Өрсөлдөгчгүй сонгогдсон шинэ скипер Д.Амарбаясгалан

Өрсөлдөгчгүй сонгогдсон шинэ скипер Д.Амарбаясгалан

Өрсөлдөгчгүй сонгогдсон шинэ скипер Д.Амарбаясгалан

Д.Амарбаясгалан өрсөлдөгчгүйгээр УИХ-ын даргаар сонгогдсон нь ямар учир шалтгаантай вэ? МАН-ын дараалсан ялалтуудын гал тогоог барьсан шагналаас гадна өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

Эхлүүлсэн өөрчлөлтөө үргэлжлүүлэх “виз”

Солонгон олон өнгөтэй, сонирхолтой үр дүн бүхий парламент бүрдэх сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн үндсэн автор нь Д.Амарбаясгалан өөрөө юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулсан анхны сонгуулийн үр дүнд УИХ таван нам, эвсэлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, эмч, багш, эмэгтэйчүүд, гадаад дахь монголчууд, тусгай хэрэгцээт хоёр иргэний төлөөлөлтэй бүрдлээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хоёр жилийн өмнө Үндсэн хууль өөрчлөх санаачилга гаргаж, улс төрийн багц реформ эхлүүлснээ зарласан. Д.Амарбаясгалан гардан хариуцаж, улс төрийн 13 намтай 2022 оны 8-р сард тунхаг бичигт гарын үсэг зурж зөвшилцөлд хүрснээр өнөөдрийн шинэ парламент төрөх эхлэл цэг байсан. 76-гаа яая гэж байхад юун тоо, толгой нэмэх вэ? гэдэг дургүйцэл шүүмжлэлийг сөрөн өөр дээрээ гал аван явсаар санасандаа хүрсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д 2023.05.03-нд өргөн барихдаа “76 гишүүн  хэт өндөр эрх мэдэлтэй, улмаар нөлөөлөлд автах, УИХ-аар хэлэлцэгдэж буй асуудлуудыг гүн гүнзгий хэлэлцэж амжихгүй, олон талын байр суурь эрх ашгийг төлөөлөхгүй байх зэрэг сөрөг үр дагавар бий болсон. 19 гишүүнтэй Байнгын хороо 10 хүний  ирцээр хуралдаж, 6 нь дэмжээд шийдэж байна. Жендэрийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн багш, эмч зэрэг нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөлөл хангагдахгүй байна” гэж мэдэгдэж байв. УИХ дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээг 25 хувьд хүргэж өсгөх Д.Амарбаясгалангийн яриа ердөө жилийн өмнө их хол сонсогдож байв. Харин өнөөдрийн шинэ парламентын 25 хувь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Зөвхөн гишүүдийн тоо толгой биш тогтолцооны өөрчлөлт хамт явагдаж, сонирхлын олон янзын бүлгийн төлөөлөгчид  хууль батлалцана. Өөрчлөлтийн нэг гол авторын нэг эхлүүлснээ үргэлжлүүлэх эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Бодлого шийдлийн парламент, мэргэжлийн мэтгэлцээн өрнөдөг талбар болгож төлөвшүүлэх, хууль боловсруулахаас эхлээд иргэний нийгмийг хэлбэр төдий бус жинхэнэ утгаар нь оролцуулдаг байх зэрэг зорилго энэ сонгуулийн үр дүнгээр дуусах биш харин эхэлж байна.

Олон өнгөнийхөө учрыг өөрөө ол!

МАН ахин нэг ялалтаа бодсон бол холимог системээр бус усалсан тойргууддаа сонгууль явуулах байсан. Сонгогчдын саналыг олноор гээж үрэгдүүлдэггүй, мөнгө цацахгүйгээр сонгогдох эрхээ эдлэх сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр шинэ УИХ нэг намын хэт давуу ноёрхолгүй, таван өнгөтэй, хүчтэй сөрөг хүчний хяналттай боллоо. УИХ-ын дарга бол бусдаасаа давуу эрхтэй босс биш, хуралдаан зохион байгуулах, парламентын үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй гишүүн. Сурагчаар бол ангийн дарга болохоос бус дүн тавьдаг багш, шийдвэр гаргадаг захирал биш.

