BTS хамтлагийн гишүүн Олимпийн бамбар зөөхөд оролцоно

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

BTS хамтлагийн гишүүн Олимпийн бамбар зөөхөд оролцоно

BTS хамтлагийн гишүүн Олимпийн бамбар зөөхөд оролцоно

Парис 2024 наадмын бамбар зөөх элч, төлөөлөгчдийн нэгээр "BTS" хамтлагийн Жин сонгогдсон байна. Дуучин Жин ойрын хугацаанд Франц руу явж бамбар зөөх ажиллагаанд оролцох боловч яг хэзээ, хаана, хэдэн цагт гэх мэдээллүүд нь тодорхойгүй байна. Түүнийг хэрхэн бамбар зөөх элчээр сонгосон нь мөн адил тодорхойгүй байгаа ч сүүлийн үед дэлхий дахинд танигдсантай холбоотой гэж шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. Мөн "BTS" хамтлаг нь өөрийгөө хайрлах үзлийг уриа болгон ашигладагтай холбон тайлбарлаж буй хүмүүс ч бий.  Өдгөө 31 настай Жин өнгөрсөн сар хугацаат цэргийн алба хаагаад ирсэн ба хамтлагаасаа хамгийн анх цэрэгт явсан хүн нь юм. Одоогийн байдлаар дебют хийх журмаар хэд хэдэн телевизийн шоунд оролцож байна. Мөн шинэ дуу гаргахаар ажиллаж буйгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж