МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгчид М.Ганхүлэг, Б.Пүрэвдагва нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2024.07.04-нд нийтлэгдсэн

МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгчид М.Ганхүлэг, Б.Пүрэвдагва нар өрсөлдөнө

МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгчид М.Ганхүлэг, Б.Пүрэвдагва нар өрсөлдөнө

Шинэ парламент бйгуулагдаж, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний сураг чимээ олны анхаарлын төвд орохтой зэрэгцэн МАН-ын дотоод улс төр ч багагүй хөл хөдөлгөөнтэй байгаа бололтой. Учир нь, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргаар сонгогдсоноор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатар эрх баригч намын "хоёрдугаарх" болов.

Түүнчлэн жагсаалтын 15-д багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарыг хэн “залгамжлах” тухай асуудал ч тус намд ид яригдаж байгаа юм.

Ийн намын удирдах албан тушаалтнуудын өөрчлөлт шинэчлэлтэй хамт дараагийн нэг сонгон шалгаруулалт албан бусаар зарлагдсан нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийг сонгох сунгаа. Тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал дүрэмд заасан насны босго нь тулсан тул  албан өгөхөөр болжээ. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын ерөнхий хорооны дарга нарын асуудлыг хэлэлцэх үеэр СДМЗХ-ны ерөнхийлөгчийн асуудлыг хамтад нь санал оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Энэ суудалд МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва болон УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар өрсөлдөж байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж