Францын Үндэсний Ассемблейн эхний шатны санал хураалтад Марин Ле Пен тэргүүтэй цагаачлалын эсрэг Үндэсний Ралли нам 34 хувийн санал авч, ялалт байгуулсан. Дараагийн шат долдугаар сарын 7 буюу энэ Ням гаригт болно. Энэ шатанд Марин Ле Пений нам дахин ялалт байгуулбал 28 настай Жордан Барделла ерөнхий сайд болох нь баараггүй аж.
Францын ерөнхий сайд 35 настай Габриэль Аттал одоогоор дэлхийн хамгийн залуу Засгийн газрын тэргүүнд тооцогдож буй. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС булангаараа Габриэль Атталын рекордыг эвдэх магадлалтай гэж яригдаад буй Жордан Барделлаг онцолж байна.
Итали цагаачийн хүү Жордан Барделла 1995 онд Францын Иль-де-Франс мужид цагаачид хамгийн олноор аж төрдөг Дрансид төржээ. Барделлаг нэг настай байхад аав, ээж нь салсан аж.Түүний ээж нь ундааны автомат машины жижиг бизнес эрхэлдэг байв. Харин аав нь баячуулын амьдардаг Монтморенси дүүрэгт бизнес эрхлэн амьдардаг байжээ. Барделла амралтын өдрүүд болон Лхагва гаригуудыг аавындаа өнгөрөөдөг байсан. Гэвч өөрийнхөө түүхийг ярихдаа аавыгаа орхигдуулдаг гэж түүнийг шүүмжлэгсэд ч бий.
Бага насныхаа тухай дурсан ярихдаа тэр хотын захын асуудал ихтэй хороололд өссөн, хүчирхийлэлд байнга өртдөг байсан гэсэн байдаг. Гэхдээ тэр хувийн дунд сургуульд сурж, төлбөрийг нь аав нь төлдөг байжээ.
Тэрбээр Жан-Батист-де-Ла-Салле хувийн лицейд эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сурч төгсчээ. Улмаар Парисын Сорбонны их сургуульд газарзүйн чиглэлээр суралцсан боловч улс төрд илүү сонирхолтой байсан тул сургуулиа орхисон гэдэг.
16-ХАН НАСТАЙ УЛСТӨРЧ
Барделла 2012 онд буюу 16-хан насандаа Үндэсний Ралли намын гишүүн болжээ. Ингэхдээ намын төлөө гэхээсээ илүү Марин Ле Пений төлөө элссэн гэдэг. Улмаар 2014 онд 19 настайдаа хэлтсийн нарийн бичгийн даргаар томилогдсоноор намын түүхэн дэх хамгийн залуу албан тушаалтан болжээ.
Барделлаг анх намд элсдэг жил Марин Ле Пен Францын ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрч, гуравдугаарт орж байв. 2017, 2022 оны сонгуулиудаар Марин Ле Пен амжилтаа харьцангуй ахиулсан боловч яагаад залуу Барделлаг сонгох болов? Тэрбээр илүү залуу нэр дэвшигчийг намын даргаар томилох тактикийн шийдвэрээ 2022 онд гаргажээ. Энэ нь түүнд 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд анхаарлаа төвлөрүүлэх боломж олгох юм. Ле Пен түүнийг ирээдүйд хийх сайн хөрөнгө оруулалт гэж үзсэн.
Зарим хүн түүнд Ле Пений "арслангийн зулзага" гэсэн өхөөрдөм хоч хэдийнэ өгөөд амжжээ.
Тэрбээр 2019 онд намын хоёрдугаар дэд ерөнхийлөгч, 2021 онд нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр тус тус томилогдсон. Дэд ерөнхийлөгчөөр томилогдохдоо Европын түүхэн дэх хамгийн залуу хоёр дахь Европын парламентын гишүүн болсон юм.
УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Тэрбээр нэгэнтээ “Франц алга болж байна” гэж хэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан. “Манай соёл иргэншил устаж үгүй болно. Яагаад гэвэл манай соёл иргэншил бидний зан заншил, соёл, амьдралын хэв маягийг эргэлт буцалтгүй өөрчилсөн цагаачдын далайд живэх болно” гэж тэр хэлжээ.
Үндэсний Ралли нам сонгуульд ялсан тохиолдолд францын иргэдийг үргэлж нэгдүгээрт тавихаа амласан. Барделлагийн удирдлага дор Үндэсний Ралли нам франц иргэдийн нийгмийн халамжийг нэн тэргүүнд тавихаар зорьж байна.
2019 оны Европын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Барделла улс төрийн тэргүүлэх чиглэлээ цагаачдын хямрал, байгаль орчны хямрал гэсэн хоёр зүйлээр тодорхойлсон.
Цагаачдын хямрал нь нэн ялангуяа байгаль орчны хямралаас ч өмнө тавих ёстой асуудал гэж тэр үздэг. Дээр дурдсанчлан цагаачлал нь Францын өвөрмөц байдал, бүрэн эрхт байдлыг устгана гэж тэр үздэг. Мөн Европын холбоо эдгээр үнэт зүйлсийг улам доройтуулж байна гэж тэр үздэг ажээ.
Одоогийн ерөнхий сайд Габриэль Аттал хамгийн залуу удирдагч гэдгээс гадна ил тод зарласан ижил хүйстэн гэдгээрээ ялгардаг. Тэгвэл Барделла ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухайд эсэргүүцсэн үзэл бодолтой. Ижил хүйстнүүдийн гэрлэлт нь тээгч эх болон эмнэлгийн тусламжтай нөхөн үржихүйг илүү түгээн дэлгэрүүлнэ гэж тэр үздэг ажээ.
ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Жордан Барделла залуусыг уриалахын тулд ТикТок болон бусад олон нийтийн платформ дахь 1.5 сая дагагчаа ашигласан. Үндэсний Ралли намын арга хэмжээ болгоноор Барделлатай сельфи хийхийг хүссэн залуус түүнийг шавж харагддаг.
Барделла 2020 оноос хойш Нолвенн Оливьер гэх эмэгтэйтэй болзжээ. Нолвенн Оливьер нь Марин Ле Пений эгч Марье Каролин Ле Пений охин юм. Энэ хэргээс болоод Үндэсний Ралли нам дотор хамаатан садангийн хэлхээтэй холбоотой хэл ам ч гарч байжээ.
ShannonBrock 2024-07-04 45.11.21.92
Харуулах боломжгүй.
TammyAllen 2024-07-04 188.130.128.142
Харуулах боломжгүй.
KarenParker 2024-07-04 185.181.247.19
Харуулах боломжгүй.
TinaJensen 2024-07-04 46.8.223.169
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-04 109.248.142.211
Харуулах боломжгүй.
KimberlyNewell 2024-07-04 46.8.111.35
Харуулах боломжгүй.
JennTillich 2024-07-04 188.130.219.35
Харуулах боломжгүй.
ReneeOliver 2024-07-04 109.248.204.81
Харуулах боломжгүй.
MahaBiddle 2024-07-04 213.226.101.121
Харуулах боломжгүй.
JeanJohnson 2024-07-04 109.248.14.10
Харуулах боломжгүй.
EricaCarrillo 2024-07-04 45.90.196.107
Харуулах боломжгүй.
AshleyShaw 2024-07-04 188.130.210.133
Харуулах боломжгүй.
LoriWestbrook 2024-07-04 109.248.13.15
Харуулах боломжгүй.
StaceyBaumgardner 2024-07-04 109.248.204.204
Харуулах боломжгүй.
TaraLee 2024-07-04 46.8.16.155
Харуулах боломжгүй.
KrystalLessard 2024-07-04 194.32.229.152
Харуулах боломжгүй.
CaitlinJohnson 2024-07-04 109.248.205.2
Харуулах боломжгүй.
WandaGomez 2024-07-04 95.182.126.12
Харуулах боломжгүй.
LeslieYoung 2024-07-04 194.32.229.64
Харуулах боломжгүй.
AllisonMidtbo 2024-07-04 188.130.136.209
Харуулах боломжгүй.
MandyAtkins 2024-07-04 188.130.137.240
Харуулах боломжгүй.
TiaWhaley 2024-07-04 109.248.142.184
Харуулах боломжгүй.
DonnaDominguez 2024-07-04 188.130.128.73
Харуулах боломжгүй.
DoraJohnson 2024-07-04 45.15.73.199
Харуулах боломжгүй.
BarbaraStepanova 2024-07-04 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LatonyaFord 2024-07-04 188.130.129.161
Харуулах боломжгүй.
TammySmith 2024-07-04 109.248.48.217
Харуулах боломжгүй.
SarahShrader 2024-07-04 46.8.110.82
Харуулах боломжгүй.
TammyBuckley 2024-07-04 109.248.15.86
Харуулах боломжгүй.
CassieGonzalez 2024-07-04 95.182.127.28
Харуулах боломжгүй.
JenniferReyes 2024-07-04 188.130.137.47
Харуулах боломжгүй.
AnitaGordon 2024-07-04 188.130.128.168
Харуулах боломжгүй.
KimBrown 2024-07-04 45.81.136.186
Харуулах боломжгүй.
KarenWilliams 2024-07-04 45.87.253.100
Харуулах боломжгүй.
EricaHernandez 2024-07-04 194.34.248.254
Харуулах боломжгүй.
DeniseLoos 2024-07-04 46.8.107.115
Харуулах боломжгүй.
TammySpencer 2024-07-04 194.32.229.26
Харуулах боломжгүй.
FatimaWalsh 2024-07-04 185.181.246.104
Харуулах боломжгүй.
AngieWhittleton 2024-07-04 45.15.72.190
Харуулах боломжгүй.
GingerEpperson 2024-07-04 46.8.110.87
Харуулах боломжгүй.
JulieVoisine 2024-07-04 46.8.11.141
Харуулах боломжгүй.
CarmenMendez 2024-07-04 46.8.107.87
Харуулах боломжгүй.
JenniferHarris 2024-07-04 45.87.253.100
Харуулах боломжгүй.
NancyCersosimo 2024-07-04 31.40.203.75
Харуулах боломжгүй.
JessicaMurphy 2024-07-04 188.130.142.85
Харуулах боломжгүй.
KimBell 2024-07-04 46.8.110.28
Харуулах боломжгүй.
LailaPerkins 2024-07-04 45.15.73.13
Харуулах боломжгүй.
MaryHrabec 2024-07-04 109.248.14.132
Харуулах боломжгүй.
LilianVelez 2024-07-04 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-04 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-04 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-04 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-04 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-04 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-04 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-04 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-04 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-04 109.248.143.111
Харуулах боломжгүй.
OCgadniy 2024-07-04 216.38.195.74
Oloni U+ ?
SaraBryant 2024-07-04 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-04 188.130.128.71
Харуулах боломжгүй.
KatrinaGillespie 2024-07-04 188.130.143.123
Харуулах боломжгүй.