Д.Амарбаясгалан парламентын олон өнгө будгийг найруулсан авторын хувьд өөрөө учрыг нь олох “өртэй”. Хүчтэй хяналт, олон бүлгийн төлөөлөлтэй байх нь ардчилсан парламентын шинж тэмдэг мөн ч Монголын улс төрд хортой чихэр болсон популизмд автсан хэвээр үлдэх, улс төрийн бүлэглэлүүдийн явцуу сонирхлоор үндсэн гол бодлого, шийдлүүд нь гацаанд орох магадлал өндөр. АН-тай, ХҮН-тэй, Н.Номтойбаяртай, Нарагийн лайвтай, Х.Баттулгатай, чуулганы танхим дотроосоо Улаан бал, Цензургүй ярианууд орон даяар нэвтэрнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аваад гарсан шигээ олон янзын сонирхлын уулзвар дундах алаг парламентыг Зэлтэрийн гацаанд хийчихгүй арга эвийг нь олоод, өөрөө попроод байхгүй аваад явчих боломж Д.Амарбаясгаланд илүү байна.

Засгийн газрын тогтвортой байдлын тулгуур

Суудлын тоо нь ахисан ч УИХ-д 53 хувийн суудалтай МАН-ын  Засгийн газар тогтвортой байхад УИХ-ын дарга онцгой үүрэгтэй. “Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж үгүй” гэсэн Ерөнхий сайдын үгийг баталсан сонголт нь Д.Амарбаясгалан. Улс төр дэх 80-аад оны хослол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд нөлөөгөө бататгана. Улс төрийн эрсдэлтэй алхмууд хийхдээ нам харгалздаггүй Л.Оюун-Эрдэнэ зорьсондоо хүрэхэд хууль тогтоох эрх мэдэлд бат тулгуур хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зүгээс Д.Амарбаясгаланг хүлээн зөвшөөрнө. Засгийн газрын тогтвортой байдал гэнэт хаяад явчихсан саяхны түүхийг сөхвөл зөвхөн хамтарснаар баталгаажихгүй. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөр хоосон амлалт биш бодитой ажил болоход ч хэлснээ хийдэг яс чанар хэрэгтэй.

Дараалсан ялалтуудын менежер

Д.Амарбаясгалан гэхээр МАН-ын генсек, МАН-ын генсек гэхээр Д.Амарбаясгалан гэж автоматаар санаанд буудаг. 2016, 2020, 2024 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын Ерөнхий менежер. УИХ-ын 9 сонгуулийн гуравт нь дараалсан цуврал ялалтын менежертэй спикерийн алх, чанга яригчийн төлөө өрсөлдөх улс төрч өнөөдөртөө нам дотор нь байхгүй. Гурван сонгуульд ялахаас илүү парламентын ардчиллаа дархалж чадвал тэр л жинхэнэ гавьяа.

Нийтлэлч Д.Болдхуяг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TaraLee 2024-07-02 46.8.16.155

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalLessard 2024-07-02 194.32.229.152

Харуулах боломжгүй.

Avatar

CaitlinJohnson 2024-07-02 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-02 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-02 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-02 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

MandyAtkins 2024-07-02 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-02 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-02 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-02 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-02 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-02 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-02 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

TammyBuckley 2024-07-02 109.248.15.86

Харуулах боломжгүй.

Avatar

CassieGonzalez 2024-07-02 95.182.127.28

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferReyes 2024-07-02 188.130.137.47

Харуулах боломжгүй.

Avatar

AnitaGordon 2024-07-02 188.130.128.168

Харуулах боломжгүй.

Avatar

BrendaAnderson 2024-07-02 5.183.130.251

Харуулах боломжгүй.

Avatar

KimBrown 2024-07-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KarenWilliams 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

EricaHernandez 2024-07-02 194.34.248.254

Харуулах боломжгүй.

Avatar

DeniseLoos 2024-07-02 46.8.107.115

Харуулах боломжгүй.

Avatar

TammySpencer 2024-07-02 194.32.229.26

Харуулах боломжгүй.

Avatar

FatimaWalsh 2024-07-02 185.181.246.104

Харуулах боломжгүй.

Avatar

AngieWhittleton 2024-07-02 45.15.72.190

Харуулах боломжгүй.

Avatar

GingerEpperson 2024-07-02 46.8.110.87

Харуулах боломжгүй.

Avatar

JulieVoisine 2024-07-02 46.8.11.141

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenMendez 2024-07-02 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarris 2024-07-02 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCersosimo 2024-07-02 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMurphy 2024-07-02 188.130.142.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimBell 2024-07-02 46.8.110.28

Харуулах боломжгүй.

Avatar

LailaPerkins 2024-07-02 45.15.73.13

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHrabec 2024-07-02 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

LilianVelez 2024-07-02 109.248.205.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferHarley 2024-07-02 185.181.245.233

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWalker 2024-07-02 45.15.72.158

Харуулах боломжгүй.

Avatar

TammyFarmer 2024-07-02 109.248.204.53

Харуулах боломжгүй.

Avatar

SandraCooper 2024-07-02 188.130.186.156

Харуулах боломжгүй.

Avatar

JulieWilliams 2024-07-02 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LauraThompson 2024-07-02 45.86.0.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShelbyHudson 2024-07-02 46.8.157.37

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCoombs 2024-07-02 45.15.72.90

Харуулах боломжгүй.

Avatar

PaulaAndrews 2024-07-02 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

SaraBryant 2024-07-02 45.11.20.97

Харуулах боломжгүй.

Avatar

MargaritaJackson 2024-07-02 188.130.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

KatrinaGillespie 2024-07-02 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

KatyBrasley 2024-07-02 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

CassieRivera 2024-07-02 109.248.49.183

Харуулах боломжгүй.

Avatar

DianePerry 2024-07-02 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

AmyJones 2024-07-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleSilakos 2024-07-02 45.86.0.72

Харуулах боломжгүй.

Avatar

TammyMiddleton 2024-07-02 46.8.11.11

Харуулах боломжгүй.

Avatar

MoniqueLehman 2024-07-02 188.130.220.131

Харуулах боломжгүй.

Avatar

KelliMartinez 2024-07-02 46.8.10.71

Харуулах боломжгүй.

Avatar

KelliGupta 2024-07-02 188.130.129.77

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaMason 2024-07-02 213.226.101.183

Харуулах боломжгүй.

Avatar

MistyDiaz 2024-07-02 94.158.190.15

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilson 2024-07-02 94.158.190.177

Харуулах боломжгүй.

Avatar

DanaMiller 2024-07-02 194.32.229.207

Харуулах боломжгүй.

Avatar

OlgaSullivan 2024-07-02 185.181.245.181

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-02 202.180.219.28

haha Нарагийн лайвтай, Х.Баттулгатай, чуулганы танхим дотроосоо Улаан бал, Цензургүй ярианууд орон даяар нэвтэрнэ

Avatar

Нэргүй 2024-07-02 124.158.107.49

Тендерийн 10% тер удирдах болоо юу!!! Ханахгуй бна уу, хегийн хулгайч

Avatar

ChantellPratt 2024-07-02 188.130.129.94

Харуулах боломжгүй.

Avatar

KellieWaterman 2024-07-02 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-07-02 66.181.176.231

Сонгуульд МАН ялсан болохоор бусад намын төлөөлөл спикерт өрсөлдөх боломжгүй юм биш үү?
Тэгэж л ойлгосон шд.

Avatar

AshleyReed 2024-07-02 46.8.15.47

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-07-02 203.23.199.2

Үнэхээр сайн менежер. Гишүүдээ хуралд нь сайн суулгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж