Үндэсний эвслээс УИХ-д сонгогдсон Д.Пүрэвдаваагаас ирэх дөрвөн жилд ямар асуудалд анхаарч ажиллах талаар байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Нэн түрүүнд ажлын байр бий болгож байгаа, татвар төлж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдээ өмгөөлнө. Тэдгээрт хүндрэл учруулж байгаа татварын орчин, хоорондоо уялдаа холбоогүй хууль журамд өөрчлөлт хийнэ. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ялангуяа бизнес эрхлэгчид болон иргэдэд хамгийн их тулгарч буй татварын тэнцвэргүй байдалд анхаарна. Дараа нь нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрхэн хүндрэл үүсэж байна. Энэ талаар иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь авч боловсруулаад тэдгээрт зориулсан хууль тогтоомж өөрчлөлт оруулах болон шинэ хууль санаачилна. Өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөлөө.
Улс эх орны эрх ашгийг намаас дээгүүр тавина гэдгийг тангараг болговол зүгээр санагдлаа. Мөн УИХ-ын гишүүд энэ танхимд яригдсан асуудлыг иргэдэд нээлттэй хэлэлцдэг, нууж хаадаггүй ил тод байхыг тангараглавал зохимжтой.
Баримттай, судалгаатай шүүмжийг эергээр хүлээж авна. Харин ямар нэг ул суурь, тооцоо судалгаагүй шүүмжилбэл зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд явна. Өрсөлдөж байгаа намуудын шүүмжлэлийг хүлээж авна. УИХ-ын шинэ даргын хувьд олонх болсон нам нь Их хурлын даргаа томилох нь тодорхой. Олон нэр санал болгосонгүй, Д.Амарбаясгалан гишүүний нэр оруулж ирээд УИХ-ын даргаар сонголоо. УИХ даргатай болох ёстой. Бусад нэгжүүд яаралтай байгуулагдаад төр тогтвортой завсаргүй ажиллах шаардлагатай учир Үндэсний эвсэл саналыг дэмжсэн. Иргэд болон аж ахуйн нэгжийн төлсөн татвараар төр төсөв бүрдүүлж захиран зарцуулдаг. Төрийн зарж буй мөнгө нь цомхон. Төр нь бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлддөггүй. Татвар төлөгчдийн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна” гэв
Холбоотой мэдээ