
Дэлхийг тойрон аялахаар дөрвөн жилийн өмнө замд гарсан Монгол бадарчин Амай өнгөрсөн тавдугаар сарын 16-нд эх орондоо ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд дэлхийн 50 гаруй орноор аяласан Амай саяхан үсээ тайруулжээ. Аяллынхаа хугацаанд ургуулсан үсээ тайруулсан учир Амайгийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь даахины найр хийсэн байна.
М.Анир