Саарал ордны сэтгүүлч мэргэжилтэй УИХ-ын гишүүд

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

Саарал ордны сэтгүүлч мэргэжилтэй УИХ-ын гишүүд

Саарал ордны сэтгүүлч мэргэжилтэй УИХ-ын гишүүд

УИХ-ын 2024 оны ес дэх удаагийн сонгууль зургадугаар сарын 28-нд болсон. Улмаар 126 гишүүн сонгогдон өнөөдөр /2024.07.02/ тангаргаа өргөлөө. Шинэ парламентын 126 гишүүний дунд сэтгүүлч мэргэжилтэй дөрвөн гишүүн ажиллах юм.


АН:

  • Ардчилсан намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж буй хүн бол сэтгүүлч А.Ганбаатар. Тэрбээр арилжааны томоохон телевизийн нэг болох NTV телевизийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон юм. Сэтгүүүчийн гараагаа "Улаанбаатарын сонин"-оос эхлэсэн. Сонин, телевиз, хэвлэлийн төлөөлөгч, улс төрийн пиарчин гээд бүх салбарт мөрөө үлдээсэн. Тэр хэрээр туршлагажсан нэгэн. А.Ганбаатар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байсан юм. Тэрбээр Монголд улс төрийн пиарыг анх хөгжүүлсэн. Энэ чиглэлэлээр мэргэшсэн цөөн хэдэн пиарчдын нэг.
  • Сэтгүүлч Ч.Лодойсамбуу УИХ-ын арванхоёрдугаар тойрогт АН-аас анх удаагаа нэр дэвшиж, ялалт байгуулсан. Түүнийг "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр 2005-2009 онд "Хэвлэлийн хүрээлэн"-ийн дэргэдэх Сэтгүүлч коллежид сурч, төгссөн.
  • Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Д.Энхтуяа сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Түүний хувьд ажлын гараа Монголын үндэсний телевизтэй салшгүй холбоотой. Сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн тэрээр мэргэжлийн сэтгүүлч болохоор шийдэн Герман улсад сурч төгсөж ирснээсээ хойш "Ийгл ТВ"-д сэтгүүлч редактороор ажиллаж байх хугацаандаа улс төр, нийгмийн амьдралтай холбоотой сэдвүүдээр дагнаж ажиллаж байжээ.Сэтгүүлч мэргэжилтэй Д.Энхтуяа гишүүн тухайн үед залууст зориулсан телевизийн нэвтрүүлэг бараг байгаагүй бөгөөд "Үдшийн хэмнэл" нэвтрүүлэг тэр үеийн залуусын дунд чамгүй сайн танигдсан байна.
  • УИХ-ын долдугаар тойрог буюу говийн бүсэд АН-аас нэр дэвшиж, суудал авсан сэтгүүлч бол Л.Мөнхбаясгалан. Тэрбээр 1997-1998 онд Хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна.

МАН:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2002 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МҮОНРТ-ийн Чандмань студид “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Мөн Бэрх сумынхаа телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
  • УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1992 онд хуучнаар ЗХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Эх орондоо ирээд “МОНЦАМЭ” агентлаг, “Ил товчоо” сонинуудад хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлсэн. Үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлдэг байсан гэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж