Хар тамхи үйлдвэрлэгчээс хууль бус мөнгө авсан байж болзошгүй 100 орчим эмчийг хянан, шалгаж байна гэж Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан Даваа гаригт мэдэгдэв. Энэхүү хэргээс өмнө Солонгосын эмийн компаниас 1000 гаруй эмч мөнгөн урамшуулал авсан гэх мэдээлэл гарчээ. Тиймээс мөрдөн байцаалт явуулж эхэлсэн ба одоогоор 22 эрүүл мэндийн салбарын хүн байцаалт өгөөд байна. Эдгээр 22 хүний 14 нь эмч, найм нь эм зүйч аж.
Сөүл хотын цагдаагийн газрын үзэж буйгаар мөрдөн байцаалтын явцад хууль бус мөнгө, урамшуулал тараасан байгууллагууд ил болж магадгүй. Мөн хар тамхитай тэмцэх албатай хамтран ажиллаж байгаа ба 70 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Авлигатай тэмцэх, Иргэний эрхийн хорооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба өнгөрсөн дөрөвдүгээр сард хэд хэдэн эмийн компаниудад нэгжлэг хийжээ. Одоогийн байдлаар ижил төстэй зургаан хэрэг бүртгэгдсэний дагуу дээрх тооны хүмүүсийг байцаасан. Солонгосын Анагаах ухааны нийгэмлэг (KMA) цагдаагийн газраас явуулж буй ажиллагааг санаатай хэрэг үүсгэсэн, эмч нарын ажил хаялтын хариу арга хэмжээ гэж буруутгасан. Гэхдээ цагдаагийн газраас эмч нарын ажил хяналт, хууль бус мөнгө нь тусдаа хэргүүд гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap Agency
3,548.92






















































Холбоотой мэдээ