УГТЭ: АНУ-ын мэдрэлийн мэс заслын баг 34 хүнд хагалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

УГТЭ: АНУ-ын мэдрэлийн мэс заслын баг 34 хүнд хагалгаа хийжээ

УГТЭ: АНУ-ын мэдрэлийн мэс заслын баг 34 хүнд хагалгаа хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгт АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч нар багаараа ирж ажиллажээ. Тодруулбал, АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч Реза Яассари, Саади Гатан нарын баг хэрэглэх багаж хэрэгсэлтэйгээ зургадугаар сарын 1-15-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажилласан байна.

Тасгийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийжээ. Нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна.

Тархины чамархайн дэлбэнгийн хавдар, хатангиршил, сорвижил, тархины гадаргын дисплазийн шалтгаант эмэнд тэсвэртэй уналт таталттай эмчлүүлэгчид эпилепсийн голомтыг тайрч авах, амигдалагипокампэктоми, каллозотомийн мэс заслууд хийв. Олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой өдөрт олон удаа таталт өгч байдал нь хүндэрч байгаа таван настай хүүхдэд гемисферотоми буюу тархины тал бөмбөлгийг нэлэнхүйд нь суурийн зангилаанаас нь салгах мэс засал Монголд анх удаа хийсэн. Мэс заслын дараа хүүхдэд уналтын тоо буурсан, түр зүүрын саа үүссэн нь сэргэж эхэлсэн байна.

Тархи усжилттай хүүхдүүдэд тархины 3-р ховдолын доод ханыг нээж суваг үүсгэх, хажуу ховдлын судсан сүлжээг түлэх мэс заслууд хийсэн. Мөн тархины ховдол доторх хавдраас дурангаар дээж авсан. Мөн хүзүүний олон нугалам хамарсан өмнөд болон арын бэхэлгээт мэс засал, нугасны АВМ, хүзүүний түвшин дэх нугасны том хавдар, гулсалт болон нурууны мурийлт засах зэрэг мэс заслууд хийжээ.

Тасгийн эмч нарт “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тавьсан.

АНУ-ын эмч нарын багийн хийсэн мэс заслын жагсаалт:

  1. Таталтын голомт тайрах мэс засал-12
  2. Тархины дурангийн мэс засал/ETV,CPC/-2
  3. Нугасны өөхөн эдийн хавдар авах-1
  4. Нугасны ивэрхий нөхөх-2
  5. Арнольд Киарын гажиг засах. Тархи, нугасны дарагдал чөлөөлөх-1
  6. Хүзүүний түвшин дэх нугасны хавдар авах мэс засал – 1
  7. Хүзүү сээрний арын бэхэлгээт мэс засал-6
  8. Хүзүүний нугалмын хугарал бэхлэх – 2
  9. Хүзүүний хиймэл жийргэвч, өмнөд бэхэлгээт мэс засал – 4
  10. Нурууны мурийлт засах мэс засал-1
  11. Нугасны АВМ авах мэс засал – 1 зэрэг мэс засал тус тус хийж эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж