Казахстаны нийслэл Астана хотод өнөөдөр, маргааш /2024.07.03-04/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын удирдагч, төлөөлөгчид, бусад түншүүд нэг сая орчим хүн амтай Астана хотод чуулж буй.
Энэ удаагийн уулзалтыг бүс нутгийн болон дэлхий дахины үйл хэрэгт асар их нөлөө үзүүлэх чухал үйл явдал гэж ажиглагчид үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад ажиглагчаар оролцож байна. Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг гэж үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож иржээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
ШХАБ-ын анхны томоохон өргөтгөл 2017 онд болсон Астанагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийгджээ. Энэ уулзалтаар Энэтхэг, Пакистан улсууд бүрэн эрхт гишүүд болж байжээ. Өнгөрсөн жил Иран улс бүс нутгийн холбооны ес дэх гишүүн болсон байна. Бусад 14 орон түншийн статустай байдаг. ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн хүн амын тал хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гуравны нэгийг бүрдүүлдэг аж. Энэтхэг, Пакистан, Иран гэсэн бүс нутгийн томоохон тоглогчдыг өөртөө нэгтгэснээр ШХАБ ашиг сонирхлоо улам тэлж байна.
Энэ удаагийн уулзалтаар Беларусийг 10 дахь гишүүнээр элсүүлэх төлөвтэй байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр эзлэх төлөвтэй байна. Мөн худалдааны саад бэрхшээлийг бууруулах, зохицуулалтыг уялдуулах, гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн санаачлагуудыг гаргана. Ялангуяа "Бүс ба зам" санаачлагыг харилцаа холбоо, эдийн засгийн хэлхээ холбоог сайжруулах чухал төсөл гэж онцлох аж.
Мөн аюулгүй байдлын хамтын ажиллагааг сайжруулах, технологийн болон дижитал инновацийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаарх шинэ санаачлага, соёл, боловсролын солилцоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Цаашилбал, терроризмын эсрэг тэмцэл нь Астанагийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын эхэнд байх аж. Тодруулбал, энэ жил ОХУ, Пакистанд террорист халдлагууд гарсан. Тиймээс ШХАБ-ын гишүүд бүс нутаг дахь терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч үзэл гэсэн гурван зүйлтэй тууштай тэмцэхийн тулд аюулгүй байдлын бодлогоо хэрхэн зохицуулах талаар хэлэлцэнэ гэж таамаглаж байна.
ШХАБ-ЫГ ДАРГАЛАХ ДАРААГИЙН УЛС ХЯТАД
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Хятад улс чухал хувь нэмэр оруулахыг "Global times" хэвлэл онцолжээ. Мөн уулзалтын төгсгөлд Хятад улс ШХАБ-ын даргалагч орны залгамж халаагаа Казахстанаас хүлээж авна.
Уулзалтыг зохион байгуулагч Казахстан бол "Бүс ба зам" санаачлагын анхдагч түншүүдийн нэг юм. Төсөл 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш Казахстан Төв Азийн орнуудаас анхдагч нь болж гарын үсэг зурсан. "Казахстан болон Төв Азийн бусад орны эрүүл хөгжил байгаагүй бол Хятадын санаачлага амжилтад хүрэхгүй байсан" гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Орос, Зүүн Европ, Төв Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Шү Вэньхун хэлжээ.
Хятадын дарга Ши Жиньпин Казахтсанаас залгуулаад Тажикистанд айлчилна. Эдгээр айлчлал нь Хятад улс хөршийн дипломат харилцааг дээд зэргээр чухалчилж, Төв Азитай харилцах харилцаандаа түлхэц өгч буйг онцолж байна.
"Бүс ба зам" санаачлага нь далайд гарцгүй Төв Азийн бүс нутгийг тээврийн чухал зангилаа болгосон. Тиймээс энэ удаагийн Ши Жиньпиний айлчлал Хятад, Казахстан хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхэц болно гэж шинжээчид үзэж буй.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын зохион байгуулагдаж буй цаг хугацаа нь олон улсын нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ үед нүдээ олсон гэж үзэж байна. Тодруулбал, Хятадын Жэньминь их сургуулийн судлаач Жоу Рун хэлэхдээ "ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь хөгжиж буй эдийн засгийн олон янзын дуу хоолойг сонсох шаардлага байдаг, мөн хамтын ажиллагааны чиг хандлага тэдний саад тотгороос болж өөрчлөгдөхгүй гэсэн мессежийг барууны ертөнцөд илгээнэ" гэжээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстан улс дэлхийн эв нэгдлийн тухай ШХАБ-ын санаачлагыг хөгжүүлэх санал дэвшүүлж буй аж. Энэ санаачлага нь Хятадаас дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачлагатай нийцэж байгаа бөгөөд бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг сахин хамгаалахад хоёр орон тууштай хувь нэмэр оруулж буйг харуулж байна.
Эх сурвалж: GLOBAL TIMES, ASTANA TIMES
LoriWestbrook 2024-07-03 109.248.13.15
Харуулах боломжгүй.
StaceyBaumgardner 2024-07-03 109.248.204.204
Харуулах боломжгүй.
TaraLee 2024-07-03 46.8.16.155
Харуулах боломжгүй.
KrystalLessard 2024-07-03 194.32.229.152
Харуулах боломжгүй.
CaitlinJohnson 2024-07-03 109.248.205.2
Харуулах боломжгүй.
WandaGomez 2024-07-03 95.182.126.12
Харуулах боломжгүй.
LeslieYoung 2024-07-03 194.32.229.64
Харуулах боломжгүй.
AllisonMidtbo 2024-07-03 188.130.136.209
Харуулах боломжгүй.
MandyAtkins 2024-07-03 188.130.137.240
Харуулах боломжгүй.
TiaWhaley 2024-07-03 109.248.142.184
Харуулах боломжгүй.
DonnaDominguez 2024-07-03 188.130.128.73
Харуулах боломжгүй.
DoraJohnson 2024-07-03 45.15.73.199
Харуулах боломжгүй.
BarbaraStepanova 2024-07-03 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LatonyaFord 2024-07-03 188.130.129.161
Харуулах боломжгүй.
TammySmith 2024-07-03 109.248.48.217
Харуулах боломжгүй.
SarahShrader 2024-07-03 46.8.110.82
Харуулах боломжгүй.
TammyBuckley 2024-07-03 109.248.15.86
Харуулах боломжгүй.
CassieGonzalez 2024-07-03 95.182.127.28
Харуулах боломжгүй.
JenniferReyes 2024-07-03 188.130.137.47
Харуулах боломжгүй.
AnitaGordon 2024-07-03 188.130.128.168
Харуулах боломжгүй.
RachaelThomas 2024-07-03 185.181.244.75
Харуулах боломжгүй.
KimBrown 2024-07-03 45.81.136.186
Харуулах боломжгүй.
KarenWilliams 2024-07-03 45.87.253.100
Харуулах боломжгүй.
EricaHernandez 2024-07-03 194.34.248.254
Харуулах боломжгүй.
DeniseLoos 2024-07-03 46.8.107.115
Харуулах боломжгүй.
TammySpencer 2024-07-03 194.32.229.26
Харуулах боломжгүй.
AngieWhittleton 2024-07-03 45.15.72.190
Харуулах боломжгүй.
GingerEpperson 2024-07-03 46.8.110.87
Харуулах боломжгүй.
JulieVoisine 2024-07-03 46.8.11.141
Харуулах боломжгүй.
CarmenMendez 2024-07-03 46.8.107.87
Харуулах боломжгүй.
JenniferHarris 2024-07-03 45.87.253.100
Харуулах боломжгүй.
NancyCersosimo 2024-07-03 31.40.203.75
Харуулах боломжгүй.
JessicaMurphy 2024-07-03 188.130.142.85
Харуулах боломжгүй.
KimBell 2024-07-03 46.8.110.28
Харуулах боломжгүй.
LailaPerkins 2024-07-03 45.15.73.13
Харуулах боломжгүй.
MaryHrabec 2024-07-03 109.248.14.132
Харуулах боломжгүй.
LilianVelez 2024-07-03 109.248.205.78
Харуулах боломжгүй.
JenniferHarley 2024-07-03 185.181.245.233
Харуулах боломжгүй.
MichelleWalker 2024-07-03 45.15.72.158
Харуулах боломжгүй.
TammyFarmer 2024-07-03 109.248.204.53
Харуулах боломжгүй.
SandraCooper 2024-07-03 188.130.186.156
Харуулах боломжгүй.
JulieWilliams 2024-07-03 46.8.23.151
Харуулах боломжгүй.
LauraThompson 2024-07-03 45.86.0.38
Харуулах боломжгүй.
ShelbyHudson 2024-07-03 46.8.157.37
Харуулах боломжгүй.
MeredithCoombs 2024-07-03 45.15.72.90
Харуулах боломжгүй.
PaulaAndrews 2024-07-03 109.248.143.111
Харуулах боломжгүй.
SaraBryant 2024-07-03 45.11.20.97
Харуулах боломжгүй.
MargaritaJackson 2024-07-03 188.130.128.71
Харуулах боломжгүй.
KatrinaGillespie 2024-07-03 188.130.143.123
Харуулах боломжгүй.
KatyBrasley 2024-07-03 46.8.107.131
Харуулах боломжгүй.
CassieRivera 2024-07-03 109.248.49.183
Харуулах боломжгүй.
DianePerry 2024-07-03 188.130.142.43
Харуулах боломжгүй.
AmyJones 2024-07-03 188.130.220.228
Харуулах боломжгүй.
MichelleSilakos 2024-07-03 45.86.0.72
Харуулах боломжгүй.
TammyMiddleton 2024-07-03 46.8.11.11
Харуулах боломжгүй.
MoniqueLehman 2024-07-03 188.130.220.131
Харуулах боломжгүй.
KelliMartinez 2024-07-03 46.8.10.71
Харуулах боломжгүй.
KelliGupta 2024-07-03 188.130.129.77
Харуулах боломжгүй.
RhondaMason 2024-07-03 213.226.101.183
Харуулах боломжгүй.