МАН сонгуульд бүдэрсэн экс гишүүддээ албан тушаал "хувиарлаж" эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

МАН сонгуульд бүдэрсэн экс гишүүддээ албан тушаал "хувиарлаж" эхэлжээ

МАН сонгуульд бүдэрсэн экс гишүүддээ албан тушаал "хувиарлаж" эхэлжээ

МАН-ын хэд хэдэн дарга нар 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, сонгогдож чадаагүй. Тэдний нэг нь экс УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нар.

Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд улс төрийн хүрээнд тэднийг эртний найзууд гэдэг.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг УИХ-ын Тамгын газрын даргаар томилно гэсэн мэдээлэл гарах болсон ч төрин албаны хуулиараа түүний нас нь хэтэрсэн учраас уг албан тушаалд томилох боломжгүй гэнэ. Тиймээс МАН дарга нар түүнд дахин өөр албан тушаалд томилохоор ярилцаж буй гэнэ.

2025 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Д.Өнөрболор, Ц.Цэрэнпунцаг, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Т.Энхтүвшин, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, П.Анужин, Д.Ганболд,  С.Чинзориг, Г.Сайханбаяр гээд олон хүнд албан тушаал "хуваарилах" гээд толгой гашилгаж суугаа сурагтай.

2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон МАН-ын олон улстөрч бий. Тэднийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар энэ удаагийн Засгийн газар бүрдүүлэхдээ ямар нэг албаг тушаалд томилох, заримд нь шинэ албан тушаал гаргаж өгөх зэргээр тохиролцож буй гэнэ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж