Хойд Солонгос, Сири, Иран улсуудыг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос, Сири, Иран улсуудыг шүүхэд өгөв

Хойд Солонгос, Сири, Иран улсуудыг шүүхэд өгөв

Антисемитизмийг хянадаг байгууллага аравдугаар сарын 7-нд болсон халдлагын үеэр хохирсон 100 гаруй АНУ-ын иргэн, тэдний гэр бүлийн өмнөөс Иран, Сири болон Хойд Солонгосыг шүүхэд өгөв. Тодруулбал, Гүтгэлгийн эсрэг лиг болон "Кроуэлл энд Моринг"-ийн хуулийн фирмийн үзэж буйгаар тус гурван улс нь Хамас бүлгэмийг зэвсэг, санхүүгээр хангаж Израильд довтлох боломжийг олгосон гэв. АНУ-ын Вашингтон дүүргийн холбооны шүүх энэ хэргийг авч хэлэлцэх ба нэхэмжлэл гаргагч байгууллага ялалт байгуулбал хохирогчдод зориулсан холбооны сангаас нөхөн олговор олгох юм.

Антисемитизмийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал мэдэгдэлдээ "Энэхүү чухал нэхэмжлэл нь холокостоос хойш еврейчүүдийн эсрэг халдсан хамгийн том хэрэг юм" гэжээ. Мөн нотлох баримт байгаа гэдгээ онцолсон аж.

Тэдний үзэж буйгаар, Хамас бусдын дэмжлэггүйгээр, өөрсдийн хүчин чадлаар 1200 гаруй хүний аминд хүрч, 250 орчим хүнийг хулгайлж чадахгүй байсан.

Иран нь Хамас бүлэглэлд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлдэг эртний холбоотон байсаар ирсэн. Израильд халдсан өдрөөс сарын дараа Хамасын барьцаалагдсан машинаас Ираны сургалтын мэдээлэл агуулсан зөөврийн компьютерыг "CNN" агентлаг олж авсан байдаг. Үүнийг Гүтгэлгийн эсрэг лиг болон "Кроуэлл энд Моринг"-ийн хуулийн фирм нотлох баримт болгон ашиглах юм. АНУ-ын Төрийн ивээн тэтгэсэн терроризмын хохирогчдын төлөөх шударга ёсны тухай хуулийн дагуу терроризмын хохирогчдын санг 2015 онд байгуулсан байдаг. АНУ-ын дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу уг санг хохирогчид болон нас барсан хохирогчдын ар гэрийнхэнд олгох боломжтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж