Лукашенко өрсөлдөгчөө өршөөлөөр суллажээ

Хуучирсан мэдээ: 2024.07.04-нд нийтлэгдсэн

Лукашенко өрсөлдөгчөө өршөөлөөр суллажээ

Лукашенко өрсөлдөгчөө өршөөлөөр суллажээ

Беларусийн удирдагч Александр Лукашенко өрсөлдөгчдөө харгис хэрцгийгээр хэлмэгдүүлснээс хойш бараг дөрвөн жилийн дараа улс төрийн таван хоригдлыг өршөөлөөр суллав. Лукашенко 1994 оноос хойш тус улсыг удирдаж байгаа юм. Тэрбээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд маргаан дагуулан байж бүрэн эрхийн хугацаагаа сунгасан. Дахин сонгогдсон үеэс эхлэн Лукашенко олныг хамарсан хэлмэгдүүлэлт явуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн олон мянган хүнийг баривчилсан байдаг.

Гэхдээ Мягмар гаригт тэрбээр нийслэл Минск хотод, хэвлэлийн бага хурал дээр хүнд өвчтэй хоригдлуудыг суллах бодолтой байгаагаа хэлсэн байна. Одоогийн байдлаар Беларусь улсад 1400 гаруй улс төрийн хоригдлууд байдаг гэж хүний эрхийн "Виасна" байгууллага мэдээлсэн. Өршөөлөөр суллагдаж буй таван хоригдлын гурав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж. Тэдний нэг нь 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд Лукашенкотой өрсөлдөж байсан Рыгор Кастусев юм. Түүнийг 2021 онд хэлмэгдүүлэлтийн үеэр баривчилсан ба хорт хавдартай гэж "Виасна" мэдээлжээ.

Кастусевын охин Галина аавыгаа суллагдаж буйд баяртай байна гэжээ. Галина "Аав бид хоёр нэгнээ харсан даруйдаа баярласан сэтгэлээ барьж чадалгүй уйлсан. Одоо бүх зүйл сайхан байна" гэв.  Өөр нэг улс төрийн хоригдол болох  Ирина Счастнаяг  зургадугаар сарын 29-нд суллажээ. Тэрбээр сөрөг хүчний сэтгүүлч байсан ба 2021 онд мөн адил баривчлагдаж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Лукашенко эдгээр суллагдсан хүмүүсийг үнэхээр буруутгаж байгаа ч хүнд өвчтэй тул өршөөл үзүүлэхээс аргагүй гэсэн юм.

Лукашенко олон арван жилийн турш Орос, Европийн холбооны маргаанд гар бие оролцсон байдаг. Үүнээс сурсан нэг зүйл нь Лукашенко Брюссель дэх удирдагчдын таалалд нийцэх зүйлсийг хийх явдал байсан. Гэвч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн томоохон баривчилгаа явуулснаар баруун дахь байр суурь нь ганхжээ. Тэр цагаас хойш Лукашенко Путины дэмжлэгийг авахаас өөр аргагүй болов. Улс төрийн хоригдлуудыг сулласан явдал нь Лукашенко барууны дэмжлэгийг дахин авах гэсэн оролдлого бололтой.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж