Задгай ногоон театр бүхий цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Задгай ногоон театр бүхий цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

Задгай ногоон театр бүхий цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

"Рио Тинто Монгол" компани нийслэл хотын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь өнөөдөр /2024.07.03/ иргэдэд үүд хаалгаа нээлээ. 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулсан нь энэ юм.

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлог.

Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн байна. Ингэснээр нийслэл хотод хүн бүрт хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна.

Энэ талаар "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал "Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна. "Рио Тинто" энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж