"Зун нойр булчирхайн цочмог үхжилтийн тохиолдол нэмэгддэг"

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

"Зун нойр булчирхайн цочмог үхжилтийн тохиолдол нэмэгддэг"

"Зун нойр булчирхайн цочмог үхжилтийн тохиолдол нэмэгддэг"

Баяр наадмын үеийн зохистой хооллолт болон нойр булчирхайн өвчлөлийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумьяагаас тодрууллаа.


-Монголчууд нойр булчирхайн үрэвслээр өвчлөх нь ихэссэн. Ялангуяа ямар нэгэн баярын дараа нойр булчирай нь өвдөх тохиодол эрс нэмэгддэг, бүр амь насаа алдах нь бий?

-Монголчууд гэлтгүй Дэлхийд цочмог нойр булчирхайн өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ нь тухайн хүний суурь амьдралын хэв маяг, хооллолт, биеийн жингийн илүүдэл, химийн бодис, зарим тохиолдолд удамшлын шалтгаантай байдаг. Гэхдээ үндсэн гол шалтгаан нь архины хэрэглээнээс хамаардаг.

Ер нь дан ганц нойр булчирхайн өвчлөл ч гэлтгүй хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүдийг үүсгэдэг гол хүчин нь архи байдаг.

Зуны улиралд мэдээж баяр наадам болно. Энэ үеэр найз нөхдөөрөө, гэр бүлээрээ аялал, зугаалгад явдаг. Ингэхдээ архи, айраг ихээр хэрэглэж, нойр булчирайн үрэвслээ сэдрээдэг

Архи нойр булчирхайн үндсэн эсийг шууд гэмтээдэг.

Гэтэл нойр булчирхай гэдэг маань өөрөөсөө бүхэл, хатуу хоолыг шингэн төлөвт шилжүүлэхийн тулд маш их хэмжээний хүчтэй шүүрэл ялгаруулах үүрэгтэй эрхтэн. Тиймээс архины зохисгүй хэрэглээ нэгдүгээрт хэт ачаалал бий болгодог. Хоёрдугаарт, нойр булчирхайн үндсэн эсийг шууд гэмтээх үйлдэл үзүүлдэг.

-Наадмаар монголчууд хорхог, боодог, архи, айраг хольж хэрэглэдэг. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?

-Монголчууд аялал зугаалгад явахдаа хорхог, боодог гэх мэт хүнд хоол иддэг. Ингэхээр нөгөө хоол боловсруулах эрхтэн чинь нэг дор их хэмжээний шүүрэл ялгаруулаад, ялгаруулсан шүүрэл нь эргээд нойр булчирхайг үхжүүлээд байхгүй болгодог. Иймээс архи, айраг, хорхог боодог хольж хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Нойр булчирхайн өвчлөлд өртөхгүйн тулд хамгийн гол нь архины зохистой хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн архи уухаараа олон хоног үргэлжлүүлж уудаг асуудал бий. Ингээд ирэхээр ходоодны үрэвсэл, шарх, цөсний хүүдийн цочмог үрэвсэл гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоог нийтээр нь гэмтээдэг.

Тиймээс Монголчууд хамгийн гол нь амьдралын зөв хэв маяг, эрүүл зөв хооллолтод анхаарах хэрэгтэй.

Нойр булчирхайн өвчлөлийг хэдий хугацаанд, хэрхэн эмчилдэг вэ? Танай эмнэлэгт энэ өвчний улмаас хэчнээн хүн эмчлүүлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн өвчлөл дэлхийд 7.5 дахин нэмэгдсэн. Зун цаг болсонтой холбоотойгоор манай яаралтай түргэн тусламжийн тасагт ирдэг амь насны заалттай өвчтөнүүдийн дийлэнхийг нь нойр булчирхайн  цочмог үхжилт болсон байдаг. Эхлээд аль болох эмийн эмчилгээ хийдэг. Эмийн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй бол мэс засалд ордог. Мэс заслын эмчилгээнд орох юм бол нас баралтын хувь маш өндөртэй хэцүү өвчин. Энэ өвчин нас хүйс ялгадаггүй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж