Сурвалжлага: Таван хан дэвжээний сорилго барилдаан

Сурвалжлага: Таван хан дэвжээний сорилго барилдаан

Сурвалжлага: Таван хан дэвжээний сорилго барилдаан

Нар хур тэгширч, уул тал ногоорон найр наадмын өдрүүд хаяанд иржээ. Дөрвөн жил ганц тохиох төрийн сонгуулиа өгчихсөн иргэд одоо үндэсний их баяр наадам болон үргэлжилсэн урт амралтаа хүлээн сууна. Өдийд хүчит бөхчүүдийн эр бяр ханаж, хурдан морьдын уяа сойлго таарч, цэцэн харваачдын хараа хурц болж байгаа. Тиймээс бөхийн галууд сорилго барилдаанаа зарлаж, ирэх наадамд хэн, ямархуу барилдах вэ гэдгээ түмэн олондоо сонирхуулж, сонжуулж байна.

Сэлэнгэ аймгийн Таван хан дэвжээний галын сорилго барилдаан Богдхан уулын Төрхурахын аманд өчигдөр /2024.07.04/боллоо.

Хүчтэний өлгий, аварга арслангуудын нутаг болсон Орхон, Сэлэнгийн нутгаас улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл тэргүүтэй олон улсын цолтон төржээ. Тус бүсийнхэн жилийн жилд Төрхурахын аманд бэлтгэлд гардаг тус дэвжээнийхэн энэ жил өнөр олуулаа наадамдаа бэлдэж байна.

"Манлайн баясгалан" амралтын ойр хавьд машин байрлуулах зайгүй болтлоо бөх сонирхогчид хуран цуглаж, улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн ирэх наадмын өнгийг сонжиж, өөр өөрсдийн тааврыг дэвшүүлцгээж байлаа. Таван хан дэвжээний сорилго барилдаанд Их шавь дэвжээ, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн тэргүүтэй 64 бөх бөх хүч бяр, уран мэхийг уралдуулсан юм. Энэ жил улсын цолтны эгнээнд багтаж, малгайн дөрвөлжин тэмдгээ дугуйруулах аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Өсөхбаяр, цэргийн заан Х.Наранбаяр тэргүүтэй бөхчүүд өнгөтэй харагдсан. Бөхчүүд ч дэнжийн ногоон зүлгийг шарлатал ноцолдож, хүрэн бор болтлоо наранд шарагджээ.

Хоймор асарт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын харцага Г.Одгэрэл тэргүүтэй том цолтой бөхчүүд болон нутгийн зөвлөлийн гишүүд, лам нар байх аж. Асарт бөхчүүдийнхээ барилдаж буйг анхааралтай гэгч нь ажиглаж, барилдааныг зохион байгуулсан улсын харцага Г.Одгэрэлтэй цөөн хором ярилцав. Анх 2005 онд залуу хүүхэд байхдаа улсын наадамд зодоглож байсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Г.Одгэрэл 2007 онд аймгийн арслан цол, 2015 онд улсын харцага цол хүртэж байсан түүхтэй.

Алдар спорт болон Сэлэнгэ аймгийн Таван хан дэвжээний бөхчүүд зургадугаар сарын 9-нөөс бэлтгэлдээ гарчээ. Зургадугаар сарын 17-ноос бэлтгэл жигдэрч, сум болон аймгийн наадамдаа зодоглох бөхчүүд эхнээсээ бэлтгэлээсээ буусан гэнэ. Г.Одгэрэл харцага "Цаг агаар таатай сайхан байлаа. Бэлтгэлийн дунд үед бороо ихтэй байсан. Одоо тогтуухан сайхан болж байна" гэлээ. Тэрбээр энэ жил Д.Төрболд, Б.Ганбаяр тэргүүтэй аймгийнхаа арслан цолтой бөхчүүдийг улсын цол авна гэдэгт итгэлтэй байлаа.

"Таван хан дэвжээнээс хурц арслан Д.Төрболд, аймгийн арслан Б.Ганбаяр зэрэг бөхчүүд улсын цолны төлөө барилдана. Бэлтгэл сургуулилалт ч сайхан байна. Аймгийн арслан цол авах хэмжээний бөхчүүд ч бий. Манай аймгийн заануудыг бөх сонирхогчид ямархуу хэмжээнд барилддаг вэ гэдгийг сайн мэдэж байгаа" гэж Г.Одгэрэл харцага хуучлав.

Үд дундын үед сорилго барилдааны нэгийн даваа эхэлж, хүчит бөхчүүд дэвээ шаваагаа хийсээр, зүлэг ногоон дэвжээнээ гарч ирлээ. Барилдахаар нэрээ өгсөн ч 64-т нэр нь багтаагүй залуу бөхчүүдээс зарим нь засуул хийж, ах нарынхаа малгайг барина, зарим нь хорхогны чулуу түүхээр гол явна. Галын бэлтгэлийг удирдаж буй Г.Элбэг харцага шавь нарыгаа халаалт хийхийг даалгаж, өөрөө хажуунаас нь харан сууна. "Барьц ав", "Толгой, толгойгоо" гээд дэвжээний хажуунаас барилдаж буй шавь нартаа үг захин, унасан нэгнийг нь зэмлэнэ.  "Яагаад хэлсэн үг сонсохгүй байна вэ? Би чамд дээрээс хойш хэлсэн дээ. Хүний үг авахгүй юм" гэж хатуу чихтэй шавиа зэмлэж суув.

Хатуу чанга, зарчимч төрхтэй харагдах тэрбээр алиа хошин яриагаараа бөхчүүдээ хөгжөөх аж. Түүний шавь нар дундаас хамгийн ихээр багшийгаа баярлуулсан нь улсын аварга Г.Эрхэмбаяр. Багш, шавь хоёр олон жил хамтдаа унаж, давж явсаар 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар Г.Эрхэмбаяр үзүүрлэж, арслан цол хүртсэн. Удалгүй 2013 онд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, арслан цолоо хүртэж, багш шавь хоёр сая нэг зорьсондоо хүрсэн түүхтэй.

Г.Эрхэмбаяр аваргаас яриа авах гэтэл "Багш байхад ах нь яриа өгөх эвгүй юм. Багшаас авчих" гэв. Аварга 2011 оноос хойш Төрхурахын аманд бэлтгэлд гарчээ. Тэрбээр ярихдаа "Би 2011 оноос хойш Төрхурахын аманд бэлтгэл гарч байна. Энэ газартаа бэлтгэл хийж эхэлснээс хойш 90 жилийнхээ баяр наадмаар ес давж, дараа жил нь дөрөвт үлдэж, 2013 онд төрийнхөө наадамд түрүүлж, аварга гэдэг эрхэм хүндтэй цолонд хүрсэн. Олон жил энэ газар тууштай бэлтгэл сургуулилалт хийсэн бөхчүүд улс, аймгийн цолоо авч байна" гэлээ. 

Барилдаан үзээд завгүй суусан Г.Элбэг харцага нэгийн давааны дараа сая нэг юм амсхийж, завтай болов. 30 гаруй жил хүүхэд, залууст бөхийн эрдэм зааж, зөв төлөвшиж, хүмүүжихэд нь анхаарч буй тэрбээр бөх хүн өөрөө эхлээд эр хүн болох ёстой гэв. Энэ жилийн түүний удирдлагад Их шавь, Жавхлант, Таван хан гээд дэвжээдийн 60 гаруй бөх бэлтгэлээ хангаж байна. Тэрбээр ярихдаа "Олон газрын бөхчүүд нэг дор цуглахаар янз янзын үр өгөөжтэй. Би бүхий л дэвжээдийн бөхчүүдтэй ажиллаж үзлээ" гэв.

Г.Элбэг харцагаас энэ жилийн наадмын тааврыг нь асуухад "Тухайн өдрийн тэнгэр мэдэг. Наадам дөхчихсөн үед хамаагүй хүний нэр дурдаад хэрэггүй байх" хэмээн хариулав. 

Ийнхүү тус сорилго барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат цэргийн заан Х.Наранбаяр үзүүрлэсэн юм. Барилдаан ч дуусч, түрүү үзүүрт үлдсэн, их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналыг гардуулсаны дараа бөхчүүд оройн тоондоо жагслаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KimBrown 36 минутын өмнө 45.81.136.186

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

KarenWilliams 2 цагийн өмнө 45.87.253.100

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

EricaHernandez 4 цагийн өмнө 194.34.248.254

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

DeniseLoos 7 цагийн өмнө 46.8.107.115

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

TammySpencer 9 цагийн өмнө 194.32.229.26

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

FatimaWalsh 10 цагийн өмнө 185.181.246.104

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

AngieWhittleton 2024-07-04 45.15.72.190

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

GingerEpperson 2024-07-04 46.8.110.87

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

JulieVoisine 2024-07-04 46.8.11.141

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

CarmenMendez 2024-07-04 46.8.107.87

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

JenniferHarris 2024-07-04 45.87.253.100

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

NancyCersosimo 2024-07-04 31.40.203.75

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

JessicaMurphy 2024-07-04 188.130.142.85

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

KimBell 2024-07-04 46.8.110.28

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

LailaPerkins 2024-07-04 45.15.73.13

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

MaryHrabec 2024-07-04 109.248.14.132

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

LilianVelez 2024-07-04 109.248.205.78

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

JenniferHarley 2024-07-04 185.181.245.233

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

MichelleWalker 2024-07-04 45.15.72.158

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

TammyFarmer 2024-07-04 109.248.204.53

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

SandraCooper 2024-07-04 188.130.186.156

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

JulieWilliams 2024-07-04 46.8.23.151

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

LauraThompson 2024-07-04 45.86.0.38

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

ShelbyHudson 2024-07-04 46.8.157.37

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

Зочин 2024-07-04 59.153.112.153

оройн тоонд жагслаа гэнэ үү, эд нар оройн тоо хийж яадаг юм бол

Avatar

MeredithCoombs 2024-07-04 45.15.72.90

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

Нэргүй 2024-07-04 66.181.176.165

мөнгөө цуглуул

Avatar

PaulaAndrews 2024-07-04 109.248.143.111

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

Нэргүй 2024-07-04 103.57.93.75

ene erhembayr bat erdene avarga shig buyntai tsarai gargachaad hudlaa gar bishuu. lav enenees nachin bolson heden zaluu aimagtaa end tend nachin gd ner sur bolj tomorhoos ooroor bariljdaj davj bga yumgui hachin yumnuud bdin.

Avatar

SaraBryant 2024-07-04 45.11.20.97

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

MargaritaJackson 2024-07-04 188.130.128.71

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2736599

Avatar

Зочин 2024-07-04 59.153.112.153

Сорилго энэ тэр гээд юун сүржин юм бэ, ямар олимпод явах гэж байгаа биш, угаасаа наадамд барилдахад ямар нэг шалгуур энэ тэр байдаггүй хүссэн нь ноцолддог биз дээ, допингны хүүдийнүүд ядаж байж бас рекламтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж