Сурвалжлага: Цэнгэлдэхэд хамгийн сайн гэх хиймэл зүлэг дэвсжээ

Сурвалжлага: Цэнгэлдэхэд хамгийн сайн гэх хиймэл зүлэг дэвсжээ

Сурвалжлага: Цэнгэлдэхэд хамгийн сайн гэх хиймэл зүлэг дэвсжээ

Жилийн жилд наадмын нээлтийн тасалбар тойрсон хэрүүл, шуугиан гардаг. Энэ жилийн хувьд ч тасалбар зарагдаж эхлээд 10 минутын дотор дууссан гэх шүүмжлэл өрнөсөн. Монголын үндэсний их баяр наадмын нээлтийг үзэхээр олон зуун жуулчин Монголыг зорьдог. Наадам болоход найм хоног дутуу байна. Тиймээс Төв Цэнгэлдэхийн наадмын бэлтгэл ажил хэр байгааг сурвалжиллаа.

ЗАСВАРЫН АЖИЛ ХОЁР ДАХЬ САРДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын төвд байрлах төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдийг угтсан завсар үйлчилгээний ажлууд үргэлжилж байна. Их засвар, үйлчилгээний ажил тул дуу чимээ ихтэй байх аж. "Эгч ээ, энэ сандлуудыг бүгдийг нь сольж байгаа юм уу, ах аа, энэ зүлгийг шинээр дэвссэн юм уу" гэсэн асуултуудад минь хариулт өгөх завтай, мөн мэдээлэлтэй хүн байсангүй. Бүгд л дор бүрнээ ажлаа хичээнгүйлэн хийнэ. Энд будахыг нь будаж, гагнахыг нь гагнасаар хоёр сарын хугацаа зарцуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, үйлчилгээний ажил баяр наадамтай хаяа залган долдугаар сарын 8-9-ний өдөр дуусах төлөвтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талд маш олон төрлийн засвар, үйлчилгээ хийж байгаа харагдана. "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодруулснаар "Төв цэнгэлдэх хүрээлэн аюулгүй байдал хангаагүй, өнгө үзэмж муу олон жил болсон. Тиймээс нийслэлээс төсөв гаргаж засвар, үйлчилгээ хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар завсар, үйлчилгээний ажил 77 хувьтай үргэлжилж байна гэв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ил байрлах цахилгаан утаснуудыг янзалж аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Чөлөөлсөн бүх гадна талбайд ногоон байгууламж, зүлэг шинээр нэмж хийхээр төлөвлөжээ. Өмнө нь төв цэнгэлдэх хүрээлэнд ямар нэгэн камержуулалт байгаагүй.

 Цэнгэлдэхийн нийт 18 хаалган дээр 50 орчим камер шинээр байрлуулжээ.

Үүнээс гадна зарлан мэдээлэх чанга яригч төхөөрөмж шинээр тавьсан. Гоёлын бус орчны  16 орчим цамхагт гэрэл удахгүй тавьж дуусах юм байна. Хотын төвд байрладаг гэхэд шөнөдөө маш харанхуй орчинд байдаг байсан нь ийнхүү сайжирч байгаа аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойш харвал урьд нь хог шороо хөглөрдөг байсан 7000 м.кв бүхий байршлыг асфальтаар хучиж, зөвхөн тоглолттой өдрүүдэд зогсоол хэлбэрээр ашиглахаар тохижуулжээ. Баяр наадмын өдрүүдэд хүнс үйлдвэрлэл, худалдаа хийх зориулалт бүхий асруудыг мөн энд байршуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотоод албаны зориулалттай өрөөнүүдэд ч мөн завсар үйлчилгээний ажлууд хийж байгаа харагдав.

НААДМЫН ӨДРҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ТООГ НЭМЖЭЭ

Хуучин төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьжээ. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх хаалгыг шинэчилсэн байна. Өмнө нь хаана ямар хаалга байгаа эсэх нь ойлгомжгүй байсан бол одоо бүх хаалга нь хаягжуулалтын нэгдсэн системтэй болжээ. Иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй байдаг ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэхийн тулд энэ жил есөн ширхэг ариун цэврийн өрөөг шинээр ашиглалтад оруулж байгаа юм байна.

Өмнө нь ашиглагдаж байсан дөрвөн ариун цэврийн өрөөтэй хамт нийт 13 орчим ариун цэврийн өрөөг баяр наадмыг угтан тохижуулжээ.

Эдгээр засвар, үйлчилгээний ажлуудаас хамгийн олзуурхууштай санагдсан нь үзэгчдийн суудал хооронд нэг метрийн урттай явган хүний 18 орчим марш шинээр хийхээр болсон байна. Өмнө нь сууж байгаа хүн яаралтай суудлаасаа өөр тийш явах үедээ олон хүний урдуур чихэлддэг байсан асуудал цэгцрэх боломж бий болжээ. Мөн олон жил болсон сурталчилгааны самбар, цахилгааны ил утас зэргийг буулгаж янзалж байгаа аж.

