Анхаар: Холын замд хурдаа багасга!

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Анхаар: Холын замд хурдаа багасга!

Анхаар: Холын замд хурдаа багасга!

Баяр наадам дөхсөн ойрын өдрүүдэд хөдөөг зорих хүний тоо өсдөг. Улмаар орон нутгийн замд жолоочид хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил гаргадгаас зам тээврийн осол их гарч буй. Тиймээс тээврийн цагдаагийн албанаас хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн зарим хэсэгт согтуугаар жолоо барих, эрхийн үнэмлэхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл, улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэлд тогтмол хяналт тавьж ажилладаг. Гэвч иргэдийн ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас болж осол гарах нь огт буурахгүй байгаа юм. Тэр дундаа 6-8 дугаар сард.

УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлд согтууруулах ундаа болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5 зүйлд өөрчлөлт оруулж, 2024 оноос хэрэгжиж буй.

ТЦА-наас өгсөн мэдээллээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага нэмэгдсэн. Хууль хэрэгжих эхэлснээс хойш согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 1.1-5.9 хувь буюу тав дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас тандалт судалгаа хийхэд өмнөх 2023 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарын тоо эрс буурсан гэсэн юм. Энэ бол сайн үзүүлэлт.

Гэхдээ хөдөө явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамаарч хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчиж гүйцэд түрүүлэх зэрэг үедээ осол ихээр гаргасаар байна.

Дийлэнх ослын тухайд хурд хэтрүүлсэнтэй холбоотой. Зам тээврийн ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шууд үйлдэгддэг. Жолооч тээврийн хэрэгслийн хүрдний ард суусан л бол замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Гэтэл жолооч нар нэг цэгээс гараад нөгөө цэгт хүрэхдээ маш их яардаг, түүнээсээ болоод хурд хэтрүүлдэгтэй холбоотойгоор осол гардаг. Тэр дунд орон нутгийн замд. Тэгэхээр жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиж, хариуцлагаа ухамсарлах шаардлагатай. Учир нь замд ганцхан хүний үйлдлээс хамаарч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал яригддаг билээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж