Өнгөрсөн долоо хоногт болсон Цагаан ордны төлөөх мэтгэлцээнд ерөнхийлөгч Байден илт муу оролцсон. Үүнээс болж Ардчилсан намын гишүүд болон олон улсын шүүмжлэгчид түүнийг дахин ерөнхийлөгчөөр ажиллахад хэтэрхий хөгшин гэж үзжээ. Мөн түүнийг сонгуулиас нэрээ татах хэрэгтэй гэв.
Шүүмжлэлийг Байден няцааж, хэтэрхий олон цаг онгоцонд ниссэн учраас ядарсан байсан гэжээ. Мөн дэлхийн хэд хэдэн орноор айлчлаад, яаравчлан ирсэн тул мэтгэлцээний үеэр бараг унтах шахсан гэв.
Ерөнхийлөгч Байдены хамгийн сүүлийн аялал зургадугаар сарын 15-нд дууссан. Анхдугаар мэтгэлцээн зургадугаар сарын 27-нд болсон юм. Өнгөрсөн онд Техасын амбан захирагч Байденг хэтэрхий хөгшин учраас дахин ерөнхийлөгчийн албан үүргийг хаших хэрэггүй гэж засгийн газарт уриалсан байдаг. Байден үүнд хариулт өгөөгүй ч мэтгэлцээний дараа олон нийтийн санал бодол өөрчлөгдөж, ерөнхийлөгч ямар нэгэн алхам хийхгүй бол болохгүй болжээ.
Байдены цагийн хуваарийг сайн мэддэг эх сурвалж "The New York Times" сонинд мэдээлснээр, ерөнхийлөгч өдөр бүр 11:00 цагт ажлаа эхэлдэг. Мөн өдөрт нэг удаа унтлагын цаг өөртөө гаргадаг аж. Мэтгэлцээнээс өмнөх хоёр хоногийг Байден "амралтын өдөр" болгон, зуслангийн байшиндаа амарсан байна.
Эх сурвалж: BBC