гэнэ. "Хамгийн сайхан нь наадмын дараа нутгийнхаа наадамд явсан шавь нар залгаад ‘Түрүүллээ. Баярлалаа багшаа’ гэдэг. Энэ л гоё мэдрэмж" хэмээсэн юм.

Энэ жил л гэхэд Их шавь, Жавхлант, Таван хан дэвжээний 60 гаруй бөх бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Газар, газрын бөхчүүд нэг дор цуглаж, бэлтгэл хийх нь ямар ач холбогдолтой талаар лавлахад "Монгол бөхийн ирээдүй энэ. Нэг дор аймгуудын бөхчүүд цуглахаар янз янзын үр өгөөжтэй. Би анх багш болсноосоо хойш бүхий л аймаг, дэвжээний бөхчүүдтэй ажиллалаа. Аятайхан санагддаг шүү" гэв.

Эцэст нь түүнээс энэ жилийн наадмын таамгийг асуухад "Энэ жил олон бөхчүүд дээшээ үзнэ. Төрийн наадамд хэн түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэг. Наадам дөхчихсөн үед хамаагүй хүний нэр дурдмааргүй байна" гэсээр бидний яриа өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

84 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmyAdams 2024-07-05 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

JudyGriego 2024-07-05 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

JolettRogers 2024-07-05 46.8.56.214

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHill 2024-07-05 46.8.22.144

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMeienburg 2024-07-05 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaPotter 2024-07-05 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

BeverlyHagewood 2024-07-05 46.8.10.217

Харуулах боломжгүй.

Avatar

MaiJohnson 2024-07-05 45.90.196.231

Харуулах боломжгүй.

Avatar

SusanBowen 2024-07-05 188.130.137.207

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSummers 2024-07-05 46.8.17.157

Харуулах боломжгүй.

Avatar

MaryAnh 2024-07-05 188.130.129.158

Харуулах боломжгүй.

Avatar

ToniThomson 2024-07-05 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

WendySchoenbaum 2024-07-05 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWeisensel 2024-07-05 46.8.154.226

Харуулах боломжгүй.

Avatar

TaraSmith 2024-07-05 46.8.107.108

Харуулах боломжгүй.

Avatar

CheraghearzuStockwell 2024-07-05 45.84.177.185

Харуулах боломжгүй.

Avatar

MistyHillenburg 2024-07-05 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBanks 2024-07-05 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

RobinPowells 2024-07-05 46.8.223.65

Харуулах боломжгүй.

Avatar

XiomaraTyler 2024-07-05 46.8.110.207

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayTorres 2024-07-05 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonBrock 2024-07-05 45.11.21.92

Харуулах боломжгүй.

Avatar

TammyAllen 2024-07-05 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

KarenParker 2024-07-05 185.181.247.19

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJensen 2024-07-05 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-05 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

JennTillich 2024-07-05 188.130.219.35

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeOliver 2024-07-05 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

MahaBiddle 2024-07-05 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

JeanJohnson 2024-07-05 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCarrillo 2024-07-05 45.90.196.107

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyShaw 2024-07-05 188.130.210.133

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWestbrook 2024-07-05 109.248.13.15

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBaumgardner 2024-07-05 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

TaraLee 2024-07-05 46.8.16.155

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalLessard 2024-07-05 194.32.229.152

Харуулах боломжгүй.

Avatar

CaitlinJohnson 2024-07-05 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-05 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-05 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-05 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

Батэрдэнэ 2024-07-05 76.32.126.163

Шавь нараас нь олон бөх улсын цолтон болоорой!
Сайхан наадаарай!

Avatar

MandyAtkins 2024-07-05 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-05 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-05 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-05 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-05 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-05 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-05 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-05 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-05 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-05 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-05 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAnderson 2024-07-05 5.183.130.251

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-05 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-05 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-05 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-07-05 59.153.112.153

Энэ Элбэнх гээч нөхөр гавьяат авдагаа авчихсан юм биш үү, одоо бас юунд санаатай ингэж хөлсөөр янз бүрийн худал магтаал бичүүлээд байдаг юм бол доо, бөхийн шунал хязгааргүй гэдэг нь энэ юм болов уу

Avatar

DeniseLoos 2024-07-05 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-05 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

FatimaWalsh 2024-07-05 185.181.246.104

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-05 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-05 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-07-05 139.5.218.149

Эрхэмбаяр гэр бүлийн тогтворгүй амьдралтай, ямар юмных нь эр хүн байхав дээ хн

Avatar

JulieVoisine 2024-07-05 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-05 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-05 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-05 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-05 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-05 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

Юун жижигхэн сэдэв бэ. 2024-07-05 139.5.216.230

Наад бөх чинь 3 сая хүнтэй жижигхээн улсын 1 саяхан үзэгчтэй мааш жижиг спорт шүү дээ . Яг одоо дэлхий даяар аа Евро 2024 өө үзээд тэрбум хүн нүд хараа тавьж сууна даа . Франц улсын багийг К.Мббапэг 60 70 сая францчууд дэмжээд аймаар байнаа . Криштиано Роналдог 10 сая португалчууд дэмжээд Дэлхий даяар аа яахыг нь хүлээж сууна . Евро 2024 т европын аль улс түрүүлэх бол оо . Энэ л сонин байна даа .

Avatar

Санаа 2024-07-05 82.46.133.169

Тэнэг чинь, чиний юу узэх хэнд хамаатай юм

Avatar

Нэргүй 2024-07-05 202.126.91.217

өмхий илжиг чиний юу үзэх хэнд хамаатайв

Avatar

Зочин 2024-07-05 59.153.112.153

Хэн допингныхоо дозыг тааруулж чадсан нь л түрүүлнэ дээ, сүүлийн хэдэн жил тийм л байгаа, цаашдаа нэг хэсэг ингэж явах биз, жудаг шунал хоёрын өрсөлдөөнд өнөөдөртөө шунал илт илүүрхэж байх шиг

Avatar

LailaPerkins 2024-07-05 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

y? 2024-07-05 216.38.195.74

gadniOC

Avatar

XT tanxsirchC+ gadniy irgni@ shyrshij, XYNui xyyxd xoollj UBJTEIC ?1; bainguin Ctile; 2024-07-05 216.38.195.74

( OC check, xsgyi kodtoi tsoojjyylj, XYNui xebuint em, Umchryy bydyylgeer80 )

Avatar

manai orond baidgyi, AIMAAR iLmini UBJTEI GAY down sindrom taraaj xsgyi CJNrUDUj 2024-07-05 216.38.195.74

2014 xsgyis, gydmaar ixselttei xaragdsan, ayultaio XYNui xool syy zailsxuixy;? blrny?MANGAR;

Avatar

MaryHrabec 2024-07-05 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

yozc 2024-07-05 216.38.195.74

dyygai xylgaich dyyriaml

Avatar

-1-; 2024-07-05 216.38.195.74

CJi

Avatar

Т. Батбаяр 2024-07-05 202.9.40.201

Олон сайхан шавь бөхчүүд дасгалжуулан хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд нь хүрэгсэн алдартай бөх, багш дасгалжуулагч. Уран мэхтэй, зоригтой, дайчин , уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж олныг цэнгүүлдэг сайхан бөх. Тандаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Avatar

LilianVelez 2024-07-05 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

Вold o 2024-07-05 116.120.126.36

хэн хамгийн их допинг хэрэглэсэн бөх нь наадамд түрүүлдэг болоод удаж байна даа …
тэгэхээр тааварлах аргагүй болсон доо..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж