Шанхай хотын ойролцоох Сужоу хотын захиргаа Ху Юпин гэх эмэгтэйд "Шударга, зоригтой үлгэр дуурайлал"-ын гэрчилгээ олгосон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Ху Юпин өнгөрсөн долоо хоногт Япон улсын хоёр иргэн болох эх, хүү хоёрыг зэвсэгт халдлагаас хамгаалжээ. Япон иргэд олноор амьдардаг, үйлдвэрлэлийн байгууламжтай Жянсу мужийн дээд албан тушаалтнууд Ху Юпины баатарлаг үйлсийг дурсах ёслол хийсэн аж. Япон сургуулийн автобусанд үйлчлэгчээр ажиллаж байсан Ху халдлага үйлдэгчийг зогсоох гэж байгаад олон удаа хутгалуулсан байна.
Хонгконгийн Финикс телевизийн цахим хуудсанд мэдээлснээр, Сужоу хотын оршин суугч 54 настай Ху гэр бүлдээ үнэнч, эелдэг, халамжтай нэгэн гэдгээрээ алдартай байжээ. Жянсугийн Хуайан хотоос гаралтай тэрбээр 20 настайдаа Сужоу руу нүүж, нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Дараа нь гэр бүл зохиож, нэг хүүтэй болжээ.
Автобусны буудлын зам дагуу амьдардаг япон ээжүүд Хугын хутгалуулсан автобусны буудал дээр цэцэг авчран эмгэнэл илэрхийлжээ. Мөн Япон сургуулиас дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ.
Олон хүн Хугын үйлдлийг магтан сайшааж байсан ч муулсан хүмүүс байсан юм. Түүнийг Япончуудыг аврахыг оролдсон"урвагч" хэмээн цоллож, халдлага үйлдэгчийг эх оронч үзлээр нь магтсан гэж Коммунист намын харьяа "The Global Times" шар хэвлэлд бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES
Холбоотой мэдээ