Говийн аймгууд ган болох эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2024.07.03-нд нийтлэгдсэн

Говийн аймгууд ган болох эрсдэлтэй байна

Говийн аймгууд ган болох эрсдэлтэй байна

Монгол орны нийт нутгаар өнгөрсөн өвөл цас ихтэй байв. Цас ихтэй байсан нутгуудаар зуншлага сайн, ургамлын гаралт хэвийн байгаа аж. Зуны сар гарснаас хойш хур тунадас бага унасан зарим аймгуудад ургамлын гарц муу байгааг албаныхан хэлж байна. Энэ талаар хөдөө аж ахуй, цаг уурын инженер Ө.Хишигзаяагаас тодрууллаа.


Нийт нутгаар зуншлага хэр байна. Ургамлын гарц ямар байгаа вэ?

– Зургадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 гаруй хувьд буюу Өмнөговь, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Сүхбаатар аймгийн зүүн сумдын нутгаар зуншлага муу байна. Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна. Тодруулбал, Төв болон зүүн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зарим нутгаар зуншлага хэвийн байна. Баян-Өлгий, Ховд аймгийн хойд хэсэг, Увс аймгийн урд хэсгээр болон Завхан аймгийн хойд хэсэг, Хөвсгөлийн хойд сумдаар зуншлага дунд буюу тааруу байна. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сум болон говийн аймгуудаар зуншлага муу байна гэсэн мэдээ гарсан. Төв болон зүүн аймгуудын нутгаар сүүлийн 10 хоногт дунджаас ахиу, баруун аймгуудын зүүн сумдын нутгаар мөн дунджаас ахиу хур тунадас орсон. Нийт нутгийн 50 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон учраас ургамлын ургалтын гарц муу байна. Өнгөрсөн 10 хоногт агаарын температур зүүн болон говийн аймгуудаар дунджаас дулаан байлаа. Уг мэдээгээр энэ зуны зуншлагын байдлыг илэрхийлэх боломжгүй. Энэ зөвхөн өнгөрсөн 10 хоногийн мэдээ. 10 хоногоор мэдээллээ шинээр гаргадаг.

Ерөнхийдөө өвөл их цас унасан нутгаар ургац хэвийн гэж хэлж болно. Хур тунадас орохоор ургамлын гарц хурдан сэргэдэг. Долоон сарын сүүл, найман сарын эхээр нийт нутгаар ургамлын гарц хэвийн болдог гэв.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээлийн хүрээлэнгээс ган, зуншлагатай холбоотой ажиглалтын мэдээг гаргадаг. Энэ зун нийт нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгор аймгийн өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байх гангийн эрсдэлийн мэдээ гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж