Засаг дарга нарын сунгаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Засаг дарга нарын сунгаа эхэллээ

Засаг дарга нарын сунгаа эхэллээ

Зарим аймгийн Засаг даргын сунгаа эхэллээ УИХ-ын 2024 оны сонгуульд аймаг, дүүргийн арав шахам Засаг дарга өрсөлдсөнөөс долоо нь УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн. Иймээс нийслэлийн дөрвөн ч дүүргийн Засаг даргыг шинээр томилох шаардлагатай болсон бол аймагт Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Дундговь зэрэг таван ч Засаг даргыг шинээр томилох шаардлага үүсээд буй.

Дундговь, Өмнөговь аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа энэ сарын 8-нд товлон зарлаад байгаа бол эхнээсээ аймгуудын Засаг даргад өрсөлдөх нэрс тодорч эхэлжээ. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг даргад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар өрсөлдөхөөр яригдаж байгаа аж.

Харин Өмнөговь аймгийн Засаг даргад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Занабазар нар өрсөлдөх мэдээлэл байна. Хуулиараа аймгийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, олонхын санал авсан хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, улмаар батламжлуулдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж