ШХАБ-д Беларусь улс албан ёсоор арав дахь гишүүнээр элссэн гэж Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Пүрэв гаригт мэдэгдэв. Беларусь гишүүнээр элсэх баримт бичигт гарын үсэг зурсны дараа энэхүү мэдэгдэл гарлаа. Үүнтэй холбогдуулан ШХАБ-д оролцсон бүх орнууд Беларусийн тэргүүн Александр Лукашенкод баяр хүргэсэн байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Пүрэв гаригт Казахстаны нийслэлд нээлтээ хийсэн. Тус байгууллага одоо 10 гишүүн, хоёр ажиглагч орон, 14 яриа хэлэлцээний түнштэй юм.
Түүнчлэн, Путин Туркт айлчлах тухай хэлэлцэж байна. Одоогийн байдлаар айлчлалын тов гараагүй байгаа юм. Хугацааг дипломат шугамаар тохиролцоно гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "ТАСС" агентлагт мэдээллээ. Путин, Эрдоган нар Астанад болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Уулзалтын үеэр Путин Эрдоганд Туркт айлчлах нь гарцаагүй гэж хэлсэн байна. Талууд айлчлалыг ойрын хугацаанд төлөвлөж байсан ч товыг тохиролцож чадаагүй юм. Путин Туркт өмнө нь 2020 оны нэгдүгээр сард айлчилж байсан. Орос, Туркийн ерөнхийлөгч нар бие биетэйгээ тогтмол харилцдаг ба утсаар ихэвчлэн ярьдаг гэнэ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