Эзэн хаанаа доромжилсон хэргээр хоригдов

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

Эзэн хаанаа доромжилсон хэргээр хоригдов

Эзэн хаанаа доромжилсон хэргээр хоригдов

Байгаль орчны төлөөх 10 идэвхтнийг Камбожийн засгийн газрын эсрэг хуйвалдаан зохион байгуулж, хааныг доромжилсон хэргээр шоронд хорьжээ. Үүнийг улс төрийн зорилготой гүтгэдэг гэж шүүмжлэгчид үзэж буй.

Эдгээр идэвхтнүүд 2021 онд Хааны ордны ойролцоох  Пномпен хотын Тонле Сап гол руу хог хаягдал урсгаж буйг баримтжуулсан цагаасаа хойш буруутгагдаж байсан. Үүсгэн байгуулагч Алехандро Гонзалес-Дэвидсон найман жил шоронд хоригдож, 2500 ам.долларын торгууль төлөхөөр болсон бол бусад долоон хүнд зургаан жилийн хорих ял оноожээ. Байгаль эх гэх бүлгийн идэвхтнүүд 2013 онд нэгдсэн цагаасаа хойш байгальд хор хөнөөл учруулах төслүүдийн эсрэг кампанит ажил өрнүүлж, Камбожийн засаг захиргаа байгалийн баялгийг хэрхэн зохицуулдаг талаар асуулт тавьж иржээ. Тус бүлэг Камбожийн удирдагчдыг байгалийн баялгаас ашиг хонжоо олж байна гэж буруутгасаар ирсэн. Засгийн газар үүнийг үгүйсгэж, байгаль эх нийгмийн эмх замбараагүй байдлыг өөгшүүлж байна гэж мэдэгджээ.

Камбожийн хааныг доромжлохыг хориглосон хууль 2018 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Шүүмжлэгчид энэхүү хуулийг шүүмжилж, эсэргүүцэгчдийг дарах зорилготой гэж мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ, 2021 онд Байгаль эх бүлгийн идэвхтнүүд ямар шалтгааны улмаас ял авч буй, хууль хэрхэн зөрчиж буйг тус улсын прокурорууд мэдээлээгүй юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Хун Сенийн эрх мэдлийн хүрээнд сөрөг хүчний улс төрийн намуудыг татан буулгаж, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, олон арван идэвхтнүүд шоронд хоригдсон юм.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж