Энэтхэг: Шахцалдсаны улмаас 121 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Шахцалдсаны улмаас 121 хүн нас барав

Энэтхэг: Шахцалдсаны улмаас 121 хүн нас барав

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Парадеш мужийн Хатрас дүүрэг дэх шашны цуглааны үеэр хүчтэй шуурга болсны улмаас хүмүүс шахцалдаж, 121 хүн олны хөлд дарагдан нас барсан байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан ба энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Гэрчүүдийн мэдүүлснээр, шашны зан үйл хийдэг газрын гарах гарц хэтэрхий нарийхан байсан учир сандарсан хүмүүс нэгнээ дайрч унагааж байжээ.

Мөн нэрээ нууцалсан нэг гэрч хэлэхдээ, хаалга руу явж байхад гэнэт нэг эмэгтэй хашхирсан ба тухайн зүг рүү харахад хүмүүс нэг нэгэн дээрээ давхралдан унаж байжээ. Гэрчүүд олны хөлөөс хол байж, амьд гарсандаа баяртай байна гэж "BBC" агентлагт хэлжээ.

Давхралдсан хүмүүсийг суллахад хоёр цаг гаруй хугацаа шаардсан. Мөн хэн нь үл мэдэгдэх цогцсууд олдсон аж. Эрүүл мэндийн ажилтнууд яаралтай тусламж үзүүлж байгаа бол зарим хүмүүс цогцсууд дундаас гэр бүлийн хүмүүсээ хайж байна. Аюулгүй байдлын арга хэмжээг төдийлөн дагаж мөрдөөгүй, давчуу зайд асар олон хүн цуглардаг Энэтхэгт шашны арга хэмжээний үеэр осол гарах нь олон. Хинду шашны баяр болох Душшерагийн баярыг үзэж байсан хүмүүс рүү галт тэрэг дайрсны улмаас 60 орчим хүн амиа алдсан юм. Мөн 2013 онд Төвийн Мадхья Прадеш мужид болсон Хинду шашинтнуудын баяр ёслолын үеэр 115 хүн амиа алджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж