УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүд өнөөдөр /2024.07.02/ тангаргаа өргөлөө. Энэ үеэр Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас сэтүүлчид байр суурийг нь сонирхлоо.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Ард иргэд МАН-ыг сонгосон. Тиймээс МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж бид үзэж байгаа. Бидэнд ямар нэг урилга ирээгүй байна. Чилийсэн дөрвөн жил байна. Улс төр яаж өрнөхийг мэдэхгүй. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хууль зөрчих, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно. МАН-ын засгийн эрх барих сонголтыг иргэд хийсэн учир уг сонголтод Ардын нам хүндэтгэлтэй хандах ёстой. Үндэсний эвсэл үүсгэн байгуулагдаад дөрөв дэх сардаа улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Иргэд сонгогчид Үндэсний эвслийг улс төрд байх ёстой улс төрийн хүчин гэж үзэж байгаа учир сонголтдоо үнэнч байна.
Би МАН-аас гурван удаа хөөгдсөн хүн эргэж буцах сэтгэл байхгүй.
Үндэсний эвсэл сонгуулийн хуульд заасны дагуу жагсаалтаас нэр дэвшсэн нэр дэвшигчид үндсэн хандивын санг бүрдүүлсэн. Тайлан нээлттэй байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшил тодорхой хэмжээнд хандив өгсөн. Энэ дашрамд талархал илэрхийлье.
Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурсан зүйл болсон. Тодруулбал, нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэх мэт. Тухайн үед МАН үнэмлэхүй олонхи байсан. Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд маш тодорхой бий үүнийг албан ёсоор танилцуулна. Сонсгол нэртэй асуудлуудыг дахин хөндөнө. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 55 мянган аж ахуй нэгж байна. Эдийн засаг, төсвийг бүрдүүлдэг 900 мянга гаруй хүн байна. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн эрх маш их зөрчигдсөн. Төр хувийн хэвшлээ маш их дарамталдаг. Үндэсний эвсэл 4000 гаруй хувийн хэвшлээ сонсож, судалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ажлуудаа шат дараатай хийнэ. Татварын хууль, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал, НӨАТ, маш олон зөвшөөрлүүд зэргийг цэгцлэх шаардлагатай.
Монгол Улсад 880 орчим хууль түүнийг дагасан 6000 орчим журам байдаг. Өндөр хөгжилтэй орны хууль маш цэгцтэй хоорондын зөрчил байдаггүй. Тиймээс Монгол Улс хууль, эрх зүйн реформ хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хэдэн зүйлийг онцолж дурдлаа. Нэгдүгээрт гадаад харилцаа. Монголыг тойрсон гадаад бодлогын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт дотоодод үүсээд байгаа асуудлууд дээр ялангуяа улстөржилтөөс үүдээд байгаа асуудлуудад цэг тавих. Сонгууль шударга бус явагдсан энэ бүгдэд цэг тавина гэсэн. Бидний хэтэрхий хоорондын талцал улс орноо хуваагаад байна. Монгол Улсын гадаад харилцааны бодлого маш чухал. Монгол Улс маш хүчирхэг хоёр гүрний дунд оршдог. Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд маш их үл ойлголцол болж байсан. Үүнийгээ ойлголцоод урагш явах зарчим баримтална. Төр хувийн хэвшил хамтарч ажиллана" гэв.
Холбоотой мэдээ