Н.Ганибалыг АН-ын генсекээр томилжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Н.Ганибалыг АН-ын генсекээр томилжээ

Н.Ганибалыг АН-ын генсекээр томилжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг томилжээ.  Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд зүүн бүсэд буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон юм.

Тус намы генсекийн албыг түр орлож байсан Э.Одбаяр нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон, мөн тус нам доторх фракцууд “Э.Одбаярыг өөрчлөх шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөнөөр энэхүү томилгоог хийжээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Э.Одбаярыг МАН-ын БЭТ гэх шүүмжлэл олонтаа өрнөж ирсэн. Гэтэл УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон нь мөн л МАН-ын БЭТ томилогдлоо гэдэг яриаг үүсгэж эхлээд буй юм. Учир нь, Н.Ганибалыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай халаас нэг гэдэг хардлага өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн нь ийнхүү шүүмжлэлийн бай болгоод байна. Э.Одбаяр, Н.Ганибал нар "Нэг Монгол" фракцийнх юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж