Японы 1980-аад оны уран зөгнөлт кинонууд дээр гардаг асар том роботыг бүтээжээ. Энэхүү аварга том роботоор төмөр замын хүнд ажлуудыг хийлгэх гэнэ. Мөн хүн дүрстэй учир гараараа зураг зурж, цэцэрлэгжүүлэлт хийж чадах гэнэ. Ачааны машинд бэхлэгдсэн байх энэхүү робот 12 метрийн өндөртэй бөгөөд 40 кг жинтэй зүйлсийг өргөх тэнхэлтэй. Төмөр замыг будаж, цахилгаан хөрөө ашиглан, угсрах үйлдлийг өдөр бүр хийдэг роботыг төмөр замын инженер удирддаг.
Одоогийн байдлаар тус роботын үндсэн ажил нь төмөр замын дагуух модны мөчрүүдийг тайрч, галт тэрэгний дээгүүр холбосон төмөр хүрээг будах явдал гэж үйлдвэрлэгч компани мэдэгдэв. Энэхүү технологи нь Японы ажиллах хүчний хомсдолыг нөхөхөөс гадна өндөр газраас унах, цахилгаанд цохиулах зэрэг ослыг бууруулахад тусална. Үйлдвэрлэгч компанийн ерөнхийлөгч Казуаки Хасегава хэлэхдээ "Ирээдүйд бид дэд бүтцийнхээ бүх төрлийн засвар үйлчилгээний ажилд робот ашиглана гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