Моди ирэх Даваа гаригт Москвад айлчилна

Хуучирсан мэдээ: 2024.07.05-нд нийтлэгдсэн

Моди ирэх Даваа гаригт Москвад айлчилна

Моди ирэх Даваа гаригт Москвад айлчилна

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гаригт Москвад айлчилна. Моди Украин дахь дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д айлчилж буй нь хоёр улсын харилцаа улам бүр нягтарч буйн илрэл гэж үзэж байна. Талууд бүс нутаг болоод дэлхийн асуудлаар санал бодлоо солилцоно гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Моди 2015 онд Москвад, 2019 онд Владивостокт тус тус айлчилж байв. Хамгийн сүүлд тэрбээр хоёр жилийн өмнө Узбекистаны Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй уулзаж байжээ.

Дайн эхэлснээс хойш АНУ болон барууны бусад засгийн газраас Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан ч Энэтхэг, ОХУ хоёр эдийн засаг, улс төрийн гүн гүнзгий харилцаатай хэвээр байна. Дэлхийн гурав дахь том түүхий нефтийн хэрэглэгч Энэтхэг нь Оросын хөнгөлөлттэй газрын тосны томоохон худалдан авагч юм. Мөн ОХУ нь Энэтхэгийн зэвсгийн импортын 36 хувийг бүрдүүлдэг. Үүгээрээ Энэтхэгийн хамгийн том цэргийн техник нийлүүлэгч хэвээр байна.

Энэ долоо хоногт болж өнгөрсөн ШХАБ-ын уулзалтад Нарендра Моди оролцоогүй. Моди уг арга хэмжээг алгасах шийдвэр гаргасан нь ШХАБ-ыг өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үр дүнтэй суваг гэж харахгүй байгаагийн илрэл гэж зарим шинжээч үзжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж