Тавантолгой түлш ХХК үйлдвэрүүддээ өргөтгөл, шинэчлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.04-нд нийтлэгдсэн

Тавантолгой түлш ХХК үйлдвэрүүддээ өргөтгөл, шинэчлэл хийж байна

Тавантолгой түлш ХХК үйлдвэрүүддээ өргөтгөл, шинэчлэл хийж байна

Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн II цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа бол нэг болон гуравдугаар цех тоног төхөөрөмж, шугамд урсгал засварын ажлыг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар/2024.07.04/ урсгал засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засварын ажлыг энэ сарын 25-нд бүрэн дуусгаж ирэх сарын 1-ээс шугам залгаж түлш үйлдвэрлэж эхэлнэ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр таслахгүй байх зорилгоор 100 мянган тонн шахмал түлшийг аюулгүйн нөөцөд хадгалдаг юм. Өнөөдрийн байдлаар 53 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бол үлдсэн түлшийг  есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэн нөөцлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж