Евро 2024: Дэндүү ганган байсан Австрийг Турк мулталж, шуугиан тарив

ЕВРО-2024

Евро 2024: Дэндүү ганган байсан Австрийг Турк мулталж, шуугиан тарив

Евро 2024: Дэндүү ганган байсан Австрийг Турк мулталж, шуугиан тарив

Евро 2024 тэмцээний хасагдах шатны эхний даваа өндөрлөж, шөвгийн найман багийн нэрс тодорлоо.


РУМЫН 0 – 3 НИДЕРЛАНД

Нидерланд 16 жилийн дараа Еврогийн шөвгийн наймд шалгарлаа. Мюнхен хотод болсон энэхүү тоглолтын эхлэлд Румын сайн байж, бараг л гоол оруулах дөхсөн. Гэхдээ эхний гоолыг Нидерландаас Годи Гакпо оруулав. Түүний гоцлон тоглолт, баруун хөлний хүчтэй цохилтыг зогсоож чадсангүй.

Хожигдож эхэлсэн Румын гоол оруулах боломж эрэлхийлж, хэд хэдэн аюултай довтолгоог зохион байгуулсан ч амжилтад хүрсэнгүй. Эсрэгээрээ Нидерландын хурдтай сөрөг довтолгоо илүү аюул тарьж байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч Донелл Мален хоёр гоол дараалан оруулж, Румыны шигшээг онгоцны буудал хүргэж өгөв.

Мален энэ Еврогийн нэг тоглолтод хоёр гоол оруулсан анхны тамирчин болжээ.

Тоглолтын дараа Нидерландын дасгалжуулагч Роналд Куман "Заримдаа яагаад муу тоглосноо тайлбарлах хэцүү юм. Өнөөдөр тааруу эхэлсэн ч тоглолтоо олж, алдаагаа заслаа. Магадгүй хоёр дахь гоолоо оруулах гэж их удлаа. Румын манай довтолгоонд их саад учруулсан" гэв.

Румыны дасгалжуулагч Эдвард Йорданеску "Өнөөдөр бид хоёр жилийн өмнө эхлүүлсэн аяллаа дуусгалаа. Бид өөрсдийн түүхээ Германд фэнүүдтэйгээ үргэлжлүүлсэн. Баг маань гайхалтай хичээл зүтгэл, бага зэрэг уйтгар гунигийг харууллаа. Бид илүү ихийг хүссэн. Бид бүхнээ зориулсан. Тамирчдадаа, фэнүүддээ, биднийг дэмжсэн дэлхий дээрх румынчууддаа баярлалаа" гэжээ.

АВСТРИ 1 – 2 ТУРК

Тоглолт эхлэхийн өмнө олон хүн Австрийг хожно гэж бодсон нь лавтай. Арга ч үгүй. Туркийн гол хүн Хакан Чалханоглу торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих учир Австрид давуу тал байсан. Гэвч нөхцөл байдал төсөөлснөөс өөр байлаа.

Тоглолт дөнгөж эхлээд Туркийн булангийн цохилт гоол болжээ. 19 настай Арда Гулерийн дамжуулалтыг Мерих Демирал гоол болгож, 57 секундэд гоол оруулав.

Удалгүй Австри хариуг нь барих дөхөж, Баумгартнерын цохьсон бөмбөг хаалгатай тун ойрхон өнгөрлөө. Ерөнхийдөө хоёр баг нээлттэй, харилцан довтолгоотой хөлбөмбөгийг толилуулсан. Тооны харьцаа тэнцэх эсвэл холдох боломжууд цөөнгүй олдов.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад өнөөх Демирал дахин булангаас мөргөж, Турк итгэл төгс тэргүүлээд эхэлсэн. Мэдээж дамжуулалтыг нь Арда Гулер. Гэхдээ удалгүй Австрийн шигшээ Туркийн хамгаалалтыг сэтэлж, анхны гоолоо оруулжээ. Ингэснээр тоглолт улам сонирхолтой болж, эцсийн шүгэл хүртэл тайвшрах болоогүйг сануулав. Тоглолтын сүүлийн мөчид Баумгартнерын мөргөсөн бөмбөгийг Гунок хааж, ард түмнээ баярлуулсан. Бараг л орчихсон гоолыг гайхалтай хариу үйлдэл үзүүлж, хаасан даа.

Ийнхүү тоглолт Туркийн ялалтаар өндөрлөж, дэндүү ганган байсан Австрийн шигшээ баг гэртээ харилаа.

Тоглолтын дараа Туркийн дасгалжуулагч Винченцо Монтелла "Манай баг эцсийн минут хүртэл тэмцлээ. Хэсгийн шатанд баг маань бага зэрэг алдаа гаргасан ч бид энд хүрлээ. Бид Евро 2008 тэмцээнд үзүүлсэн амжилттайгаа тэнцэж ирлээ. Бидний дараагийн өрсөлдөгч арслан шиг тулалддаг Нидерландын шигшээ. Бид сэтгэл зүй, бие махбодиороо бэлэн байж, хувь заяагаа дагана" гэв.

Австрийн дасгалжуулагч Ралф Рангник "Бидний аз дутлаа. Би хувьдаа тоглолт нэмэлт цагт үргэлжилж, өөрсдийгөө хожно гэж бодож байлаа. Бидний дөрвөн тоглолт үнэхээр сонирхолтой байлаа. Одоо биднийг Үндэсний лиг, дэлхийн аваргын урьдчилсан шат хүлээж байна. Өнөөдөр өөрсдийгөө гэртээ харина гэдэгт итгэхгүй байна. Бид аяллаа үргэлжлүүлнэ л гэж бодсон" гэжээ.

Шөвгийн найман багийн оноолтыг танилцуулъя. 

  • Герман – Испани
  • Португал – Франц
  • Англи – Швейцарь
  • Нидерланд – Турк
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryHrabec 52 минутын өмнө 109.248.14.132

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

LilianVelez 3 цагийн өмнө 109.248.205.78

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

JenniferHarley 6 цагийн өмнө 185.181.245.233

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

MichelleWalker 7 цагийн өмнө 45.15.72.158

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

TammyFarmer 10 цагийн өмнө 109.248.204.53

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

SandraCooper 11 цагийн өмнө 188.130.186.156

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

JulieWilliams 2024-07-03 46.8.23.151

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

LauraThompson 2024-07-03 45.86.0.38

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

ShelbyHudson 2024-07-03 46.8.157.37

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

MeredithCoombs 2024-07-03 45.15.72.90

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

PaulaAndrews 2024-07-03 109.248.143.111

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

SaraBryant 2024-07-03 45.11.20.97

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

MargaritaJackson 2024-07-03 188.130.128.71

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

KatrinaGillespie 2024-07-03 188.130.143.123

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

KatyBrasley 2024-07-03 46.8.107.131

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

CassieRivera 2024-07-03 109.248.49.183

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

DianePerry 2024-07-03 188.130.142.43

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

AmyJones 2024-07-03 188.130.220.228

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

MichelleSilakos 2024-07-03 45.86.0.72

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

TammyMiddleton 2024-07-03 46.8.11.11

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

MoniqueLehman 2024-07-03 188.130.220.131

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

KelliMartinez 2024-07-03 46.8.10.71

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

KelliGupta 2024-07-03 188.130.129.77

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2736262

Avatar

зочин 2024-07-03 139.5.216.17

португал-франц хоёр … гоё юм болох нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж