Газын зурвас дахь иргэдийг яаралтай нүүхийг Израиль шаардав

Хуучирсан мэдээ: 2024.07.02-нд нийтлэгдсэн

Газын зурвас дахь иргэдийг яаралтай нүүхийг Израиль шаардав

Газын зурвас дахь иргэдийг яаралтай нүүхийг Израиль шаардав

Газын өмнөд хэсэгт орших Хан Юнисын зүүн хэсгийн оршин суугч палестинчүүдийг яаралтай нүүхийг Израилийн арми шаардсан байна. Израиль Хезболлатай мөргөлдөж магадгүй болсон тул ихэнх цэргээ татсан. Гэхдээ Газын зурвас дах ажиллагаа дуусаагүй тул буцаж ирнэ гэдгээ мэдэгдсэн юм. Шинэ дайралт хийхээсээ өмнө Израилийн арми Хан Юнис дэх палестинчүүдийг радио, телевиз, гар утсаар дамжуулан нүүхийг анхааруулжээ.

Он гарснаар Хан Юнис дэх халдлага хүчтэй явагдаж, одоогийн байдлаар нурсан барилгын балгаснаас өөр юу ч үлдээгүй. Тиймээс тухайн бүсийн иргэд буцаж Рафах руу шилжиж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 37,000 болсон ба үүний 15,000 нь 0-18 насны хүүхэд юм. Мөн хөнгөнөөс хүнд хүртэл бэртсэн хүний тоо 87,000 давжээ.

Израилийг засгийн газар 50 гаруй олзлогдсон палестинчүүдийг Даваа гаригт сулласан байна. Үүнд Аль-Шифа эмнэлгийн дарга багтжээ. Гэхдээ Хан Юнисын зүүн хэсгээс 20 гаруй удаа Израиль руу их буугаар буудсан гэж тус улсын арми мэдэгдэв. Тиймээс тус бүс хэсэг руу хариу довтлох тул палестинчүүдийг нүүхийг шаардсан аж. Аль-Шифа эмнэлгийн дарга Мохаммед Абу Селмиа суллагдсаныхаа дараа Израилийн хорих ангид ямар нөхцөл байдалтай байснаа ярьжээ. Тэрбээр өдөр бүр Израилийн цэргүүд олзлогдсон палестинчүүдыг зодож, тамалдаг байсан гэв. Мөн хуруу, хөлийг нь хугалж, тархиндаа хүнд гэмтэл авсан гэж Абу Селмиа хэлжээ.

 

Эх сурвалж: Sku News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж