Та бүхэнд Ц.Энхбилэг буюу Биллиг танилцуулъя. Тэрбээр хилийн чанадад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудын төлөөлөл. Түүнийг 2023 онд АНУ-ын "Star Tribune" сониноос Миннесота мужийн нөлөө бүхий 50 хүний нэгээр онцолж байсан удаатай. Тэрбээр мужийнхаа нүүр царай болсон "Billy Sushi" рестораныг ажиллуулдаг бөгөөд дэлхийн алдартай одод, улстөрчид зорин очиж үйлчлүүлдэг байна. Хилийн чанадад Монголоо сурталчилж яваа тэрбээр эх орондоо амарч, Завхан аймгаар аялаад иржээ.
-Завханаар сайхан аялав уу?
-Гэр бүлээрээ эх орондоо амрахаар ирсэн. Ирсэн даруйдаа Завхан аймаг руу аялаад ирлээ. Манай ээжийн нутаг л даа. Аав маань Архангай аймгийн Тариат сумын уугуул. Надад өмнө нь Завхан явах боломж тэр бүр олддоггүй байсан. Энэ жил зориод, яваад ирлээ. Байгалийн үзэсгэлэнг яриад хэрэггүй. Эх орон минь үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай юм.
Мухартын гол гэхэд элсэн доороос 450 метрийн гүнээс ус оргилж гарч ирж байна. Голын усыг нь шанагаар хутгаад уухад сайхан мэдрэмж төрж байгаа юм.
Ийм сайхан байгалиа хүмүүст яагаад таниулж чаддаггүй юм бол гэж бодсон. Нөгөө талдаа ийм сайхан байгалийг олон хүн үзээд, муухай болгочих юм болов уу гэх харамлах сэтгэл ч бас төрсөн. Мөн аав ээж дээрээ ач нарыг нь авч ирж, уулзуулах хамгийн сайхан мөч. Ер нь эх орондоо ирээд их сайхан байна. Ойрдоо монгол хэлээрээ яриагүй эвгүй байна. Буруу үг хэрэглээд өөрийгөө онигоонд оруулж магадгүй шүү /инээв/
-Холоос нутагтаа ирэх мэдрэмжийг тайлбарлахад хэцүү. Танд яг тэгж санагддаг уу?
-Хүн болгоны мэдрэмж өөр байдаг байх. Би онгоцны цонхоор харахад л нов ногоон тал нутаг нүд булаасан. Онгоцонд уртын дуу эгшиглэхээр сэтгэл өөрийн эрхгүй огшдог. Хилийн шалган дээр ажиллаж буй ажилчид их найрсаг харилцаж, бидэнд тусалж байгаа нь эх орондоо ирсэн мэдрэмжийг төрүүлдэг. Дэлхийн бөмбөрцөг хэчнээн том ч гэсэн монгол орны өвөрмөц соёл, ёс заншлаа дахин мэдрэх маш сайхан.
-Эхнэр, хүүхдүүдэд чинь Монгол таалагдаж байна уу?
-Манай эхнэр Төвдөд төрсөн, АНУ-д амьдардаг. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань ар амьдралыг минь маш сайн даадаг. Намайг өөр зүйлд анхаарахгүйгээр зөвхөн ажилдаа төвлөрөх боломжийг олгодог. Би бараг хүүхдийнхээ живхийг нь сольж үзээгүй аав хүн дээ. /инээв/
Цаашдаа зун болгон эх орондоо ирэх бодолтой байгаа.
Сая Багануурт хоккей тоглодог өсвөрийн багийн тамирчидтай уулзлаа. Хүүхдүүдэд мужийнхаа хоккейн тамирчдын гарын үсгийг авч ирж, дурсгасан. Мундаг хүүхдүүддээ урам өгч, гэнэтийн бэлэг барихыг хүсч байна.
-АНУ-д очоод хэр удаж байгаа вэ. Таны сүшиг бол хүмүүс андахгүй юм билээ?
-Би АНУ-д 25 жил амьдарч байна. Анх сургуульд сурахаар очсон. Сургуулиа төгсөөд тэндээ ажил хийж эхэлсэн. Эх орондоо ажил хийлгүй очсон учраас анх учрыг нь ойлгохгүй явсан хүн өдий зэрэгт хүрлээ. Миннессота мужид "Билли сүши" нэртэй ресторан байгуулсан. Одоо АНУ даяараа яригддаг том ресторан болсон байна.
Өнгөц харахад рестораныг үйлчилгээний байгууллага гэж бодоод байдаг. Гэтэл үнэндээ хүмүүсийг хооронд нь холбодог бизнес. Хүмүүс рестораныг маань сайн мэднэ. АНУ-ын баруун, зүүн эргээс хүмүүс зорин ирж, үйлчлүүлдэг.
-Тэндээ бас телевизийн "од" шахуу хүн биз дээ?
-АНУ-д телевизийн таван гол суваг байдаг. Миний хувьд бүх телевизүүдэд ярилцлага өгдөг. Улстөрч, урлаг соёл, спортын алдартай хүмүүстэй уулзаж байлаа. Жишээлбэл, алдарт дуучин Beyonce, Канье Уэст гэх мэт хүмүүс ирж байсан. Энгийн сайхан харилцаатай хүмүүс. Манай ресторанд Жастин бибер, Тейлор Свифт нар ирнэ гээд хүсэлт өгсөн боловч татгалзсан.
-Яагаад вэ, харин ч нэр төрийн хэрэг биш юм уу?
-Тэдний фэнүүд нь маш "галзуу" байдаг. Фэнүүдээс нь айсан гэх үү. Хүн болгоны фэнүүд өөр өөр байдаг. Тэдний фэнүүд мөрөөрөө амьдраад бүх юм аа хийгээд явдаг хүмүүс хэдий ч нэг л удаа шүтээнээ харах боломж олддог учраас юу ч хийхээс буцдаггүй. Манай рестораны гадна 4000 хүн цуглараад "аюул" болно шүү дээ.
-АНУ-д бэйсболын тэмцээн дээр монгол дээрээ гоёсон зургийг чинь харсан. Тэнд биднийг ердөө чайна гэж хардаг болохоор тэр үү?
-Сагсан бөмбөг, америк хөлбөмбөг, бэйсбол, хөлбөмбөг, хоккей үзэх дуртай. Сүүлд бэйсболын тэмцээний үеэр монгол дээлээ өмссөн. Тэнд хоёр өдөр маш чухал байдаг. Нэг нь Америкийн бэйсболын өдөр гэж бий. Тэр өдөр талбай дээр монгол дээлтэй гарч, урилгаар бөмбөг шиднэ гэдэг том аз завшаан. Үзэгчид орлилдоод л хашгиралдаад маш сайхан хүлээж авсан. Монголд төрж өссөн болохоор гадаадад амьдрахаар монгол хүн гэдгээ маш сайн мэдэрдэг. Гэвч гадаадын хүмүүс Монголын талаар төдийлөн мэддэггүй. Гэтэл биднээс илүү Өвөрмонгол, тува, буриудууд гадаад иргэдэд Монголын талаар илүү их мэдээллээ өгдөг.
Харамсалтай нь монголчууд өөрсдөө эх орноо гадаадын хүнд тэр бүр сурталчилж чаддаггүй юм шиг санагддаг.
Хүнд нэг юм нь байхгүй болохоор тийшээ явж, юм юм хиймээр санагддаг. Эргээд тодорхой амжилт үзүүлчихээд эх орон шиг сайхан газар алга гэдэг. Цаашдаа Монголыг маш олон хүн зорин ирдэг болно. Тэр боломжууд нь байгаа. Энэ бүхэнд багагүй хугацаа зарцуулна. Тэр болтол хүлээцтэй хандах хэрэгтэй байх.
-Монголоосоо харсан гоё дүгнэлт юу байв?
-Хотын төвдөө өндөр өндөр барилгатай, таван одтой зочид буудалтай гээд өнгөц харахад Улаанбаатар сайхан хөгжиж дэлхийн зэрэгт очсон байна. Харин хүмүүсийн үйлчлэх соёл муу, суралцах ёстой юм шиг санагдлаа. Улаанбаатар хотын гудамжинд залуустай ярилцахад чөлөөтэй англиар хариулж байна.
Бидний үеийнхэн юм асуухаар ичээд айж эмээдэг байсан бол орчин цагийн залуус хүнтэй чөлөөтэй харилцаж, бодол санаа нь нээлттэй болсон байна.
Аливаа юмыг хийх мөрөөдөлтэй болсон нь сайхан санагдаж байна. Гадаад оронд олон ч хүнтэй уулзаж танилцлаа. Зарим нь өөрийн гэсэн улс оронгүй ч хүн байна. Намайг ямар сайхан эх оронтой юм бэ гэдэг. Эх орон маань сайхан хөгжиж байна.
-Та ингэхэд хотын унагах хүүхэд байсан уу?
-Намайг хүүхэд байхад улс орон маань ардчилал руу дөнгөж шилжиж байсан. Би Улаанбаатар хотын 40 мянгатад төрж өссөн. Тэвэг өшиглөөд, үеийнхэн орцонд дуу их дуулдаг байлаа. Манай аав геологич хүн. Би тэр мэргэжлээр суралцаж, амьдарч байсан. Сүүлд өөрийгөө мэдэрч, хүнтэй харилцах нь миний хийж чадах ажил юм байна гэдгийг мэдсэн.
-Монгол хүн сүши ресторан ажиллуулдаг гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ намайг монгол хүн гэдгийг мэддэггүй, япон хүн гэж боддог байсан. Ер нь тухайн улс үндэстний хоолыг хийж сурахын тулд япон хүнээс илүү хийж суртлаа суралцсан. Би тодорхой хэмжээнд АНУ-ыг төлөөлөөд сүшигийн сургалтад Япон руу явж байсан. Тэр үед японы үндэсний хоолыг өөрсдөөс нь илүү хийсний дараа хүндэлж эхэлсэн дээ. Хүмүүсийн хүндлэл хайрыг мэдрэх мэдрэмж маш сайхан.
-Та Миннесота мужийнхаа нөлөө бүхий 50 хүнээр тодорсон. Өөртөө ямар зорилгыг тавьж байна вэ?
-Миний хийж бүтээсэн хөдөлмөрийг үнэлсэнд баяртай байгаа. Баярлалаа гэхээс өөр юу хэлэх вэ. Би өөрөө бизнес эрхлэхээс гадна олон хүнд яаж бизнес хийхийг зааж, хамтдаа ажлын байр бий болгодог. Ганцаараа амжилтад хүрэх бус олон хүнтэй дээшээ гарч ирж байгаа нь надад сайхан санагддаг.
Одоогоор нийт 500 гаруй ажилтантай.
Олон салбарт олон ажил хийдэг. Сониуч хүн болохоор нэг ажлаа хийсний дараа өөр ажил сонирхоод л дараагийн бизнесээ эхлүүлдэг. Нэг мэдсэн олон ажлын байртай болчихсон байсан. Энд монгол залуу байдаг юм байна гээд хүмүүс сайн мэддэг болж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
RobinPowells 2024-07-04 46.8.223.65
Харуулах боломжгүй.
XiomaraTyler 2024-07-04 46.8.110.207
Харуулах боломжгүй.
LindsayTorres 2024-07-04 45.81.136.103
Харуулах боломжгүй.
ShannonBrock 2024-07-04 45.11.21.92
Харуулах боломжгүй.
TammyAllen 2024-07-04 188.130.128.142
Харуулах боломжгүй.
KarenParker 2024-07-04 185.181.247.19
Харуулах боломжгүй.
TinaJensen 2024-07-04 46.8.223.169
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-04 109.248.142.211
Харуулах боломжгүй.
KimberlyNewell 2024-07-04 46.8.111.35
Харуулах боломжгүй.
JennTillich 2024-07-04 188.130.219.35
Харуулах боломжгүй.
ReneeOliver 2024-07-04 109.248.204.81
Харуулах боломжгүй.
MahaBiddle 2024-07-04 213.226.101.121
Харуулах боломжгүй.
JeanJohnson 2024-07-04 109.248.14.10
Харуулах боломжгүй.
EricaCarrillo 2024-07-04 45.90.196.107
Харуулах боломжгүй.
AshleyShaw 2024-07-04 188.130.210.133
Харуулах боломжгүй.
LoriWestbrook 2024-07-04 109.248.13.15
Харуулах боломжгүй.
StaceyBaumgardner 2024-07-04 109.248.204.204
Харуулах боломжгүй.
TaraLee 2024-07-04 46.8.16.155
Харуулах боломжгүй.
KrystalLessard 2024-07-04 194.32.229.152
Харуулах боломжгүй.
CaitlinJohnson 2024-07-04 109.248.205.2
Харуулах боломжгүй.
WandaGomez 2024-07-04 95.182.126.12
Харуулах боломжгүй.
LeslieYoung 2024-07-04 194.32.229.64
Харуулах боломжгүй.
AllisonMidtbo 2024-07-04 188.130.136.209
Харуулах боломжгүй.
MandyAtkins 2024-07-04 188.130.137.240
Харуулах боломжгүй.
TiaWhaley 2024-07-04 109.248.142.184
Харуулах боломжгүй.
DonnaDominguez 2024-07-04 188.130.128.73
Харуулах боломжгүй.
DoraJohnson 2024-07-04 45.15.73.199
Харуулах боломжгүй.
BarbaraStepanova 2024-07-04 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LatonyaFord 2024-07-04 188.130.129.161
Харуулах боломжгүй.
TammySmith 2024-07-04 109.248.48.217
Харуулах боломжгүй.
SarahShrader 2024-07-04 46.8.110.82
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-04 103.212.117.241
super
TammyBuckley 2024-07-04 109.248.15.86
Харуулах боломжгүй.
CassieGonzalez 2024-07-04 95.182.127.28
Харуулах боломжгүй.
JenniferReyes 2024-07-04 188.130.137.47
Харуулах боломжгүй.
AnitaGordon 2024-07-04 188.130.128.168
Харуулах боломжгүй.
BrendaAnderson 2024-07-04 5.183.130.251
Харуулах боломжгүй.
KimBrown 2024-07-04 45.81.136.186
Харуулах боломжгүй.
KarenWilliams 2024-07-04 45.87.253.100
Харуулах боломжгүй.
EricaHernandez 2024-07-04 194.34.248.254
Харуулах боломжгүй.
DeniseLoos 2024-07-04 46.8.107.115
Харуулах боломжгүй.
TammySpencer 2024-07-04 194.32.229.26
Харуулах боломжгүй.
AngieWhittleton 2024-07-04 45.15.72.190
Харуулах боломжгүй.
GingerEpperson 2024-07-04 46.8.110.87
Харуулах боломжгүй.
JulieVoisine 2024-07-04 46.8.11.141
Харуулах боломжгүй.
CarmenMendez 2024-07-04 46.8.107.87
Харуулах боломжгүй.
JenniferHarris 2024-07-04 45.87.253.100
Харуулах боломжгүй.
NancyCersosimo 2024-07-04 31.40.203.75
Харуулах боломжгүй.
JessicaMurphy 2024-07-04 188.130.142.85
Харуулах боломжгүй.
KimBell 2024-07-04 46.8.110.28
Харуулах боломжгүй.
LailaPerkins 2024-07-04 45.15.73.13
Харуулах боломжгүй.
MaryHrabec 2024-07-04 109.248.14.132
Харуулах боломжгүй.
Сараа 2024-07-04 185.48.27.98
Улс эх орныхоо нэрийг сайнаар гаргаж яваа мундаг залуугаар бахархаж байна. Баяр хүргэе.
Сэтгүүлч чадваргүй байна. Бичсэн ярилцлага, нийтлэлээ нийлдэггүй юм уу? Бөөн алдаа.
LilianVelez 2024-07-04 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-04 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-04 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-04 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-04 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-04 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-04 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-04 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-04 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-04 109.248.143.111
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-04 202.126.91.156
Sonin setguul tv bol bainga l avdagdaa jijig mujuudad.mongo saah nemeh l arga bdag.ternees sushi g sonirhood bdg n yul bol.
Нэргүй 2024-07-04 202.21.100.210
Гоё чөлөөтэй дэлгэрэнгүй өөрийгөө илэрхийлэх юмаа. Аргагүй л хүнтэй харьцаж бизнес хийх инфлюнсер байх авьяас өгөгдөл юм гэж бодогдлоо.
SaraBryant 2024-07-04 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-04 188.130.128.71
Харуулах боломжгүй.