Энэ мэт баяр наадмыг угтсан засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэн, иргэдэд зориулж аль болох ая тухтай орчныг бий болгохыг зорьж байгаа ч том зургаар нь харвал суурь хүртлээ нөлөөлөх том ажил хийсэнгүй.

"ЭНЭ БАРИЛГАД ХЭЧНЭЭН МӨНГӨ ЗАРЦУУЛААД Ч ЭЛС РУУ УС АСГАЖ БАЙГААТАЙ АДИЛ"

Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдийн гомдол жилээс жилд улам бүр нэмэгдэнэ. Тиймээс хамгийн чухал нь хэрэгцээ шаардлагад нийцсэн ядаж 30 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулах томоохон ажлынхаа процессыг эхлүүлэх шаардлагатай байна. Дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдийн зураг төслийг гаргадаг компанийн олон улс хариуцсан захирал мэргэжилтнүүд гурав хоногийн хугацаанд Монгол Улсад ирж ажилласан байдаг. Уг мэргэжлийн хүмүүс төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүх байршилтай танилцсаныхаа дараа "Энэ барилгад хэчнээн мөнгө зарцуулаад ч элс рүү ус асгаж байгаатай адил" хэмээн хэлсэн байдаг.

"ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН НҮҮХ БОЛОМЖГҮЙ"

Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх хоёр жилийн хугацаанд 30 мянган хүний суудалтай, онгойдог дээвэр бүхий дөрвөн улирлын цэнгэлдэх хүрээлэн болох том амбицтай. Харин шинэ цэнгэлдэх хүрээлэнг хаана барьж байгуулах тал дээр санал зөрөлддөг. Энэ талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Байршлын хувьд иргэд хотоос хол хүй долоон худаг ч юм уу янз бүрийн газар төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулах санал гаргадаг. Гэхдээ хамгийн зөв байршил бол одоо байгаа байршил мөн гэж бодож байна. Дэлхийд маш олон цэнгэлдэх хүрээлэн хотын төвдөө байрладаг. Учир хамгийн том гэгдэх арга хэмжээнүүд энд зохион байгуулагддаг. Тэгэхээр иргэд заавал машинтайгаа хүрч ирэх биш 15-30 минут алхаад ирэх боломжтой байршил гэдэг ямар ч хүчин зүйлээр орлуулшгүй том давуу тал юм. Иргэдээ хандаж хэлэхэд төв цэнгэлдэх хүрээлэн нүүхгүй, одоо байгаа суурин дээрээ шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ барина. Тэглээ гээд жил бүрийн баяр наадам болдгоороо болно. Гэхдээ ямар ч байсан хэн ч харсан үзэмжгүй, аюулгүй стандарт хангаагүй, бүх хэсэг нь ашиглагдах боломжгүй байж болохгүй учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаад засвар үйлчилгээнүүдийг өнөөдрийн байдлаар хийж байна" гэв.

Ямартай ч тасалбар худалдан авч чадсан иргэд шинээр засвар хийсэн цэнгэлдэх хүрээлэнд наадмаа үзэх бол, тасалбар авч чадаагүй иргэд шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулагдахыг хүлээх болох нь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

83 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TammyAllen 2024-07-03 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

KarenParker 2024-07-03 185.181.247.19

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJensen 2024-07-03 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-03 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

JennTillich 2024-07-03 188.130.219.35

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeOliver 2024-07-03 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

MahaBiddle 2024-07-03 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

JeanJohnson 2024-07-03 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCarrillo 2024-07-03 45.90.196.107

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyShaw 2024-07-03 188.130.210.133

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWestbrook 2024-07-03 109.248.13.15

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBaumgardner 2024-07-03 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

TaraLee 2024-07-03 46.8.16.155

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalLessard 2024-07-03 194.32.229.152

Харуулах боломжгүй.

Avatar

CaitlinJohnson 2024-07-03 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-03 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-03 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-03 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

MandyAtkins 2024-07-03 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-03 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-03 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-03 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-03 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-03 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-03 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-03 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-03 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-03 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-03 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-03 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-03 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-03 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-03 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

JulieJones 2024-07-03 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-03 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-03 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-03 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-03 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-03 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-03 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-03 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-03 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-03 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-03 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-03 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-03 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-03 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-03 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-03 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-03 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-03 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-03 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-03 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-03 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-03 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-03 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-03 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-03 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-03 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-03 66.181.185.141

Хүйн 7 худагт ЦХ барихаа больчихсон уу ? Лүднүүд мөнгө идэх л гэж булаацалдаад бна доо !

Avatar

KatyBrasley 2024-07-03 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-03 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-03 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-03 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-03 66.181.189.125

Засварын компаниуд тендерээр төсвийн мөнгийг идэх юм. Жилд нэг удаа л хэрэглэгддэг цэнгэлдэх зүгээр байгаа шдээ.

Avatar

MichelleSilakos 2024-07-03 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-03 103.140.10.218

ТӨВ ИСТЖААНЫ ГАДАА ТАБАЙД ЦУУТ АВАРГУУДЫН ХҮРЭЛ ХӨШӨӨГ БАЙРЛУУЛЖ ӨГӨӨРЭЙ, PLEASE

Avatar

TammyMiddleton 2024-07-03 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-07-03 103.71.100.44

Уг нь хиймэл зүлэг хэрэггүй л дээ. Тэр канад үрийн зүлэг тарьж ургуулах хэрэгтэй. ширэг шиг шигүү ургадаг. мөн ганддаггүй ногооноороо байдаг юм билээ.

Avatar

Нэргүй 2024-07-03 66.181.177.113

НҮҮНЭ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГААН ООРКУУДАА. НҮҮВЭЛ ГАЗРЫГ НЬ ОРОН СУУЦ О БОЛГОНО ШДЭЭ МАЛЫНБЭ. ХАРИН ОРОНД НЬ ОРЧИН ҮЕИЙН ЦЭНГЭЛДЭХ БАРИХ ХЭРЭГТЭЙ. ОЙР ОРЧМЫНХ НЬ ОРОН СУУЦЫГ НУРААНА ГЭЖ Ч БАЙХГҮЙ. ЖААХАН БОДИТ ЮМ ЯРЬ МАЛ ШИГ СЭТГЭДЭГ ООРКУУДАА

Avatar

Зочин 2024-07-03 103.212.118.158

Аялал, жуулчны тоо эрс өсч байгаа энэ үед стадион том л байх шаардлагатай. Өнөөдөр багтаамж 30,000 байсан ч наадмаар хүссэн монгол хүн бүр орж чадахгүй. Дээр нь монгол наадмыг сонирхох гадны хүмүүс ч эрс нэмэгдэнэ. Доор хаяж 40-45 мянган хүний багтаамжтай байвал мөн сабхандаа. Манайхан бас азийн тоглолт энэ тэр гээд л мөрөөдөл тээгээд л явж байгаа шүү дээ.

Avatar

MoniqueLehman 2024-07-03 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-07-03 202.126.90.147

эргэн тойронд нь хахуулиар боссон барилгуудыг буулгаж чөлөөл урд нь ямар байсан тэр газруудаа олж ав.

Avatar

зочин 2024-07-03 66.181.187.119

Хувийн өмчид хэн нэгэн дураар халдаж болохгүй,Харин шалгуулж үнэхээр хууль зөрчсөн зүйл байвал шүүхээр шийдвэрлүүл, Бид зарим үед хэт туйлшраад элдэв зүйлийг улс төрийн зорилгоор ашиглах гээд байгаа

Avatar

Нэргүй 2024-07-03 103.212.117.176

нүүх боломжгүй юм бол рапид хороолол нь нүүх болох нь дээ

Avatar

ИРГЭН 2024-07-03 66.181.187.172

Хол стадион бариад маш их алдагдалтай балгас байлгаж жилдээ 2 хоног ашиглах хэрэггүй!!! Одоогийн энэ алтан байршлыг нь МАН-АН-Н мафиууд хусчихгүй бол маш сайн байршил шүү

Avatar

зочин 2024-07-03 66.181.187.119

Oдоогийн энэ стадионоо бүрэн ашигла, Хоёр хоног бөх барилдахад үнэхээр энэ стадион багадахгүй, Зуныө өдрүүдэд зөвхөн энэ стадионд томоохон арга хэмжээ зохион байгуул,Өвлийн цагт мөсөн гулгуурын талбай болго, Цэнгэж наадахад залуусыг татахуйц газар болго, Ашиглагдахгүй хоосон стадион барьж татвараар буй болсон хөрөнгийг үр ашиггүй зарж болохгүй

Avatar

Зөв 2024-07-03 202.21.126.30

Нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулж, шинэ стадион барих юм бол шууд 100 мянган суудалтай томыг барьчих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-07-03 103.168.34.180

Олимпийн нээлт болдог цэнгэлдэх л100 мянган хүний суудалтай байдаг шүү! Манайд 30 мян.болно

Avatar

зочин 2024-07-03 122.201.23.83

энэ хуучны хүн нь багтхаа байсан стадионоор одоо юугаа хийхэв дээ, жил болгон засвар гэж байхаар, сайхан том битүү дээвэртэй орчин үеийн технолги бүхий чанартай,машины зогсоолтой, өвөл нь худалдаа хийдэг дулаан,, зун нь наадам болон олон улсын чанар бүхий тэмцээн уралдаан зохиодог олон талаар ашиглдаг стадион барьмаар юм, худлаа засвар нэрийдлээр мөнгө цохиоо л энэ нь бүр мөнгө олдог бренд болцон

Avatar

Зочин 2024-07-03 59.153.112.153

одоогийн энэ байршил хамгийн зөв гэдэг нь үнэн шүү, энийгээ буулгаад суурин дээр нь шинийгээ барих нь зөв

Avatar

Нэргүй 2024-07-03 118.221.242.42

zuleg tarij chadahgui yasan archaagui uls ve.

Avatar

KelliMartinez 2024-07-03 46.8.10.71

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж